Дэндүү харгис “Эверест”

Уншигч та бvхэнд “Мянган уулчны булш” болсон Эверестийн оргилын аймшигийг толилуулахаар бэлтгэлээ. Мєнх цаст оргил єєд мацах нь тэр чигээрээ амь єрссєн алхам байдаг бєгєєд дээр нь гарч чадсан уулчин бvр эргэж ирж чаддаггvй нь гашуун vнэн ажээ. Уг уулан дээр туршлага муутай шинэхэн тамирчдаас єхсvvлээд, хал vзсэн хуучин уулчид хvртэл амиа алдах нь энгийн vзэгдэл. Гэхдээ хамгийн гайхалтай нь Эверестийн “шалгуурыг” давж чадаагvй уулчдын цогцос амь тасарсан тэр л газраа vлддэг болохыг олон хvн мэддэггvй ажээ. Технологийн єндєр хєгжил, даяаршил, интернетийн хязгааргvй сvлжээний эрин зуунд амьдарч байгаа бидний ихэнхи нь Эверестийн оргил аль хэдийн “зуу зуун уулчдын булш” болон хувирсныг тєдийлєн мэддэггvй гэхээр сонин. Тэндэхийн цасан дунд хэн нэгнийг хvлээх мэт “дагжин” хэвтэх амьгvй биесийг доош нь буулгаж, ном ёсоор нь оршуулахыг хэн ч яарахгvй байгаа гэнэ. Учир нь амиа тээн ядаж байж илvv ачаа авч яавах нь ямар ч уулчны хувьд туйлын аюултай vйлдэл юм. Ингээд ариун дагшин Эверест хайрханы савдагт “сvнсээ єгсєн” зарим уулчдын цогцосны нvд хальтрам дvр зургийг хvлээн авна уу. (Хэт эмзэг хvмvvст тохиромгvй нийтлэл болно.)
Дэндүү харгис “Эверест”
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (10 фото)

Эверест бол Домогт гардаг догшин хайрханы бодит амьдрал дээрхи туйлын жишээ юм.  Тийш зvглэсэн хvмvvс єєрсдийгєє амьд буцаж ирэхгvй байх магадлалтай гэдгээ сайн мэдэж байдаг. Энэ оргилыг зорих нь орос рулет тоглохоос ч осолтой “тоглоом” ажээ. Ямар ч туршлагатай уулчин байсан vхэх эсэхээ урьдчилан мэдэж хэзээ ч чадахгvй. Учир нь цасан шуурга, хvчилтєрєгчийн баллоны хавхлаг нь хєлдєх, цагаа буруу тооцоолсноос болсон хєлдєх, цасан шамраганд дайруулах, цас цємєрснєєс унаж бэртэх гээд уулчнаас vл хамаарах хvчин зvйлс хэдийд ч тохиолдож болдог ажээ. Замдаа хэвтэх буцаж буух тавилангvй байсан уулчдын vй олон цогцосыг харсан ямар ч тамирчны зориг нь бага багаар мохож, Эверестийн оргилын хичнээн аюултайг мэдэрдэг байна.

Статистикаас vзэхэд Эверестийн оргил єєд нийт 1500 орчим хvн гарч байсан бол, 120-200 (янз бvрийн эх сурвалжаас vзэхэд) нь тэндээ vvрд vлджээ. Та итгэж чадаж байна уу? Гэхдээ энэ бол 2002 оны судалгаа юм байна. Уг судалгаанд тус уулын энгэрт ясаа тавьсан хvмvvсийн овог нэр, яс vндэс, нас барсан он сар єдєр, vхлийн шалтгаан, оргилд хvрч чадсан эсэхийг дурьдсан байдаг ажээ.

Эдгээр Нас барсан 200 хvний заримынх нь цогцос яг оргил дээр нь байдаг ажээ. Янз бvрийн эх сурвалжаас vзэхэд Эверестийн оргилын хойд маршрутад найман ширхэг ил цогцос байдагийн 2 нь орос хvнийх юм байна. Харин євєр талд нь 10 орчим уулчны бие байдаг ажээ. Харин баруун, болон зvvн тийш яваад vзвэл...

www.caak.mn (10 фото)

За ингээд амиа алдсан зуу зуун уулчдын дотроос хамгийн олны сэтгэлийг шархираан, гунигтайгаар одсон хэдийнх нь тvvхийг тантай хуваалцая:

