Тvгээмэл хэрэглэгддэг нэг удаагийн бvтээгдэхvvнvvдийн тvvх

Єнєєдєр бидний єдєр тутмын хэрэглээ болсон нэг удаагийн зvйлсийн ард ямар сонирхолтой тvvх нуугдаж байдгийг та мэдэх vv? Хэрэв vгvй бол vргэлжлэл дээр дарж, бидний бэлтгэсэн нийтлэлээс мэдэж аваарай. Нийгмийн сэтгэхvй хєгжиж, хэрэглээ улам нарийсах болсон энэ vед нэг удаагийн хэрэглэлvvд улам боловсронгуй, улам олон нэр тєрєлтэй болон хєгжиж байна. Єнєєдєр, ганцхан удаа хэрэглэгддэг нэг удаагийн линз, чихэвч, ном, гэрэл зургийн аппарат, микроскоп, мах шарагч, компьютер, тэр битгий хэл сансрын хєлєг хvртэл байдаг болжээ. Нэг vгээр хэлэхэд бидний амьдрал нэг удаагийн хэрэглээний зvйлсийн эрхшээлд оржээ. За ингээд єдєр болгон хэрэглэдэг, зайлшгvй чухал зарим зvйлсийнхээ бяцхан тvvхтэй танилцацгаая.
Тvгээмэл хэрэглэгддэг нэг удаагийн бvтээгдэхvvнvvдийн тvvх
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Бэлгэвч
Нэг удаагийн бэлгэвчийг санаачилсан хvний нэг одоо хvртэл нууц хэвээр байдаг. Ямартай ч зарим тvvхчдийн vзэж буйгаар хvн тєрєлхтний хамгийн анхны гондом нь эртний Египетийн vед vvссэн байх магадлалтай гэнэ. Анхны бэлгэвчийг зєєлрvvлсэн арьсаар хийдэг байсан бєгєєд, хамгийн чинээлэг, нэр хvндтэй хvмvvс л хэрэглэдэг байсан гэлцдэг. Харин XYI зуунд италийн шинийг санаачлагч Габриель Фаллопий нь хєвєн даавуугаар хийсэн олон удаагийн бэлгэвчийг зохион бvтээж, 1100 ширхэг сайн дурын эрчvvд дээр туршжээ. Туршилтад оролцогчдийн нэг нь ч халдварт євчин тусч, таагvй байдалд ороогvй байна. Мєн бэлгэвчийг амьтны дотор гэдэс, бухын тємсєгний арьс, тэр битгий хэл тусгай аргаар боловсруулсан яст мэлхийний хуягаар хvртэл бvтээж хэрэглэж байсан тvvхтэй. Ингэж явсаар 1840 онд Чарьлз Гудиер нь резинийг зєєлрvvлэх аргыг боловсруулсан нь энэ цагийн бэлгэвчний эх суурийг тавихад нєлєє vзvvлсэн байна. Харин 1921 онд Альфред Трожан латексыг зєєлрvvлэх аргыг гаргаж авснаар бэлгэвчийг нийтийн хэрэглээнд нэвтрvvлжээ. Тvvнчлэн 1940-1950 онуудад олон удаа хэрэглэгддэг бэлгэвч vйлдвэрлэдэг байсан аж. Тэр vед хvмvvс хэрэглэсэн бэлгэвчээ сайтар угаагаад, тусгай уутанд хийн хадгалдаг байв. Харин 1960 оноос хойш нэг бэлгэвчийг ахин хэрэглэх явдлыг зогсоосон байна. Єнєєдєр, дэлхий дахинд жил бvр 10-15 миллиард бэлгэвч хэрэглэгддэг.





Нэг удаагийн бал
Газар газрын vйлчлvvлэгчид хvний хэрэглэсэн юмыг ахин хэрэглэхийн хvсэхгvй байгаа явдал нь жижиг дунд vйлдвэрлэгчдийн анхаарлыг татах болжээ. Тэдний нэг болох Малсель Бик хэмээх франц эр нь энэ байдлыг чадмаг ашиглаж, “BIC” хэмээх фирмээ байгуулсан байна. Ингээд хамгийн анхны нэг удаагийн шарикан бал болох “Bic” нь 1953 онд худалдаанд гарчээ. Гурван жилийн дараа гэхэд єдєрт 1 сая ширхэг нэг удаагийн бал зарагдах болсон байна.




