Ажлаас халагдсан хамгийн инээдтэй, єчvvхэн шалтгаанууд

Єрнийн єндєр хєгжилтэй орнуудын хvмvvст тохиолдсон єєр хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой ер бусын тvvхvvдийн ээлжит бяцхан цуглуулгыг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Энэ удаагийн цуглуулгадаа маш єчvvхэн хирнээ, инээд хvрмээр шалтгаанаар тун харамсалтайгаар ажлаасаа халагдсан хvмvvсийн талаар хvvрнэх болно. Хэрэв манайд иймэрхvv бяцхан алдаа дутагдлууд гаргасан бол ингэж ажлаасаа халагдахад хvрэхгvй л байсан даа уг нь. Ер нь хаа  ч байсан гэсэн эдгээр шалтгаануудыг ажихад дэндvv хэлмэгдvvлж, дэндvv шудрага бус байдлаар хvнийг ажилгvй болгосон санагдана. Ингээд vргэлжлэл дээр дарж, цагаа олоогvй vйлдэл бяцхан алдаа ч байсан гэсэн хvнд ямар их гай болж болдгийг єгvvлэх сонирхолтой нийтлэлээ хvлээн авна уу. Амьдрал аа гэж, заримдаа орос руллет тоглохоос ялгагдах зvйлгvй сонин юм даа.
Ажлаас халагдсан хамгийн инээдтэй, єчvvхэн шалтгаанууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (4 фото)

Facebook-ийнх нь статуснаас болж ажлаас нь халжээ.

Хvмvvсийн харилцааг дэмждэг ухаалаг энэ блог –системээс олон зvйл хамааралтай байдаг нь єдєр єдрєєр мэдэгдэх юм. Єнєєдєр л гэхэд энэхvv жагсаалтад Facebook багталгvйгээр єнгєрєх аргагvй ажээ. Ер нь таны албаны компютер интернетэд холбогддог, тэгээд дээрээс нь чєлєє зав их гардаг бол єдєрт хэдэн удаа Facebook мэтийн харилцааны сайтруу нэвтэрдэг вэ? Та харилцааны сайт дээрхи єєрийн профайлынхаа статусыг хир их єєрчилж, зурагнуудаа хир их шинэчилдэг бол? Ямартай ч америк, европчуудын хувьд дээрх vйлдэл бараг амьдралынх нь салшгvй хэсэг болсон гэхэд болно. Тэгвэл Кимберли Сванн хэмээх нэгэн англи бvсгvй ажлынхаа чєлєє заваар зvгээр л Facebook-рvvгээ хальт ороод, онцын сонин зvйл байхгvй байхаар нь “Bored at work” (ажил дээрээ уйдаад л...) гэсэн статус биччихсэн байжээ. Харин яг тэр vеэр нь ажлын газрын дарга нь гай болж бас Facebook-руугээ орж таараад, бvсгvйн статусыг уншсанаар хамаг хэрэг дэгдсэн байна. Тэрээр Кимберлиг єрєєндєє дуудан оруулж ирээд, яагаад уйдаад байгааг нь асууж, энэ ажлын байран дээр бvсгvйг аз жаргалтай, баяр баясалтай байж чаддаггvй юм байна гэж дvгнээд, ийм залхуутай ажилчныг ахин харахыг хvсэхгvй байгаагаа шулуухан хэлжээ. Ингээд л Кимберли хамаг юмаа баглаж аваад, гэрлvvгээ харихад хvрсэн байна. Бас сургамжтай л тvvх байгаа биз? Гэхдээ хамгийн хачирхалтай нь Кимберлигийн ажилладаг байсан газрын єнєєх айхтайр халдаг дарга нь яагаад бас Facebook энэ тэрлvvгээ орчихсон байсан юм бол? Магадгvй єєрєє ч гэсэн уйдаад л байсан байх л даа.



www.caak.mn (4 фото)

Vсээ халзлаад, ажилгvй болжээ.

