Хотын жижvvр

Манай хойд хєршийн нийслэл Москва хотын захирагч Юрий Лужков -ыг vvрэгт ажлаас чєлєєлсєнтэй холбоотой оросын улс тєрийн хvрээнийхэн хоёр хуваагдах дээрээ тулаад байгаа билээ. Учир нь Лужков єєрийг нь ажлаас чєлєєлсєнийг хууль бус гэж vзэн дээд шvvхэд гомдол гаргана гэсэн шуум байгаа. Ажиглагчдын vзэж байгаагаар хэрвээ тийм явдал болвол Лужковыг заргаа авч чадахгvй бєгєєд Кремлээс  гарсан шийдвэрийг дээд шvvх зєрчих нь юу л бол гэлцэж байна. Одоогоор Москва хотын vvрэг гvйцэтгэгчээр Медведев єєрийн хvн болох Владимир Ресин -г томилоод байна. Оросын ард тvмэн Ресинийг "Хотын жижvvр" гэж нэрийдэж байна. Тvvнийг улс тєрийн хvрээнд хамгийн єндєр хэрэглээтэй гэдгээр нь тэд андахгvй. Харин одоо Москва хотын захирагч болох єндєр магдлалтай байгаа Владимир Ресин-ий хувцасны шvvгээ болон гражад нь ямар эд зvйлс байгааг сонжицгооё.
Хотын жижvvр
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Пальто
Тvvний урт давхар зєрлєгтэй энэ пальто нь Valentino загварын цуглуулгаас худалдан авчээ. Vнэ 4000 орчим доллар. Учир нь Владимир Ресин єєрєє юунд дуртай хvн бэ гэхээр цэмцгэр болон сонгодог тансаг зэрэглэлийн эд зvйлсд  дуртайгаас гадна сонирхолтой, аятайхан байдлыг эрхэмлэдэг хvн гэнэ. Тvvний энэ хvсэл сонирхол, онцлог шинж чанар нь захирагчаар ажиллаж байх хугацаанд Москва хотын олон барилга дээр биелэлээ олсон.



2. Цамц
Владимир Иосифович чухал уулзалтандаа Brioni фирмийн цагаан болон цайвар цэнхэр єнгийн тус бvр нь 650 долларийн vнэтэй цамцуудыг ємсдєг. Мєн тvvний хэв маягийг vргэлж зангиа нь тодорхойлдог гэнэ.



3. Костюм
Владимир Ресин тvvний ємсдєг костюмыг энэтхэгийн дизайнер, дээд зэргийн чанартай костюмаараа алдартай “Эзэн хааны хийц маяг” –ыг vндэслэгч Сэмми Котвани захиалгаар хийж єгчээ. Уг костюмны материал нь хамгийн сайн чанарын нимгэн vнэтэй материалаар хийгддэг бєгєєд алтны хольцтой, алмазан шигтгээтэй юм байна. Хэмжээг нь Москвад авдаг бєгєєд Лондонд оёдог байна. “Эзэн хааны хийц маяг” фирмийн загварыг Владимир Ресин улс тєрийн хvрээндээ ганцаараа ємсєж хэрэглэдэг нь биш бєгєєд тvvний анд дуучин Иосиф Кобзон ч мєн уг фирмийн загварыг ємсєж хэрэглэх дуртай нэгэн гэнэ. Костюм нь нимгэн, vнэтэй материалынхаа чанараасаа хамаарч, хамгийн хямд нь 1500 долларын vнэтэй аж.



4. Зангиа
Зарим улс тєрчид энгийн эсвэл алаг эрээн цоохор зангиагаар гангардаг бол Владимир Ресин ихэвчлэн торгон зангиа зvvдэг гэнэ. Зангиа нь Brioni, Ermenegildo Zegna, Bvlgary фирмийх бєгєєд нэг бvрийн vнэ: 250-300 долларын vнэтэй.



5. Зангианы хавчаар
Владимир Ресин зангианыхаа хавчаарыг худалдаж авахын тулд Смоленскийн хэсэг дэх Montblanc нэртэй дэлгvvрээр vйлчлvvлдэг бєгєєд єєрєє энэ барилгыг биечлэн хянаж бариулжээ. Зангианы хавчаар тус бvрийн vнэ нь: 250 доллар.



6. Цаг
Тvvний Его DeWitt фирмийн La Pressy Grande Complication моделийн цагнууд нь нэг сая америк доллараас давж vнэлэгддэг ба ОХУ-ын улс тєрчдийн зvvдэг цагнуудын Топ 1-т жагсдаг юм байна.





7. Унаа тэрэг
Москва хотын захирагчийн гражад ЗИМ ГАЗ 12, Волга ГАЗ 21М маркийн тэргvvд цугларсан байдаг ба хєнгєн тэргээс Победа ГАЗ 20М байдаг гэнэ. Саяхан 9-р сарын 9 -нд болсон машины уралдаан дээр мань эр єєрийнхєє классик загварын 1962 оны Роллс Ройс Фантом (Rolls Royce Phantom vнэ: 300000 доллар, ОХУ-д зарагддаггvй бєгєєд зєвхєн цагийн 2500 рублээр тvрээсэлж унадаг юм байна) тэрэгтэйгээ морилжээ. Владимир Ресин тvvний гэргий нь илvv орчин vеийн загварын болох Lexus LS600H тэргийг сонирхож унадаг юм байна.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()