Уг зуслан нь vнэ тєлбєргvй бєгєєд зєвхєн хоолны мєнгє гэж хоногийн 20 гривен авдаг юм байна. Байрших нєхцєл нь хээрийн боловч, мэдээж харгалзагч багш нарын халамжинд байдаг. Хvvхдvvд майханд амьдарч, цэргийн формтой явж, хоол цайгаа єєрсдєє бэлтгэдэг ажээ.
Хvvхдvvдийг Калочниковын зарчмаар, гардан байлдааны урлагт сургаж, ой хээрийн ажиглалт, ууланд авирах, хаданд мацар зэрэг ур чадварыг заадаг.
Энэхvv зуслан нь ойн дундах эртний хот болох Эски – Кермений хормойд оршдог.
Хэдийгээр хvvхдийн гэх боловч, энэхvv лагерьт насанд хvрсэн, эр цэргvvдийн журмыг мєрдvvлдэг байна.
Зуслангийн комендантын ярьснаар, хvvхдvvд нь дєрвєн хэсэгт хуваагдсан бєгєєд, тухай бvр нь єєрийн гэсэн эзэмшил газартай, тvvнийгээ хамгаалах vvргийг хvлээж, тус тусын сургуулилтыг хийдэг ажээ.
Энд бvх зvйл жинхэнэ цэргийн сургуулилт шиг байдаг. Жагсаал, марш, шєнийн гэнэтийн шалгалт, шєнийн харуул гээд л...
Залуухан “цэргvvдийн” єглєє бvрийг дасгал хийж угтдаг. Vvний дараагаар хилийн цэргийн ахлагч Владимир Архипов нь тэдэнд хэн гал тvлж, хэн тvлээ хагалж, хэн тємс арилгах, хэн ойр хавиа цэвэрлэхийг хуваарилан тушаадаг байна.
Хоолны ємнє бvгд залбирал уншина.
Єглєєний ундны дараа хvн бvр єєрийн аяга тавгаа угааж, гардан байлдааны сургуулилтаа хийхээр яарцгаадаг.
Ер нь тэнд єдєр маш хурдан єнгєрдєг. Учир нь хvн бvхэн биеийн хvчний ямар нэгэн vйлдэл хийгээд ямагт завгvй байдаг ажээ.
Vдэш нь салааны захирагч нь хvvхдvvдийг цуглуулж, казак цэргvvдийн тvvхийг хvvрнэн, асуултуудад хариулдаг байна.
Энэхvv зуслангийн талаарх фото сурвалжлага болон ер нь ийм зуслан оршдог гэдэг асуудал нь интернетээр нилээн шуугиан тарьжээ.
Ислам шашинтнуудыг дайралтад бэлдэх зорилготой мэт энэхvv зуслан нь ирээдvйн маш том мєргєлдєєн, хvчирхийллийн шалтгаан болж болохыг хvмvvс хэлдэг.
Тvvнчлэн энэхvv зуслангийн эцсийн зорилго нь мусульманчуудын цэргийн дайралтын бэлтгэл гэж vздэг хvмvvс ч байдаг.
Зулсангийн vvсгэн байгуулагч Юрченкогийн хэлсэн: “Сєрєг хvчин зайлшгvй” гэсэн vг ч дээрх санаануудыг батлах мэт.