36 настай Стэйси Фирналл хэмээх зєєгч бvсгvй нь vсээ хусуулж зараад, олсон мєнгєє хорт хавдартай тэмцэх санд хандивлажээ. Мань бvсгvй хорт хавдраар єєд болсон эцгийнхээ дурсгалд зориулж ийм vйлдэл хийсэн юм байна. Эцгээ vгvйлэх сэтгэлийн шаналалаа бага ч гэсэн нимгэлж, эдгэршгvй євчний золиос болсон мянга мянган хvмvvст єчvvхэн ч гэсэн тус хvргэж чадсандаа баярласан Стэйси маргааш нь ажилладаг байсан Nathaniels – ресторандаа халзан толгойлоод очжээ. Босс нь тvvнийг ажлынхаа цагаар парик зvvж байхыг шаардахад цаадах нь эсэргvvцсэн тул vг дуугvй, шууд л халсан байна. Рестораны босс Дан Хиллардын єгvvлснээр, тухайн зоогийн газарт ажилчдын гадаад тєрхний тодорхой стандарт байдаг бєгєєд эмэгтэйчvvдийн vсний уртыг зааж, эрэгтэй vйлчлэгчдийг ээмэг зvvхийг хориглосон заалтыг харуулж байлаа. Тvvний хэлснээр бvсгvй хэрэв байгууллагын дотоод журмыг мєрдєхгvй л бол тvvнд таарах орон тоо гэж ресторанд байхгvй юм байна. Стэйси нь vсээ зараад олсон 2700 доллараа Cops for Cancer байгууллагад хандивлажээ. Энэ бvхний эцэст, хамгийн хачирхалтай нь энэ бvсгvй яагаад парик зvvхээс татгалзсан нь л хачирхалтай байна. Эцсийн эцэст тэр санасандаа хvрч, байгалиас заяасан vсээ сайн vйлсэд зориулах мєнгє болгож чадсан байхад л болоо юм биш vv? Магадгvй бvсгvй ажлаасаа угаасаа гарахаар шийдсэн байсан, эс бєгєєд рестораны босс шигээ мугуйд зантай нэгэн байсан биз ээ.



www.caak.mn (4 фото)

Электрон шууданг том vсгээр бичиж илгээснийхээ тєлєє халагджээ.

Оклэндын нэгэн номын санч нь байгууллагынхаа ажилчиддаа тод цэнхэр, улаан єнгийн том vсгээр бичсэн мэйлийг илгээснийхээ тєлєє ажлаасаа халагджээ. Тус байгууллагад хоёр жил ажилласныхаа дараа 2007 оны 12-р сард халагдсан мань бvсгvйг Вики Волкер гэдэг бєгєєд тэрээр “ажлын байрны” амар амгалан байдлыг алдагдуулж, vргэлж, тод том vсэгтэй мессежийг бусадруу илгээдэг байсан гэнэ. Уг нь бол эмэгтэй дуулгаваргvй ажилчдын анхаарлыг ийм аргаар татаж, заавал бvрдvvлэх ёстой бичиг баримтаа эмхэтгэж авдаг байжээ. Ямартай ч Вики Волкер бичигний шрифт, єнгєнєєс нь болж тvvнийг халсан “ProCare Health” тєвєєсєє гэнэт халагдсаны нєхєн тєлбєр болох 17000 долларыг аваад байгаа бєгєєд, ажлаа хийснийх нь тєлєє шудрага бус хандсан ажлын байрнаасаа цаашид ч гэсэн чамгvй хэдэн бор юм салгахаар тєлєвлєєд байгаа аж.



www.caak.mn (4 фото)

Vмх бяслагны тєлєє халагдсан McDonalds-ын зєєгч

Хvмvvсний амьдралд капитализм бvхий л утгаараа vйлчилсэн хэвээрээ л байгаагийн нэгэн жишээг дурьдая. Саяхан Макдональдсын нэгэн зєєгч бvсгvй дотны танилдаа гамбургерын дотор vмхийн чинээ бяслаг хавчуулаад, зарсан байна. Найзынхаа бяцхан хvсэлтийг ажлын байран дээрээ биелvvлснийх нь тєлєє халсан удирдлагынхных нь vзэж буйгаар Гамбургерийн дотор бяслаг хавчуулсан л бол чийзбvргер гэж нэрлээд, арай илvv vнээр зарах ёстой байсан юм гэнэ. Харин зєєгч бvсгvй єнєєх айхтар чийзбургерыг нь гамбургерын vнээр зарчихсан шvv дээ. Ингээд л ажилгvй болохын хамгийн том шалтгаан нь ганцхан зvсэм бяслаг болсон байна. Ямартай ч гэнэтийн халалтын харамж болгож, Макдональдсынхан бvсгvйд 6000 долларын нєхєн тєлбєр єгєх ёстой байгаа юм. Гэсэн ч удирдлагууд нь бvсгvйг ойр дотны хvмvvстээ “албан тушаалаа ашиглан” хямдралтайгаар vйлчилж болохгvй гэсэн байгууллагын дотоод журмыг зєрчсєн тул халагдсан гээд, мєнгєє єгєхгvй гvрийж байгаа ажээ. 


1
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()