Украины хараа хяналтгvй хvvхдvvд

2010-08-13, 01:40
25,960
2004 онд дэлхийн нийтийн анхаарал Африк тивийн хараа хяналтгvй хvvхдvvдэд татагдаж, тэдний амьдралын хэв маягийг илэрхийлсэн дvрс бичлэг, гэрэл зургуудыг хараад зочирдон шаналж байсан. Тэгвэл соёлт хvн тєрєлхтєн Дорнод Европын зарим улс орнууд, тэр дундаа Украин орон энэ талаараа тэрнээс ч хvнд байдалд орчихоод байгааг анзаараагvй явжээ. Орон гэрээсээ даажиж, орц хонгилоор гэр хийн, хамаг муу муухай бvхнийг биеэрээ туулах хvvхдvvдийн тоо тус улсад тахал мэт газар авснаар vндэсний хэмжээний гамшигт тооцогдох болсон байна. 2004 оноос хойш “ДОХ”-той тэмцэх нийгэмлэг нь єсвєр насны тэнэмэл хvvхдvvдийг хамгаалахын тулд чадах бvхнээ хийсээр иржээ. Гэхдээ тэдгээр хvvхдvvдэд хvрч, ойроос тус болоход vнэхээр амаргvй байдаг бєгєєд тэднийг олон нийтэд таниулж, ДОХ-оос хамгаалах санд хандив цуглуулахын тулд гэрэл зурагчин Дэвид Гилландерс – той холбоотой ажиллаж байгаа аж. Тэрээр амьдралын доодын доод тєвшнєєр єдєр хоногуудыг єнгєрvvлж буйгаа єєрсдєє ч ухаарахгvй яваа дэндvv аймшигтай тавилантай хvvхдvvдийн дvр зургийг хальсанд буулгадаг нэгэн юм. Ингээд vргэлжлэл дээр дарж, Украины тэнэмэл хvvхдvvдийн зvрх євдмєєр дvр тєрхvvдийг харцгаая.
Украины хараа хяналтгvй хvvхдvvд
www.caak.mn


Гэрэл зурагчин Дэвид нь зvгээр нэг хэдэн зураг дараад зогсохгvй, тэдгээр хvvхдvvдийн дунд орж, итгэлийг хvлээж чаджээ. Тvvний гэрэл зургууд нь Европчуудын анхаарлыг ширэн бамбар дэлдэх чимээн адил огцом татаж, хэд хэдэн буяны байгууллагуудыг шууд тэдгээр хvvхдvvдэд хандсан vйл ажиллагаа явуулж эхлэхэд нь хvргэсэн байна. 2010 оны 3-р сард гэрэл зурагчин Дэвид болон радиогийн сэтгvvлч Расмус Паулсен хоёр нь ахин Украиныг зорьж, одоогийн нєхцєл байдалд vнэлэлт дvгнэлт єгчээ. Дэвид эдгээр хvvхдvvдийн амьдралын хэв маягийг дараах байдлаар тодорхойлсон байна:
“Одессын єрнєд хэсэг дэхь Маршалын гудмын нэгэн барилгын хонгилд 7 тэнэмэл хvvхдээс бvрдсэн бяцхан “бvлэг” аж тєрдєг. Тэдний оромжруу зєвхєн агааржуулах нvхээр л дамжин орох боломжтой бєгєєд зарим нэг нь бvvр багтах гэж их зовдог юм билээ. Хvvхдvvд барилгын цахилгааны шийднээс утас татаж, хонгилдоо бяцхан чийдэн асаан, плитка ажиллуулдаг. Хvйтний улиралд даарч бээрсэндээ тэд халуун усны хоолойд биеэ наацгаадаг юм. Тэрхvv хонгилд амьдардаг долоон хvvхэд тус бvр хар тамхинаас хамааралтай болсон бєгєєд єдєр бvр хэрэглэдэг. Ханиадны эмийг устай хольж, бор єнгєтэй болтол нь хутгаад тариуранд хийж, судасруугаа шахдаг юм. Харин єєрсдийнхєє хэрэглэдэг нэгэн тєрлийн “хар тамхинд” зарцуулах мєнгєє олохын тулд тэд хулгай дээрэм хийж, гуйлга гуйн, тємрийн хаягдал, ундааны сав цуглуулдаг.” – гэжээ.
Дэвид, Расмус хоёр нь Европын vзэгчдэд тэрхvv хvvхдvvдтэй байх хугацаандаа хийсэн фото болон радио сурвалжлагаа танилцуулсны ачаар буяны байгууллагуудын анхаарлыг хараа хяналтгvй хvvхдvvдийн асуудалд хандуулж чаджээ. Дэвид Гилландерс, Расмус Паулсен хоёр нь мянга мянган Украин хvvхдийн амьдралыг єєрчлєх vйлсийн эхлэлийг тавих гол єдєєгч нь болсон уйгагvй ажлынхаа vр дvнд 2010 оны 5-р сард “ДОХ-той тэмцэх сан”-гаас шагнал хvртсэн байна. Дэвид нь хэдэн жилийн туршид эдгээр орон гэргvй хvvхдvvдтэй хамтран ажиллаж байгаа тул доорхи зургуудад байгаа хvvхэд бvрийн vvх тvvхийг алган дээрээ тавьсан мэт мэддэг болжээ. Харин Расмус Паулсен нь Данийн радио станцид эдгээр хvvхдvvдийн талаар 4 нэвтрvvлэг єгч, тэдний аймшигтай амьдралыг Данийн ард тvмний нvдэнд харагдтал хvvрнэсэн байна. Дэвид, Расмус хоёрын хэлснээр энэ хvvхvvд маань амьдрахын тулд гуйлга гуйж, хvн амьтны нvдэнд орсон єргєс мэт vзэгдэхийн сацуу хулгай хийдэг ажээ. Энэ бол бvлэг бvлгээрээ амьдардаг жирийн нэгэн хараа хяналтгvй хvvхдvvдийн тvvх биш, харин єдєр тутам хар тамхи хэрэглэдэг тэнэмэлvvдийн талаарх гашуун vнэн юм. Мєн энэ хоёр сэтгvvлчийн цаад санаа нь юу вэ гэхлээр Украин улс нь єєрєє ийм хvvхдvvддээ тусалж чадахааргvй байгаад оршино.

Ийм нєхцєл байдалд сар жилvvдийг єнгєрvvлж, бас олон нийтэд энэ талаараа тайлан тавина гэдэг нь барын аманд толгойгоо хийхээс ч илvv эр зориг шаардах ажил гэдэгтэй хэн ч маргахгvй биз. Харин Дэвид, Расмус хоёр хангалттай эр зоригтой байж чадсан тулдаа єнєєдєр дэлхийн ємхєрч, ялзарч байгаа нэгээхэн хэсэгт туслах vйлсийг хийж чадсан бєгєєд энэ жил хvндтэй шагналын эзэд болжээ. Гэрэл зургуудыг 2010 оны 2, 3-р сард, Одесст авсан байна.

www.caak.mn




www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()