Интернэт хvмvvсийн амьдралыг сvйрvvлсэн тохиолдлууд

2010-08-16, 21:50
36,982
Дэлхийг тэр аяар нь хязгааргvй хаанчлалаараа бvрхсэн цахим сvлжээ нь хvн тєрєлхтєний амьдралд асар их єєрчлєн шинэчлэл, ахиц дэвшлийг авч ирэн, мэдээллийн харилцааны хурдад vнэлж баршгvй vсрэлтийг дагуулсан. Интернэт олон талаараа сайн vр дагавартай боловч олон тооны сул талтай. Зарим тохиолдолд хvний аминд хvрэх ч тохиолдол мэр сэр гардаг бололтой. Ингээд интернэт хэмээх энэ цагийн харилцааны хамгийн том “машин” нь хань ижлийг хагацааж, vр зулзагыг эцэг эхээс нь салгасан аймшигтай тvvхvvдийн сонирхолтой гэмээр бяцхан тvvхvvдтэй танилцацгаая.
Интернэт хvмvvсийн амьдралыг сvйрvvлсэн тохиолдлууд
www.caak.mn (4 фото)

Facebook дээрхи статусаас нь болж эхнэрээ алсан залуу

Дээд зэргийн гунигтай бєгєєд утгагvй тvvхийг хvvрнэе. Эдвард, Сара нарын хос нь гэрлээд хэдэн жил болсныхоо дараа хоёр тийш болжээ. Салалтын шалтгаан нь Эдвардын хар тамхи хэтрvvлэн хэрэглэх болсонтой болон хоёр хvvхэдтэйгээ эцгийн ёсоор бус, элдэв муухайгаар харьцах болсонтой нь холбоотой. Энэ хоёрын тvvх салалтаар нь л дуусгавар болж болох байсан билээ. Гэвч салснаасаа хэд хоногийн дараа Сара нь Facebook-ийнхээ “гэрлэсэн” гэсэн статусыг “ганц бие” болгон єєрчилснєєр хамаг гай эхэлжээ. Хар тамхи хэрэглэн мансуурчихаад байсан Эдвард нь эхнэрийнхээ Facebook дээрхи бичгийг уншчихаад хутгаа шvvрэн авч, аав ээжийнхрvv нь гvйсэн байна. Эхнэр нь салсныхаа дараа аавынхаа гэрлvv нvvсэн юм байна л даа. Эдвард очингуутаа Сараг хэд хэдэн удаа хутгалан хєнєєснийхєє дараа гэртээ харьж, єєрийнхєє венийн судсыг огтолжээ. Vvнээс хойш 40 минут єнгєрєхєд ичих нvvрээ элгэндээ наасан хар тамхичин 911-рvv залган тусламж дуудаж, утсан чинээ улаан амиа авруулсан байна. Харин цагдаагийнхан хэсэг хугацааны дараа Сараг алагдсан болохыг олж мэдээд, Эдвардад эхэндээ 18 жилийн хорих ял оноосон боловч хохирогчийн талын гомдлын дагуу насаар нь хорих ялаар єєрчилсєн байна.



www.caak.mn (4 фото)

Амрагийн явдлаасаа болж нvvрээ хvчлээр тvлvvлсэн эр

25 настай Аваис Ахрам нь Садия Хатун гэгчтэй Facebook-ээр танилцжээ. Харамсалтай явдлын гол тvлхvvр нь Садия Хатун гэгч эмэгтэй нєхєртэй байсанд оршино. Танилцсан хосууд хэсэг хугацаанд холбоотой байсны эцэст бvсгvйн нєхрийн талынхан тэдний нууц явдлыг олж мэдээд Аваисаас єшєє авахаар шийдсэн байна. Ингээд тэд Аваисыг vнэнч бус бэрээрээ дуудуулан, шатан дээр явж байхад нь хvчил нvvрлvv нь цацжээ. Хєєрхий залуугийн нvvрний арьс нь бараг тэр чигтээ тvлэгдэж хvн харахын аргагvй болсон байна. Харин Аваисыг хорлосон солиотой гэр бvл насаараа хоригдох ял эдэлж байгаа аж.



www.caak.mn (4 фото)

