Бейрут дэхь Армян хорооллоор аялцгаая

Бейрут дэхь Армян дvvрэг (Bourj Hammoud) нь бараг зуун жилийн ємнє vvсчээ. 40-єєд оны хомроголон устгалаас амьд vлдсэн хэсэг бvлэг туркууд  хотын зvvн хойд хэсэгт суурьшжээ. Єнєєдєр энэхvv хороолол нь Ойрхи Дорнод дахь хамгийн хvн амын нягтаршил ихтэй суурингуудын нэг болсон байна. Энэ хорооллын нарийхан гудамжнуудын хоёр талын барилгуудын нэг давхрууд нь бvгд ямар нэгэн жижигхэн дэлгvvр, жижиг vйлчилгээний газруудтай ажээ. Харин тухай бvрийнх нь эрхлэгчид нь vvд хавиараа тухлан сууж, дор бvрнийхээ ажлыг амжуулахын хажуугаар vйлчлvvлэгчдийг хvлээнэ. Энэхvv хорооллын дvр зургийг ажихад яагаад ч юм дєнгєж аж vйлдвэржиж байсан vеийн Лондон ч юмуу, Токио мэтийн их хотууд ийм л байсан байх даа гэж санагдах ажээ.
Бейрут дэхь Армян хорооллоор аялцгаая
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа













Хvрэлийн урлан. Эхлээд дархан нь бvтээлийнхээ загварыг лааны тосоор хийдэг байна. Лааны тос нь гипсний гадуур урсан, хатсаныхаа дараа хєндий зайтай болдог ажээ. Тэр зайруу хvрэлээ цугтаж, баримал бvтээдэг байна. Шинэ бvтээл хийх бvртээ лааны тосоор загвар гаргана.



Оёдлын машин засварын газар.





Бурхан шvтээнийг дуурайлган бvтээдэг цех. Тэднийг хийхдээ шvдний єрєм ашигладаг нь сонин санагдсан.



Энэхvv урлангийн эзний хэлснээр, тэд Оман хааны барималыг л гэхэд хэдэн янз, хэлбэрээр, хэдэн зуугаар нь бvтээсэн байна.









Харин алтны дархан нь нэгэн албан газрын барилгын дєрєвдvгээр давхарт оршдог.









Энэхvv аварга том “Фабержегийн єндєгнvvдийг” нэгэн баян Ливан эрийн захиалгаар урласан юм байна. Захиалагч нь энэ бvтээлийн дотор нь vнэтэй цайтай юмнуудаа хадгалах юм гэнэ.



Алтаар бэлэг дурсгалын зvйл бvтээх явц нь хvрэлийн урлангийн арга барилтай тєстэй ажээ. Резинэн дотор лааны тос хийгээд, зууханд тавина. Тосыг хайлсны дараа гипсэн дотор хийхэд дотроо зайтай царцана. Тvvн дотроо алтаа хийж, хэлбэржvvлдэг юм байна.







Хорооллын тєв гудамж болох Араксын дvр тєрхийг та харж байна.























Хомроголон устгалын талаар гашуун тvvхийг зухас хvvрнэх ханын цааснууд



Алдарт Varouj ресторан. Энд хооллохын тулд хvмvvс хаа байсан Францаас хvртэл зорьж ирдэг байна.



Энэхvv зоогийн газрын vйлчлvvлэгчдэд дэлхийн шилдэг Египет хєгжимчин аялгуу дарж єгдєг байна. Энэ хvн нь нэг удаа Москвад нэгэн баяны хувийн онгоцоор уригдан очиж, хаалттай vдэшлэгт ая барьсныхаа дараа шууд нутаг буцаж байсан удаатай гэнэ. Гэхдээ тvvнийг оросын зарим учир мэдэх хvмvvс лимузингийн цонхоор л хальт харсан байна.



Хамгийн сvvлд Вартан барималчийн урлангаар зочилцгооё. Тэрээр 25 жилийн ємнє Армянаас дайжсан бєгєєд оросоор халтар хултар ярьдаг юм санажээ.



Тэрээр сурвалжлагч нарыг ирмэгц нь хайрцагнаас армян коньяк, архи, Алёнка болон Белочка чихэрнvvд, “Пизантная” хиам зэргийг гаргаж дайлжээ. Эдгээр зvйлсийн архинаас бусдыг нь бvгдийг нь тvvнд армянд амьдардаг найзууд авч ирсэн байна. Тэрээр єєрийн хамгийн нандин идээ будаагаа зєвхєн зураг авалтын багийнханд зориулан гаргаж ирсэн нь хамгийн сэтгэл хєдлєм байжээ. Энэ л жинхэнэ Армян маягийн зочломтгой зан байв. Тэрээр эх нутгаасаа дайжаад 25 жилийг vдэж байсан ч євєг дээдсийнхээ зангаас урваагvй байсан юм.



Дашрамд дурьдахад Вартан нь Ереванд байхдаа “Мимино” хэмээх киногоороо та бидэнтэй танил болсон хуучны жvжигчин Фрунзик Мкртчян-тай хамт амьдарч байсан аж.





9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()