“Та яагаад Эверестрvv явж байгаа юм бэ?”- гэж Жорж Мэллоригоор асуухад

“Эверест оршин байдаг учраас!”- хэмээн хариулжээ

1924 онд Меллоригийн баг Эверестийн оргилд бараг гарчихаад байхад цасан шуурга болжээ. Хамгийн сvvлд тэднийг Эверестийн оргилоос 150- хан метрийн зайд байхыг нь дурангаар харсан байна. Vvний дараагаар уулчдын бараа vvлэн дунд замхарч алга болсноос хойш ор сураггvй болжээ.
Сагарматх дахь анхны Европчууд болох тэдний энэхvv усанд хаясан чулуу шиг алга болсон явдал нь маш олон хvний санааг зовоож байлаа. Гэхдээ тэдэнтэй юу тохиолдсоныг олж мэдэхэд олон жил хэрэгтэй болсон юм.

1975 онд нэгэн уулчин (оргилд гараад, эсэн мэнд бууж чадсан нэгэн) уулчдын гол замаас холгvйхэн хэвтэх нэгэн цогцосыг олж харсан боловч хvчээ гамнахын тулд очиж vзээгvй гэдгээ мэдэгджээ. Vvнээс хойш хориод жилийн дараа буюу 1999 онд Хайрханы оргилыг зорьсон уулчид оргилын баруун талд, далайн тєвшнєєс 8290 метрийн єндєрт, сvvлийн 5-10 жилийн дотор нас барсан байх магадлалтай олон тооны хvмvvсийн цогцостой тааралджээ. Тэдний дунд Мэллоригийн амьгvй бие хэвтэж байв. Тэрээр уулыг тэвэрч байгаа мэт байрлалтайгаар хєшиж, гэдсээрээ доош харан хэвтсэн байсан бєгєєд, толгой, гар нь хєлдєн, хагарсан байжээ.

Видео бичлэгээс vзэхэд уулчны шилбэний яснууд хугарсан болох нь илэрхий харагдана. Ийм шархтайгаар ямар тамирчин аялалаа vргэлжлvvлэхэв дээ.

Меллоригийн цогцсыг эргvvлж харуулахад нvд нь аниастай байсан нь тvvнийг гэнэт vхээгvйг илтгэнэ. Эверестийн элгэнд амиа тавьсан хvмvvсийн цогцос ихэвчлэн хараагаараа єнгєрсєн байдаг. Ингээд олсон хvмvvс нь Меллоригийн биеийг буулгалгvйгээр тэнд нь булшлахаар шийдсэн байна.

www.caak.mn (10 фото)

Харин Ирвингийн биеийг одоо хvртэл хэн ч олоогvй байгаа ажээ. Гэхдээ Меллоригийн биений бэхэлгээг ажихад тэр хоёр эцсээ хvртэл хамтдаа холбоостой байсан нь илэрхий харагдаж байлаа. Олсыг хутгаар огтолсон байснаас vзэхэд Ирвинг найзыгаа аварч, єєрийгєє золиослохын тулд хийсэн байж болох. Энэ бvхнээс дvгнэхэд Ирвингийн цогцос нилээн доохонтой байж болох талтай.

1934 онд Тvвдийн ламын хувцас ємссєн Английн уулчин Уилсон нь Эверестийн оргилыг зорьсон байна. Тэрээр уг уулын оргил дээр гарч, бие сэтгэлээ хатуужуулахыг хvсчээ. Тэрээр Эверестийн баруун талаар авирахыг оролдсон боловч хvйтэнд хєлдєж, агаарын даралтанд бахардаж vхсэн байна. Тvvний цогцос болон єдрийн тэмдэглэлийн дэвтэр нь 1935 оны экспедицээр олджээ.

1998 онд олныг цочролд оруулсан дуулиан тарьсан эмгэнэлт явдал гарчээ. Тэр vед Сергей Арсентьев, Френсис Дистефано нарын гэрлэлт хос амь vрэгдсэн юм байна.

www.caak.mn (10 фото)

Сергей Арсентьев, Френсис Дистефано Арсентьев хоёр нь 8200 метрийн єндєрт гурван шєнийг єнгєрєєгєєд, нар мандах агшинд хєдєлж, 1998 оны 5-р сарын 22-ны єдрийн 18 цаг 15 минутад Эверестийн оргилд хvрчээ. Тэд хvчилтєрєгч огт хэрэглээгvй юм байна. Френсис нь ингэж Эверестийн оргилд гарсан Америкийн тvvхэн дэхь хамгийн анхны эмэгтэй хvн, харин хvчилтєтєрєгч ашиглаагvй хоёр дахь уулчин болж чадсан юм байна.