Виртуаль нєхрєє хєнєєсєн эмэгтэй

Японы нэгэн дуу хєгжмийн багш бvсгvй “Second life” хэмээх алдартай тоглоомын сvлжээгээр тоглодог нэгэн байжээ. Тvvний хамтрагч асан нэгэн баатарын эзэн нь болох 33 настай эр хамтрагчаа солисонд мань эмэгтэй галзууртлаа уурласан байна. Ингээд тэрээр тоглоомны хуучин хамтрагч буюу виртуаль орон зай дахь “эр нєхрийнхєє” талаар бvх мэдээллийг бага багаар цуглуулж эхэлжээ. Ингээд бvсгvй “хуучин нєхрийнхєє” сvлжээнд нэвтэрч, тоглодог баатрыг нь усгасан байна. Энэ явдлын дараагаар эрэгтэй цагдааруу утасдан мэдэгджээ. Ингээд бvсгvйг сvлжээг хууль бусаар ашиглаж, бусдын компютерийн єгєгдєлд зєвшєєрєлгvйгээр халдсан хэмээн баривчилсан байна. Одоо япон эмэгтэй 5 жилийн хорих ял эдэлж байгаа бєгєєд 5000 доллараар торгуулжээ.



www.caak.mn (4 фото)

600 км замыг туулаад, чулуу хєєснєє мэдсэн эр

39 настай, Манчестер Юнайтед багийг дэмждэг нэгэн эр Facebook-ээр харилцаад сар болж байгаа эмэгтэйтэйгээ уулзахын тулд 600 км газрыг машинаараа туулахад хvрчээ. Стюарт Сланн хэмээх энэ эр Болзсон газраа ирээд, єєрийг нь молигодсон болохыг ойлгосон байна.  Энэ явдлын ємнє нь тэрээр Мексикт амарч байж. Тэр vедээ Стюарт нь Ливерпулын хоёр хєгжєєн дэмжигчтэй таарчээ. Гурван залуу нэг шил юмны ард гарсны дараа єнєєх хоёр эсрэг багийн дэмжигч нь мань хvнийг чулуу хєєлгєхєєр шийдэж, Facebook дээр эмэгтэй хvний “дvрээр” хуурамч хаяг нээн, бvтэн сарын турш Стюартын толгойг угаажээ. Залуу хуурамч эмэгтэйтэй нэг сар харилцсаныхаа эцэст тvvний урилгаар Шотландын нэгэн Фирмийг зорин алс замыг туулсны эцэст очих ёстой газарт нь бєєн балгас байсан аж. Гайхшаа бараад зогсож байтал хоёр чулуу хєєлгєгч тvvнрvv залгаад, бvх зvйлийн учрыг хоржоонтойгоор тайлбарлаж єгснийхєє дараа энэ паянг нь интернетээр цацжээ. Facebook-ээр єєр эмэгтэйтэй учир ургуулж, тvvнтэйгээ уулзахын тулд худал хэлэн, урт замыг туулсан болохыг нь мэдсэн Стюартын эхнэр салах єргєдлєє єгсєн байна. Энэ залуугын сvйтгэгдсэн амьдрал цаашид хэрхэн єрнєснийг хэлж мэдэхгvй юм.

Нэг иймэрхvv л гунигтай ч юм шиг, харуусалтай ч юм шиг, бас тэнэг ч юм шиг тvvхvvд интернетийн орон зайд хаяа хаяахан єрнєдєг ажээ. Мэдээж интернетийг энэ бvхэнд буруутгаад юу хийх вэ. Учир нь дээрхи хvмvvсийн хувь тавилангийн замд хэзээ нэгэн цагт учрах байсан гай, vйлийн vр нь л тохиогоо биз. Харин интернет тэрхvv vйл явдалд нь тодорхой vvрэг гvйцэтгээ л биз. Гэвч уншигчиддаа зєвлєн хэлэхэд дэмий юм дэмий л байдаг, бас аливаа юм хэрээс хэтрэхээрээ тэнэглэл, солиорол болдог шvv дээ. Тиймээс интернетийг болгоомжтой ашиглаж, хайртай дотны хvмvvсээ хайрлан халамжилж явахыг захимаар байна.


5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()