Хамгийн хачирхалтай мэргэжлvvд

2010-09-01, 09:14
22,362
Шинэ сарын мэнд хvргэе. Єнєєдєр та бvхэндээ дэлхий дээрх хамгийн хачирхалтай таван ажлыг товч тайлбарын хамт хvргэх гэж байна. Жишээ, "Кокосны модны аюулгvй байдлыг хангагч", "Будаг хатах хугацааг тогтоогч", "Дэгдээхийнийг хvйсийг тогтоогч", "Єндєг хагалагч"... гэх мэт санаанд оромгvй мэргэжилvvд байдаг бололтой.
Хамгийн хачирхалтай мэргэжлvvд



Кокосны модны аюулгvй байдлыг хангагч
Диваажинг санагдуулам Виргиний арлууд дээрх аюулгvй байдлыг хангахын тал дээр анхаарал тавих нь зvй ёсны хэрэг. Жишээлбэл дал модны сvvдэрт сууж амрахаар шийдсэн жуулчдын толгой дээрээс боловсорч гvйцсэн кокос унаад ирэх аюулаас сэргийлэхийн тулд самрыг унахаас нь ємнє хураах нь их ач холбогдолтой vйл ажиллагаа юм байна. Иймээс кокосны модыг аюулгvй болгогч мэргэжилтэнгvvд нь тус арлын зочид буудал, амралт, сувиллын газруудаар явж, “сэжигтэй” моднуудын самрыг цаг тухайд тvvдэг ажээ. Ямартай ч нилээн сонирхолтой ажил байгаа биз. Татгалзахын аргагvй амар, бас тааламжтайн зэрэгцээ урьдчилан таамаглахын аргагvй хариуцлагатай ч юм шиг...




Будаг хатах хугацааг тогтоогч
Энэхvv тусгай мэргэжлийг эзэмсэн хvн нь будгийн хатах явцыг судлах vvрэгтэй. Мэргэжилтэн нь яг л зурагт дvрсэлсэн шиг vvргийг гvйцэтгэдэг. Єєрєєр хэлбэл тэрээр гартаа таймер бариад, будаг хэдий хэр хугацаанд хатаж байгааг тогтоодог байна. Энэ ажлыг тийм ч зугаатай гэх нь ч хаашаа юм. Мєн єсєж дэвших ирээдvй, боломж ч огт харагдахгvй л байна. Ямартай ч ийм мэргэжлээр тєгсдєг мэргэжилтэнгvvд байдаг л юм байна.



Дэгдээхийнийг хvйсийг тогтоогч
Энэ бол дээр дурьдсан хоёрыг бодвол нилээн тvгээмэл мэргэжил юм. Энэ хvмvvс нь ирээдvйн эмэгчин тахиа, азарган тахиа хоёрыг хооронд нь ялгах vvргийг єдєр бvр гvйцэтгэдэг байна. Фермийн бvхий л vйл ажиллагааг автоматжуулах боломжгvй тул хvйс тогтоогчид нь зурагт vзvvлсэн шиг гараараа ажиллацгаадаг. Ямартай ч энэхvv ажил нь маш єндєр хариуцлагатай, чухал ажил ажээ. Учир нь эмэгчин, эрэгчин тахиануудыг єєр єєр фирмд, тус тусад нь єсгєх хэрэгтэй байдаг байна.



Єндєг хагалагч
Єндєгний цагааныг шараас нь ялгах шаардлагаас vvдсэн маш сонирхолтой ажлын байрыг танд танилцуулж байна. Тиймээ, энэ бол мєн л єнєєгийн технологийн хараахан хийж чадахгvй vлдсэн цєєн хэдэн зvйлсийн нэг. Зєвхєн хvн л єндєгийг маш нямбай хагалж, цагааныг нь шараас нь ялгаж чадах хэмжээний мэдрэмжтэй байдаг аж. Энэхvv мэргэжил нь нилээн дээхэн vед vvссэн болох нь танд тодорхой байгаа байх. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бид технологийн хєгжлийн тусламжтайгаар дэлхийн нєгєє єнцєгт байгаа хэн нэгний илгээсэн электрон шууданг хормын дотор уншиж чадаж байхад, єндєгний цагааныг шараас нь ялгах ажлыг ямар ч технологи гvйцэтгэх боломжгvй хэвээр байгаа явдал юм.



Шумуул баригч

Шумуул баригч нь энэ бяцхан шавжны араас зvгээр л нэг хєєцєлдєж явдаг нэгэн биш юм. Тэрээр эхлээд єєрийгєє шумууланд хазуулаад, дараагаар нь тусгай шумуул баригчаар тvvнийг соруулан авдаг байна. Vvний шалтгаан нь малярия євчний хvнд халдах явцыг судлахад оршдог. Ингэсний ачаар энэхvv халуун орны шумуулаар дамжин халдварладаг аймшигтай євчнийг анагаах эм бэлдмэл улам боловсронгуй болдог байна. Ийм мэргэжилтэн нь єдєрт дунджаар 3000 шумуул барьдаг байна. Ингэхийн тулд хичнээн олон хазалт, ямар их загатналыг тэсэх хэрэгтэй болдгийг тєсєєлєхєєс ч аймшигтай.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()