Испани дахь Каскаморрасын фестиваль

Жил бvрийн 9-р сарын 6-9-ний єдрvvдэд Испаний Гаудис болон База хотуудад Каскаморрасын фестиваль болж єнгєрдєг. Наадмын хvрээнд, нутгийн оршин суугчид нь аугаа байлдан дагуулалтын алдар болон Ариун Охин Тэнгэрийн эргэн ирсний баярыг тэмдэглэдэг байна. Vvнтэй холбогдуулан, бяцхан домог хvvрнэхэд, 1940 онд Гуадисаас ирсэн нэгэн хар ажилчин База хотын нэгэн сvйтгэгдсэн эмэгтэйчvvдийн сvмийн нурангинаас Ариун Охин Тэнгэрийн барималыг олсон байдаг. Харин тэрхvv барималыг Базад хадгалж vлдэх болсон нь Гуадисын оршин суугчдын дургvйцлийг тєрvvлсэн юм байна. Тиймээс энэхvv маргааны зохицуулахын тулд Базагийнхан нэгэн зальжин арга сэджээ. Хэрвээ хэн нэгэн Гуадис хvн База хотруу нэвтэрч ороод, ариун охин тэнгэрийн барималанд хувцасаа ганц ч бохирдуулалгvйгээр хvрч чадвал, тvvнийг авч болно гэж тэд тунхагласан байна. Ингээд Испаний нэгэн домог, сvсэг бишрэлтэй холбоотой, ер бусын арга хэмжээний дvр зурагтай танилцана уу.
Испани дахь Каскаморрасын фестиваль
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа



Дагины хєшєєнд хvрч єєрийн хотдоо эргvvлэн авч ирэхийн тулд База хотын “Каскаморрас” хэмээх алдарт “наадгай” дундуур хувцасаа нэг ч газар нь толбо болгохгvйгээр хvрэхийн 50 дахь жилдээ завдаж буй Гуадис хvн хvртэл байдаг ажээ.





Харин База хотын vvдэнд хар будаг, єндєгтэй усаар нvvр нvдгvй шавсан База хотын иргэд Гуадисын иргэнийг хvлээж байдаг бєгєєд тvvнийг ойртож ирмэгц нь хамаг хувцас, нvvр амыг нь хар болгохоор тэмцэлддэг байна.



Мэдээж Гуадис хотынхон vргэлж ялагдал хvлээдэг боловч, энэ “их тэмцлийн” дараа хоёр хотын иргэдийн дунд хєгжилтэй баяр наадмын vйл ажиллагаа єрнєдєг ажээ.



Харин тэр бvхэн дууссаны дараа, буюу жил бvрийн 9-р сарын эхээр Гуадисчууд гар хоосон гэрлvvгээ буцацгаадаг байна.



Тэднийг Гуадист эргэж ирэхэд нь голомтоо сахиж vлдсэн хvмvvс нь єндєгєєр шидэж зугаацдаг ажээ. Дээхэн vеийн дайсагнал, єрсєлдєєний vргэлжлэл нь єнєєдєр хамгийн хєгжилтэй фестиваль болон хєгжсєн нь гайхалтай санагдсаныг нуух юун.



















1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()