Живх
Нэг удаагийн хvvхдийн живх vйлдвэрлэх анхны санаачлага бvтэлгvйтжээ. Америк бvсгvй Мэрион Донован нь шингээгчтэй цаас бvхий хvvхдийн живхний патентыг 1951 онд авсан байна. Хэрэглэгчид анхандаа энэ санааг тийм ч их таашаахгvй байлаа. Учир нь хvvхдийн живхийг нэг хэрэглээд л хаях нь vнэхээр цамаан ажил санагдаж байж. Нэг жилийн дараа “Procter and Gamble” компанийхан энэ санааг хэрэгжvvлэх ажилд оржээ. Ингээд 1961 онд хамгийн анхны “Pampers” живх худалдаанд гарсан байна. Орчин vеийн зах зээл дээр нэг удаагийн живх нь єєр єєр єгєгдлєєр хэмжигддэг тул жил бvрийн дундаж борлуулалт нь 4,5-10 миллиард долларын хооронд хэлбэлздэг ажээ.




Нэг удаагийн аяга
Нэг удаагийн аяганы эх сурвалжийг судлавал бvvр XX зууны эхэн vерvv єнгийх хэрэг гарна. 1908 онд Элвин Дэвидсон хэмээх нэгэн америк эмч нь сургуулийн хvvхдvvдийн эндэгдлийг судалж байжээ. Сурагчдын зуурдын vхлийн олон шалтгааны нэгэнд нь бохир метал аяга тавагнаас халдвар авах явдал багтаж байв. 1910 онд Хью Мур хэмээх нэгэн оюутан нь конус хэлбэртэй болгосон кардон цаасан аягыг safe cup гэдэг тодотголтойгоор зохиож, патентыг нь авчээ. Яг тэр vеэс нь нэг удаагийн аягануудыг vйлдвэрлэж, олон нийтийн vйлчилгээний газар, галт тэрэгний буудлууд дээр тавих болсон байна.




Нэг удаагийн тариур
Шинэ зеландын эмийн санч тєдийгvй ахмад дайчин болох Колин Мердок нь анх нэг удаагийн тариурыг санаачилжээ.  Тvvний энэхvv бvтээл нь амьтны вакцинжуулалтын явцыг хялбарчилж, хурдасгахад нєлєєлєх ёстой юм санажээ. Учир нь эмийг тариуранд эртнээс бэлдэж найруулах шаардлагатай байдаг билээ. Ингээд мердок нь нэг удаагийн тариурыг бvтээж болох талаар сэтгэж, ингэснээрээ євчитєнvvдийг давхар халдвар авахаас сэргийлж болохыг ойлгосон байна. Ингэснээр 1961 онд анхны циллодон нэг удаагийн тариур олон нийтийн хэрэглээнд нэвтэрчээ.



Сахлын татуурга
Америкийн алдарт Кинг Кемп Жилетед энэ цагийн эр хvн бvхэн талархах ёстой байх. Тvvний зохион бvтээсэн хамгийн анхны нэг удаагийн татуурга нь зах зээл дээр 1903 онд гарч эхэлжээ. Тухайн жилдээ 51 ширхэг татуурга зарж чадсан бол, дараа жил нь 91 мянгыг борлуулсан байна. Харин 1917 оноос эхлэн жил бvр 1 сая ширхэг татуурга борлуулагдах болжээ. Нэг удаагийн сахлын татуурганы энэхvv огцом амижлтын нууц нь маш энгийн. Тэд хямдхан, хэрэглэхэд хялбар, нэг удаагийнх болохоороо ариун цэврийн хувьд таатай байдаг шvv дээ.   




Дvрдэг цайны бяцхан уут.
Баахуу цайны уут нь нэгэн санамсаргvй тохиолдлоор хорвоо дээр бий болжээ. 1904 онд цай, кофены худалдаачин Томас Салливан нь дэлгvvр, кафе, ресторануудад хvргvvлдэг амталгааны цай кофеныхоо дээжийг хэмнэхийн тулд хvнд, шилэн саванд хийхийн оронд жижигхэн, хєвєн даавуун уутнуудад хийх болжээ. Харин хэрэглэгчдэд нь энэ арга маш их таалагдаж, бяцхан ууттай цайгаа ахин дахин хандалж хэрэглэх нь хэмнэлттэй, бас цэвэрхэн санагдсан аж. Ингээд л цайны уут нь єргєн хэрэглээнд нэвтэрчээ. Хожим нь даавуун уутыг тусгай цаасаар сольсон юм байна. Харин цайны уутны патентыг 1952 онд єєр нэгэн сэргэлэн цайны худалдаачин болох, Салливаны єрсєлдєгч, Липтон гэгч єєрийн нэр дээр болгожээ.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()