Итгэл найдварын атгалт

2010-09-29, 17:29
42,354
Эхний зурагт та бvхэн эхийн хэвлийд бvрэлдээд 21 недельтэй байсан хэдий ч жамаараа тєрєх боломжгvй байсан нэгэн бяцхан жаалын гарыг харж байна. Spina Bifida хэмээх тун ховор гажигтай хэмээн оношлогдсон тулд, энэ бяцхан амийг аврахын тулд эхийнх нь хэвлийнээс хийсвэрээр гаргаж ирэхээс єєр аргагvй байжээ. Энэ ажлыг мэс засалч Жозеф Брюнер гардан гvйцэтгэсэн юм байна. Тэрээр жирэмсэн эхийн савыг эхийг нойрсуулж байгаад, гэдсийг нь огтолж, амьд vхсэн нь vл мэдэгдэх бяцхан vр хєврєлийг гаргаж ирэхийн тулд зvсэлт хийжээ. Ирээдvйд Самуэль гэдэг нэртэй болсон тэр бяцхан хvv тэр vед эмчийн зvссэн ангархайнаас єчvvхэн жаахан гараа сунгаж гаргаад, хуруунаас нь сулхан атгасан байна. “Амьдармаар байна, авраач намайг” – гэж байгаа юм шиг л... Ингээд эмчид алдар, эхэд амьдрал бэлэглэсэн гайхалтай явдлын дvр зургийг уншигч тантай хуваалцая.
Итгэл найдварын атгалт



Брюнер эмч хэлэхдээ, хvvгийн гар хурууг нь атгасан тэр мєч тvvний амьдралын хамгийн сэтгэл хєдлєм vе байсан гэжээ. Хийсвэр хагалгааны ид дунд vед эхийн хэвлээс гарч ирсэн бяцхан гарны дулаахан хvртэмж тvvнийг чулуу шиг хєшихєд хvргэж, мэс заслын тэхий дунд нь юу хийхээ мэдэхгvй самгардахад хvргэжээ. Сэтгvvлчид энэхvv гэрэл зургийг “Итгэл найдварын атгалт (гар)” гэж нэрлэсэн байна. Энэ зурагны албан ёсны тайлбар дээр: “Самюэль Александр Армасын 21 долоо хоногтой vр хєврєл ээжийнхээ савнаас єчvvхэн гараа цухуйлгаж, эмчийн хуруун дээр тависан нь амьдрал бэлэглэсэнд нь баярласнаа илэрхийлж буй мэт.”- гэж бичжээ. Бяцхан Самюэлийн ээж нь энэ гэрэл зургийг хараад хэдэн єдєр дарааллан уйлсан байна. Самюэль хvv нь сайн эмчийн ачаар эсэн мэнд тєрж, эрvvл чийрэг бойжжээ. Мэс засал зуун хувь амжилттай болсон юм байна.

Одоо Сэмюэль 7 нас хvрсэн.



Spinda bifida – гэдэг нь тєрєлхийн аарцагны ясны гажилт юм. Ийм гажигтай хvн нь тэгшхэн зогсож, алхаж болдоггvй ажээ. Харин vр хєврєлийн аарцагны яс нь бvрэлдэж амжаагvй байхад мэс заслын аргаар, хугацаанаас нь ємнє гаргаж ирвэл энэ гажигийг нь засах боломжтой байдаг аж.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()