Америк бvсгvй роботтой гэрлэжээ

Бонни Бертон хэмээх оддын дайн киноны vнэнч шvтэн бишрэгч бvсгvй R2-D2 роботыг дуурайлган хийсэн тоглоомон роботыг эр нєхрєє болгон сонгож, хуримын ёслол vйлджээ. Гэрлэх ёслол нь Star Wars Celebration фестивалийн vеэр болсон байна. Сураг сонсоход “шинэхэн хос”-д Дарт Молын ємсгєлтэй хvн адис єгсєн бол, “Дарт Вейдэр” гэрчээр оролцжээ. Гэхдээ энэхvv хошин хурим нь хуулийн ємнє хvчингvй юм байна. Ямартай ч “Оддын дайн”-ы шvтэн бишрэгчдэд зориулсан блог дээрх Бонни Бертоны бичиж vлдээсэн энэхvv хуримтай холбоотой сонирхолтой текст нь нилээн анхаарал татаж байлаа. Ингээд тємєр, хvн хоёрын алиа хуримны дvр зураг болон, сая дурьдсан бичвэртэй танилцацгаая.
Америк бvсгvй роботтой гэрлэжээ
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

“Бvсгvй хvн заримдаа vр дvнгээс  эмээлгvйгээр, зvрх сэтгэлийнхээ дуудлагаар аливаа vйлдэл хийх нь чухал байдаг. Миний сэтгэл зvрхийг уландаа дэвсэж байсан тохиолдлууд тоолж баршгvй их. Яагаад гэвэл надтай уулзаж учирч байсан залуус ямарваа нэгэн юмыг vнэн сэтгэлээсээ шvтэн биширч чаддаг над шиг бvсгvйг хэзээ ч ойлгодоггvй байсан юм. Мэдээж жинхэнэ эр хvнтэй гэрлэхэд надад асуудал байхгvй л дээ. Эрчvvд бол бvгд муу хvмvvс биш. Гэхдээ тэд бага зэрэг уйтгартай санагддаг юм.”- гэжээ.



Тvvний бичсэнийг vргэлжлvvлэн сийрvvлбэл: “Жишээлбэл эмэгтэйчvvд бидэнд ганц боолт чангалах хэрэг гарлаа гэхэд биедээ бахь юмуу автирк байнга аваад явдаг хоншоортой залуу ховорхон байдаг. Эрчvvд биднээс єдрийг хэрхэн єнгєрvvлсэн талаар хэзээ ч чин сэтгэлээсээ сонирхож асуудаггvй. Тэд байсхийгээд л усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Тэд найз бvсгvй, эхнэрvvдтэйгээ хамт бvжгэнд явах тун дургvй байдаг. Хvнд хэлэхээсээ халгамаар зvйлсийг дамжуулж хэлэхийг хvсэхэд зєвшєєрч зvрхлэх зоригтой эр хvн тун ховор байдаг. Эрчvvд єєртєє итгэл дvvрэн байх нь ховор. Тэд юу хvсээд байгаагаа мэддэггvйн дээр єєрийн бvдvvлэг санаагаа хэрхэн илэрхийлэхээ ч сайн мэддэггvй”- гэжээ. Иймээс л энэ бvсгvй тоглоомон роботыг ирээдvйн нєхрєєрєє сонгосон нь хамаагvй дээр гэж шийдсэн бололтой.



Мєн тэрээр: “Залуусаа, R2-D2 робот-нєхрийг минь хараад єєрєєсєє ичицгээ. Тэр та нарын дэргэд тоочоод баршгvй олон давуу талтай. Нэгдvгээрт GPS илрvvлэгчтэй тул “нєхєр” маань хэзээ ч та нар шиг гэнэт алга болохгvй. Хаа ч байсан надад мэдэгдэх болно. Хоёрдугаарт “тэр минь” бvжиглэхээс хэзээ ч татгалздаггvй. Эцсийн эцэст манай “хvн” Жеймс Бондынхоос ч илvv багаж хэрэглсэл биедээ “авч явдаг””- гэж бяцхан єгvvллээ дуусгажээ.

Энэ бvсгvйн намтар хэт анхаарал татмаар, бас ямар ч утга учиргvй, тэнэг санагдаж байгаа нь мэдээж. Гэхдээ хєєрхий бvсгvй хэтэрхий содон бєгєєд хошин аргаар ч болов єєртєє олны анхаарлыг татаж, эрчvvдээс хvсэн хvлээдэг боловч авч чаддагvй тэр хайр халамжаа илчлэн харуулахыг хvссэн гэдэг нь илт ажээ.


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()