Хараацайн хонгил

Байгаль эх заримдаа ер бусын уран гар гаргаж, бvтээлvvдээ хосгvй vзэсгэлэнтэйгээр "туурвин" хvн бидний нvдийг баясгаж, сэтгэлийг алмайруулдаг билээ. Эдгээрийн нэг нь болох Мексикийн тєв хэсэг дэх ой хєвчийн дунд оршдог "Хараацайн хонгил"-ын талаарх сонирхолтой мэдээллийг танд толилуулж байна. Газар газрын шvхэрээр vсрэгчид энэхvv байгалийн vзэсгэлэнт цогцолборт дэлхийн єнцєг булан бvрээс ирдэг. Энэхvv хавцлын сvрдмээр том хэмжээ нь сэтгэл хєдєлгєж, хосгvй vзэсгэлэнтэй тєрх нь бишрэл тєрvvлэх ажээ. Хараацайн хонгил нь гvнзгийгээрээ Мексик улсад хоёрдугаарт, дэлхийд 11-рт ордог  юм байна. Мєн энэхvv ер бусын хонгил нь газрын гvнрvv 376 метр доош оршдог нь Эмпайр Стэйт Билдингийн єндрийн хэмжээнд дєхєж очихуйц ажээ.
Хараацайн хонгил
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа



Ойн гvн дэх тєрєл бvрийн ногоон моддын дунд орших энэхvv хонгил нь чанх дээрээсээ яг л 55 метр диаметртай аварга том нvх шиг хараггдаг байна. Энэхvv нvх нь бараг л дугуй хэлбэртэй бєгєєд, сvvдэртэн бараантах vзэмж нь хичнээн гvн гvнзгийг нь илтгэх ажээ.



Хараацайн агуйд хvрэхийн тулд явган хvний нарийхан урт жим болон зєвхєн хээр гадаа явдаг нvсэр тэрэгнvvдэд л таарах бартаат замыг туулдаг. Экологичид тэндэхийн гайхалтай экологийн тогтолцоог хадгалж vлдэхийг эрмэлздэг тул жуулчид, судлаачдыг нарийн шалган, тоотой хэдийг нь л хязгаарлагдмал тоогоор оруулдаг байна.



Эхэндээ хараацайн хонгил нь бодит байдлаасаа хамаагvй жаахан юм шиг санагддаг байна. Гэвч эхлээд 55 метр диаметртай байсан амсар нь доош болох тусмаа тэлж, 130-160 метр хvртэл єргєсдєг ажээ. Тиймээс энэхvv газар нь дээд зэргийн туршлагатай уулчин, хадны авираач болон Бэйс - жамперуудын хувьд хvртэл чамгvй хатуу шалгуур болдог байна.



Хараацайн хонгил гэдгээрээ алдартай экологийн энэхvv тогтоц газрыг хамгаалж vлдэхийн тулд олсон зам, бэхэлгээний талбай бvхий ганцхан маршрутаар нь ирсэн зочдыг буулгахыг зєвшєєрдєг ажээ.



Энэхvv хонгил нь хараацайнуудын хувьд орон гэр нь болсон газар юм. Тийм ч тулдаа "Хараацайн" хэмээх тодотголтой болжээ. Ангалын оршин суугчид болсон хараацайнуудын амгалан тайван байдлыг алдагдуулахгvйн тулд хvмvvс 12-16 цагийн хооронд л vсрэлт хийх юмуу, доош буух эрхтэй байдаг ажээ. Тvvнчлэн чєлєєт уналтын vеэр сvрэг шувуудтай мєргєлдах аюултай байдаг тул хараацай хамгийн бага гадагш гардаг vеэр vсрэлт хийх цагийг тогтоосон нь тэр юм.



Хараацайн ангал нь маш олон нугачаа, шатлалтай тул доош бууж, дээш єгсєхєд тун хэцvv. Тэр битгий хэл мэргэжлийн тамирчид хvртэл дээр гарахын тулд цаг хагасыг зарцуулдаг байна.



Хонгилийн ёроол нь хананаас ургасан ургамал, шувууны баасаар дvvрэн байдаг. Борооны ус тогтсоноос ангалын ёроол нь олон тєрлийн шавж хорхойнд амьдрах таатай орчинг нь бvрдvvлж єгчээ. Агаар нь чийг, тєрєл бvрийн мєєг, шавж хорхой, бактер холилдсон содон vнэрээр ханхална. Хэдийгээр Хараацайн ангалын ёроолд байх нь аюулгvй ч гэсэн удаан байхад хvрвэл амны хаалт юмуу хvчилтєрєгчийн баг зvvх хэрэг гардаг ажээ.



Ангалын ирмэгээс ёроол хvртэл шvхэргvйгээр чєлєєт уналт хийхэд ойролцоогоор 12 секунд болдог байна. Vсрэхээр зориг гаргасан тамирчид маш анхааралтай, сонор сэрэмжтэй байх ёстой. Учир нь унаж эхэлснээс хойш 6-7 дахь секундэд шvхрээ нээхгvй бол амьд vлдэх боломж тун бага vлддэг ажээ.



Хараацайн ангал нь олон тооны бэйс-жампер болон уул хадаар авирагчдын жинхэнэ аазгайг нь хєдєлгєсєн газар билээ. Энэхvv ангалын ачаар л, ємнє нь газар тариалангаар голоо зогоодог байсан тухайн бvс нутгийн хvмvvс аялал жуулчлалын ачаар хєєрхєн хєгжєєд авчээ. Гэвч жуулчдын хєлийг дагаад байгалийн гайхамшигт цогцолборын хvрээлэн буй орчин бохирдох аюулын харанга дэлдээд байна.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()