Харин уулын оройгоос уруудаж байх vедээ хос хоёр бие биенээсээ тєєрч, нєхєр нь лагерь дээрээ ирж чадсан бол эхнэр нь ард хоцорчээ.

Дараачийн єдєр нь таван узбек уулчин Френсисийн дэргэдvvр єнгєрчээ. Тэр vед бvсгvй амьд байсан байна. Узбекууд тvvнд тусалж болох байсан ч, оргилд хvрэх боломжоо алдах байсан тул орхиод явжээ.

Тэд бууж явахдаа Сергейтэй дайралдаад эхнэрийнх талаар хэлэхэд тэрээр хvчилтєрєгчийн баллон аваад Френсисийн хойноос явсан байна. Гэвч Сергей замдаа тєєрч, энджээ. Магадгvй  хvчтэй салхинд цохиулж, хоёр километрийн гvн нvхэнд унасан нь vхлийн шалтгаан нь болсон биз.

Дараагийн єдєр нь гурван узбек, гурван шерп, хоёр Ємнєд Африк, нийлээд 8 хvний бvрэлдэхvvнтэй уулчдын баг ахиад Френсисийн дэргэдvvр єнгєрсєн байна. Бvсгvй хахир хvйтэн оргилд хоёр дахь шєнєє єнгєрєєсєн боловч амьсгаатайгаа л байсан боловч уулчид их зорилгодоо хvрэхийн тулд тvvнийг ахиад л орхиод явжээ.

Британий нэгэн уулчин Френсисийн талаар дурсахдаа: “Би тэрхvv улаан, хар ємсгєлтэй эмэгтэйг 8,5 км-ийн єндєрт, Эверестийн оргилоос ердєє 350 метрийн зайтай амьд хэвтэж байхыг хараад зvрх маань царцах шиг болсон. Кэти бид хоёр бvтэн жил бэлдэж, янз янзын спонсоруудаас мєнгє гуйж тvvн байж эхлvvлсэн аялалаа vргэлжлvvлэхээ зогсоож, бvсгvйд туслахын тулд чадах бvхнээ хийсан юм. Эмэгтэй хэдин ойрхон хэвтэж байсан ч гэсэн бид хоёр тvvнд хvрэхэд vнэхээр хэцvv байсан. Тийм єндєр дээр хєдлєнє гэдэг усан дотор гvйхийг оролдохтой л ижилхэн хэцvv байдаг”- гэжээ.

Тэд Френсист дулаан хувцас ємсvvлэхийг хичээсэн боловч байдгаара хєшчихсєн байсан бєгєєд амандаа: “Би бол америк бvсгvй, намайг битгий орхиоч дээ” – хэмээн бувтнасаар байжээ.

Вудхолл (Френсисийг аврахыг оролдсон Британи эр): “Бид тvvнийг хувцаслах гэж бараг хоёр цаг ноцолдсон. Аймшигтай хєшиж, хєлдсєн биенийх нь нуруу хvйт даамаар чихрах чимээ нь Эверестийн оргил дээрхи нам гvм, дvнсгэр байдлыг эвдэж байлаа. Би тэр vед Френсисийг тун ухадгvй хєлдєж vхэх гэж байгааг нь мэдээд, доошоо авч буух гэсээр байтал Кэтид маань мєн адил аюул тулагарах юм байна гэдгийг ойлгосон юм. Тиймээс бид юу ч хийж чадаагvй билээ.”- хэмээсэн байна.

Фрэнсисийн талаар бодож байгаагvй єдєр гэж Вудхолл-д байдаггvй гэнэ. Тэр явдлаас хойш нэг жилийн дараа буюу 1999 онд Вудхолл, Кэти хоёр Эверестийн оргил єєд ахин гарахыг оролдлого хийсэн нь амжилттай болжээ. Харин уруудаж байх vедээ яг л жилийн ємнєх шиг хэвээрээ хєшсєн Френсисийн цогцосыг хараад гvн шоконд оржээ. 

www.caak.mn (10 фото)

Ийм аймшигтай vхлийг хvсэх хvн хэн байх вэ дээ. Тиймээс Вудхолл, Кэти хоёр Эверестрvv эргэн гарч, Френсисийг оршуулна гэж бие биендээ амалжээ. Шинэ экспедицэд бэлдэхэд 8 жилийг зарцуулжээ. Тэд Френсисийн цогцосны дэргэд Америкийн тугийг мандуулж, хvvгийнх нь захидлыг хувцасанд дотор нь хавчуулсан байна. Тэгээд биеийг нь бусад уулчдын хараанаас холдуулж, нэгэн нvхрvv хийжээ. Одоо харин бvсгvй амар амгалан нойрсож чадахаар болсон байна. Ингээд хос хоёрын эмгэнэлт тєгсгєлийг бас нэгэн сайхан сэтгэлтэй хос арай сэтгэлд єег болгож чаджээ.

