Сексийн тухай хамгийн санаанд багтамгvй хуулиуд

2010-08-05, 02:56
44,163
Хорвоо ертєнцийн оршин тогтнохын vндэс, зарим тохиолдолд шалтгаан нь болсон эр эмийн ёс нь ямар ч газар тодорхой хэмжээгээр хаалттай байж, бvvр хамгийн чєлєєтэй нийгэмд хvртэл эмзэг сэдэв хэвээр vлдсэн нь нууц биш. Ямар ч нас хvйсний хvмvvс энэ л сэдвийг хєндєхєд их бага ямар нэгэн хэмжээгээр эмзэглэж, нvvрнийх нь булчин тэлж агшин, хvvхэн хараа нь томорч жижгэрдэг нь худлаа ч биш. Харин хязгааргvй их хvсэл тачаалын оргил нь болсон энэ vйлдлийг газар газрын хууль тогтоогчид янзан бvрээр хуульчлан, тєрєл бvрийн хачирхалтай заалтуудыг тусгадаг байна. Ингээд бэлгийн харилцааны тухай Дэлхий дээрхи хамгийн хачин, бас инээдтэй 10 хуультай танилцацгаая. Тєр тємєр нvvртэй гэдэг алдартай vгийн vргэлжлэл болгож, хууль хурмастын зарлигтай гэж хэлмээр санагдчихлаа.
Сексийн тухай хамгийн санаанд багтамгvй хуулиуд
БЭЛЭГ БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (29 фото)

10-р байр
Хэрэв та сексийн нэгэн хэвд баригдах дургvй бєгєєд янз бvрийн байрлалыг туршиж vзэх дуртай нэгэн бол АНУ-ын Флорида мужид амьдардаггvйдээ баярлах хэрэгтэй юм байна шvv. Учир нь тэндэхийн хуулинд зєвхєн vндсэн байрлалаар секс хийхийг хvлээн зєвшєєрч, бусад байрлалаар “хайраа илэрхийлэхийг” хууль бус хэмээн vзсэн заалт байдаг ажээ.


www.caak.mn (29 фото)

9-р байр.
АНУ ер нь хvний санаанд багтамгvй хачин хуулиудаар дvvрэн улс ажээ. Жишээлбэр Аризона мужийн хуулинд гэртээ хоёроос дээш хиймэл бэлэг эрхтэн байлгахыг хориглодог байна.


www.caak.mn (29 фото)

8-р байр.
Бvсгvй хvнийг унтаж байхад нь vнсэж болохгvй гэсэн заалт Колорадо мужийн хуулинд байдаг бол Коннектикутад бvvр ч элэг хєшмєєр хууль байдаг нь эхнэрийгээ Ням гарагт vнсэхийг ёсонд нийцэхгvй гэж vздэг ажээ.


www.caak.mn (29 фото)

7-р байр

Харин Огайо мужийн хуулинд бvсгvй хvнийг лакадсан арьсан гутал ємсєхийг хориглодог гэнэ. Учир нь орон нутгийн хууль тогтоогчдийн vзсэнээр ийм гутал нь дотуур хувцасыг тусгаж харуулах магадлал єндєртэй ажээ.


www.caak.mn (29 фото)

6-р байр
Ливанд эрэгтэй хvнийг тэжээвэр амьтадтайгаа бэлгийн харьцаанд орохыг зєвшєєрдєг байна. Харин тухайн эрэгтэй бэлгийн харьцаанд орохоосоо ємнє гэрийн тэжээмэл амьтнаа эрэгчин, эмэгчний аль нь болохыг сайн мэдэж байх шаардлагатай. Учир нь эрэгчин амьтантай бэлгийн харьцаанд орсон тохиолдолд Ливаны иргэн эр цаазаар авахуулах ял эдэлдэг ажээ.


www.caak.mn (29 фото)

5-р байр.
Унгрын нийслэл Будапешт хотод дурлалт хосуудыг зєвхєн харанхуй бvрэнхийд л эр эмийн жаргалыг эдлэх ёстой гэж хуульчилдаг байна. Тэр битгий хэл Будапештын оршин суугчид єєрийн гэр орондоо гэрлээ унтраалгvйгээр секс хийж байгаад баригдвал чамгvй их мєнгєн торгууль амсдаг ажээ. Ердєєсєє гэрэлд л секс хийж болохгvй, тэр битгий хэл лааны гэрэл, камин зуухны сvvмгэр туяанд хvртэл болохгvй гээд бод доо.


www.caak.mn (29 фото)

4-р байр.
Номхон далай дахь АНУ-ын мэдэлд байдаг Гуам-д бvсгvйн онгон хальсыг шалгагч эмчийн орон тоо нилээн элбэг байдаг. Энэ ажил нь яг дангаараа мэргэжил болон оршин тогтнох нь маш ер бусын санагдаж байгаа биз. Vнэн хэрэг дээрээ Гуам-д онгон охидыг нєхєрт гарахыг хориглодог хууль vйлчилдэг болохоор онгон эсэхийг шалгагч эмч нарын хэрэг их гардаг нь энэ гэнэ.


www.caak.mn (29 фото)

3-р байр
Хэрэв та Хятадад оччихоод нvцгэн бvсгvйчvvдээр нvдээ баясгахыг хvсвэл, нvд хужирлачихмаар “амьтан“ зєрвєл хvссэнээрээ харж болно. Бvр нvдээ араас нь тавиад туучихаж ч болно. Харин ямар ч тохиолдолд эмэгтэй хvний хєлрvv удаан ширтэж болохгvй гэнэ. Учир ингэснээрээ тухайн эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулж, маш том доромжлолд оруулсан хэрэгт унан, шоронгийн хаалга татахад хvрдэг байна.


www.caak.mn (29 фото)

2-р байр
Зураг дардаг автомат бvхээгэнд єєрийнхєє эхээс тєрсєн биеийг бvтнээр нь авахыг хориглодог газар бол Швецари юм. Гэхдээ нvцгэн биеэ тал талаар нь аваад, нийлvvлээд наачихад бол хууль зєрчсєнд тооцогдохгvй л дээ.


www.caak.mn (29 фото)

1-р байр
Конконгийн хуулинд сvvлэрсэн эр нєхрєє алах эрхийг эхнэрvvдэд олгосон байдаг ажээ. Єєрєєр хэлбэл нєхрєє араар нь тавьсных нь тєлєє алсан эмэгтэй ямар ч ял шийтгэлтvй vлддэг байна. Гэхдээ тухайн эмэгтэй энэхvv хууль ёсны аллагаа зєвхєн улаан гараараа vйлдэх эрхтэй байдаг аж. Харин нєхрийнх нь толгойг эргvvлсэн хvvхнийг бол юугаар ч алахыг зєвшєєрдєг байна.


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


www.caak.mn (29 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()