Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Цайруулдаг тос, бэдмэлийг Сенегалын нийслэл Дакар хотын тєв дахь задгай зах, дэлгvvр, эмийн сангуудаас худалдан авдаг байна. Зурагт: Элдэв янзын цайруулагч тос тvрхэснийхээ дараа хамаагvй гэгээлэг царайтай байхдаа авахуулсан хоёр зургаа барин зогсох эгэл жирийн хар арьстай сенегал бvсгvй дvрслэгджээ. Тvvний тєрєлх арьс нь тас хар єнгєтэй боловч цайруулах тос хэрэглээд эрлийздvv, цайвар харагдаж чадаж байжээ, цагтаа. Дэлхий дахины гоо vзэсгэлэнгийн хэмжvvрийн “орхидос” болсон хувь заяанаасаа нvvр буруулж, цайруулах тос хэрэглэх болсон сенегал бvсгvйчvvдийн хэлснээр цайвар арьстай байснаар олны дундаас содон харагддаг гэжээ.

Дээрээс нь сенегал эрчvvд цайвар эмэгтэйчvvдийг илvvд vздэг байна. Та
бvхэн одоо Дакарын нэгэн арьс єнгєний эмчийг харж байна. Тэрээр
цайруулах бvтээгдэхvvнvvдийг байнга хэрэглэснээс арьс нь vхжиж,
аймшигтайгаар гэмтсэн євчтєнгvvдийн зурагнууд дунд сууж байгаа нь энэ.
Дакарын арьс єнгєний эмч нарын хэлснээр сенегал бvсгvйчvvд цайруулах
бvтээгдэхvvнийг хэрэглэснээр ямар эрсдэлд унаж болохоо мэддэг боловч
vргэлжлvvлэн хэрэглэсээр л байдаг, харин дараагаар нь аймшигтай арьстай
болчихоод эмч нарт ханддаг гэжээ.

Зарим хvмvvс энэ явдлыг цагаан арьстнуудын колончлолын vр дагавар гэж vздэг байна. Яагаад гэвэл Сенегал чинь урьд нь Францын колон байсан шvv дээ. Гэвч бvсгvйчvvдийн цайруулах бvтээгдэхvvнд донтох болсон энэ явдлыг зарим нэг нь зvгээр л моод хєєх євчин гэж vзэж байгаа юм. Зурагт: Гоо сайхны бараа бvтээгдэхvvн борлуулдаг дэлгvvрээс цайруулагч тос худалдан авч буй бvсгvйг та харж байна. Иймэрхvv дэлгvvрvvдэд нь зарагддаг зvйлсийн ихэнхи нь хууль бус байдаг ажээ.

Сенегалд зарагддаг цайруулах vйлчилгээтэй бvтээгдэхvvнvvдийн ихэнх нь хууль бус гэдгийг мэргэжилтнvvд нотолж байна. Тэдгээрийн найрлаганд нь стероид, гидрохинон, тэр битгий хэл зарим нэгэнд нь мєнгєн ус хvртэл агуулагддаг ажээ.

Тиймээс эдгээрийг хэрэглэснээр арьс vхжиж, эдгэшгvй яр шарх бий болохын дээр арьсны хорт хавдар хvртэл vvсэх магадлал єндєр байдаг ажээ. Зурагт: Сенегал эмэгтэй гэж хэлэхийн аргагvй цагаан арьстай моделийн сурталчилгааны самбар дээрх тєрхийг буулгажээ.

Гоо сайхны ихэнхи бvтээгдэхvvнvvдий сурталчилгаанаас олон тєрлийн амлалтыг бид байнга сонсдог. Харин сенегал бvсгvйчvvдийн хэрэглэдэг цайруулах бvтээгдэхvvнvvд нь бусдаасаа хамгийн бага “ам гардаг” бvтээгдэхvvн гэхэд болно. Зурагт байгаа бvсгvй нь цагтаа цайруулах бvтээгдэхvvнийг байнга хэрэглэснээр ийм vр дvнд хvрчээ. Гэвч хєндлєнгийн муу нєлєє илэрч эхэлсэн тул эмч нарын зєвлєгєєг даган, цайруулах бvтээгдэхvvнийг хэрэглэхээ больсон юм байна.

Дакар хотын гудмаар алхаж яваа Сенегалын загвар ємсєгчид. Тэндэхийн бvсгvйчvvдийн ихэнхи арьс єнгєєр ялгаварлах vзэл дээр суурилсан гоо сайхны харгис хэмжvvрт “шахагдан” тєрєлх гадаад байдлаа єєрчлєхийг ухаанаа алдтал хvсдэг ажээ. Тэдэнд цайвар арьстай, хvний нvдний vзvvрт чичлэгдэхгvй л байж чадвал эрvvл мэндээрээ яаж хохирох нь хамаагvй гэлтэй.

Зурагт: Моодноос хэт хамааралтай болсон сенегал эмэгтэй байна. Тэрээр орлогынхоо ихэнхи хувийг єдєр тутмын хэрэглээ болсон цайруулах vйлчилгээтэй бvтээгдэхvvнийг худалдан авахад зарцуулдаг байна. Ийм тєрлийн бэлдмэлvvдийг ихэвчлэн Нигер, Ємнєд Африкийн Бvгд Найрамдах Улс, Европын зарим хэсгээр импортолдог ажээ. Тэдгээр газруудад нь ийм бvтээгдэхvvний хэрэглээ нь аль хэдийнэ хууль бус болох нь тогтоогдож, хэрэглээнээс хасагдсан юм байна.