Харин Сергей Арсеньевийн биеийг жилийн дараа олжээ. Тэрээр vзмэн ягаан хvрэмтэй, хагас суугаа байдалтай байсан аж.

Яг тvvний цогцосыг олдог жил Эверестийн уулчид хvн чанараа гээж болохгvй гэдгийг ухаарч, жинхэнэ хvнлэг ёсыг харуулсан юм. Жишээ нь Украины экспедицийн vеэр нэгэн залуу яг Френсисийн амиа тавьсан газарт хvйтэн шєнийг ганцаараа єнгєрvvлжээ. Энэ vед тvvний багийнхан нь оргил, алдрын тєлєєх шуналаа хойш нь тавьж, доор нь байрлах лагерьлуу буун тусламж, дуудсанаар, 40 хvнтэй уулчдын багийн тусламжийг цаг тухайд нь авч чаджээ. Залуу 4 хуруугаа тасдуулаад л, эсэн мэнд vлдсэн юм байна.

Мико Имаи-гийн хэлснээр Эверестийн оргил дээр байхад (8000 орчим километрийн єндєрт) уулчид нэг нэгэндээ туслахгvй байх бvрэн эрхтэй байдаг. Тийм хvйтэн, бас даралт ихтэй нєхцєлд ямар ч хvн арай ядан амиа тээн явдаг. Тиймээ Эверестийн оргил бол хvн чанарын, эр зоригийн хамгийн хатуу шалгуур юм.
Ер нь 8000 метрийн єндєрт бусдад найр тавьж, бусдын тєлєє санаа зовних гэдэг огт боломжгvй зvйл юм гэнэ.
Жишээ нь 1996 онд Японы Фукуока их сургуулийн оюутнуудаас бvрдсэн уулчдын баг Эверестийн оргил єєд гарчээ. Тэдний яг замд нь Энэтхэгийн гурван уулчин босох тэнхэлгvй хэвтэж байв. Япончууд тэр гурвыг харсан ч хараагvй царайлан, орхиж яваад, эргэж ирэхэд нь гурвуулаа амьсгал хураасан байлаа.

Уншигч та бvхэнд ер нь GEO сэтгvvл дээр хэвлэгдсэн Эверестийн оргид гарч байсан уулчны бичсэн “Vхэлтэй хамт хоёулхнаа” нийтлэлийг гvйлгэж харахыг зєвлєж байна. Энэхvv нийтлэлд уулын энгэрт ясаа тавьсан 8 уулчны талаар адал явдалтайгаар хvvрнэсэн байдаг нь хожим “Эверест дэхь vхэл” киног найруулан тавихад хvргэжээ.

“Дискавери” сувгийн бас нэгэн аймшигтай баримтат кино байдгийг та санаж байна уу? Уг кинонд хэсэг уулчид камераар бичлэг хийн, дээш мацаж байгаад замдаа хєлдєж vхэж байгаа хvнтэй таардаг.  Тэд тvvний нэрийг нь асуугаад, яс тогшим хvйтэн дунд чємєг нь царцаг гээд орхиод явдаг байна. Санаатайгаар орхиогvй нь лавтай боловч дэндvv аймшигтай, хvнлэг бус санагдсаныг нуух юун.

“Эверестийн оргилруу хєтлєх зам дагуу хэвтэх хvvрнvvд нь уулчин бvрт улам илvv болгоомжтой байхыг сануулдаг боловч жилээс жилд Эверестийг зоригчид олширсоор байна. Тийм ч учраас Эверестэд ясаа тавих хvмvvсийн тоо ч жил жилээр нэмэгдсээр байгаа юм. Энгийн амьдрал дунд эгэл хvний тэвчээрийн хязгаарыг давсан бvхэн Эверестийн оргилд энгийн зvйл болж хувирдаг”- Александр Абрамов.

Оргил хvрэх замд таарах цогцоснууд.

www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)

www.caak.mn (10 фото)

www.caak.mn (10 фото)

www.caak.mn (10 фото)


32
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()