Гайхамшигтай цэцэрлэгт хvрээлэнгvvд

Гадаа хvйтэн, бороотой байгаа болохоор таны сэтгэлийг хэдэн хором ч гэсэн сэргээж, танд жоохон ч гэсэн дулаан илч єгєх, дэлхийн єнцєг булан бvрд байдаг хамгийн гайхалтай цэцэрлэгт хvрээлэнгvvдийн зургийг товч мэдээллийн хамтаар хvргэе. Vнэхээр хараа булам vзэсгэлэнтэй юмаа. Гадаа хvйтэн сэрvvн байхад халуун оронд ямар гоё дулаахан байгаа бол ...
Гайхамшигтай цэцэрлэгт хvрээлэнгvvд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Шотланд дахь Сансрын цэцэрлэгт хvрээлэн
Энэхvv ер бусын цэцэрлэг нь зочилон ирж байгаа хvмvvст зориулж жилд ганцхан удаа л онгойдог бєгєєд тэр єдрєє vргэлж єєрчилж байдаг гэнэ. Цэцэрлэгт хvрээлэн нь "Garden of Cosmic Speculation" нэртэй хувийн ємчид хамаардаг бєгєєд тvvний эргэн тойронд олон янзын ойлголт, vзэгдлийг тодорхойлон єгvvлэх сансрын хар нvхнээс эхлээд Фибоначийн тоо хvртлэх 10 гаруй нvдэнд харагдах зохиомжийг олж харж болно. Эдгээрийг уран барималч Чарльз Женкс єєрийн эхнэр болох Магги Кесвик-тай хамтран бvтээсэн бєгєєд Дамфрис хотоос холгvйхэн байдаг. Цэцэрлэгт хvрээлэн нь 1989 онд нээгдсэн бєгєєд одоог хvртэл уг хvрээлэнг vзэх гэж ирсэн зочидыг гайхшруулдаг нь тэдэнд амьдралыг ойлгож байгалийг хvндэтгэх ойлголтыг тєрvvлэхээс гадна сансар огторгуй, математик физикийн шинжлэх ухаануудыг ч эргэцvvлэн бодоход хvргэдэг.


www.caak.mn (5 фото)

Нидерланд дахь Кейкенгоф
Кейкенгоф цэцэрлэгийг хараад зvгээр л дуу алдмаар!  Тєгсгєлгvй олон тєрлийн єнгє, сая сая Алтанзул цэцгvvд, тод харагдах дvр тєрх болон цэцэгний зурагнуудаас тогтоно. Эдгээрийг та хурц тод єнгєтэй, ер бусын цэцэгсийг агуулсан хvрээлэнгvvдийн нэг болох Кейкенгоф –д харж vзэж болно. Алтанзул цэцэг тоогоороо долоон сая гаруй бєгєєд мєн “Баба-яга” нэртэй хар єнгийн шинэ тєрлийн Алтанзул цэцэгсийг байрлуулсан байна. Кейкенгоф нь єнєєдєр зvгээр нэг цэцэрлэгт хvрээлэн бус байгалын жинхэнэ vзэсгэлэн, цэцэгний том худалдааны тєв юм.


www.caak.mn (5 фото)

Тайландын Патайя дахь Suan Nong Nooch
Энэ агуу парк Патайе-д оршдог ба жуулчдын дунд уг цэцэрлэгт хvрээлэн vлгэрийн юм шиг дvр тєрхєєрєє асар том нэр хvндийг олж чаджээ. Энд vлгэрийн юм шиг хийц загвартай тєєрдєг байшингаас авхуулаад байгаль, газар нутгийг нь хvртэл тэгж хийсний сацуу шидэт дагинас танд зориулж эргэлдэн бvжих болно. Цэцэрлэгт хvрээлэн дотор Суан Нонг Нуч (Suan Nong Nooch) хэмээх газарт олон янзын дvрс хэлбэртэй байшин, кафе, зоогийн газар, усан сан болон бусад єєр олон тєрлийн зvйлс байдаг аж. Газар нутгийн хэмжээ нь 240 гектараас илvv ба хєрєнгє чинээтэй гэр бvлийн хоёр болох хадагтай Нонгнуч, ноён Нонгнуч нар жимсний цэцэрлэг гэж анх 1954 онд  худалдан авчээ. Гэвч аз болоход нэгэн удаа гадаадад аялан, зугаалж буй нєхрийх нь толгойд гэнэт уран барилга, дизайнаар чимэглэсэн цэцэрлэгт хvрээлэн байгуулах санаа тєржээ. Ингээд цэцэрлэгт хvрээлэнгээ 1980 онд байгуулж, Suan Nong Nooch хэмээн нэрийджээ. Тэр vеэс єнєєг хvртэл Suan Nong Nooch –д зочилох мянга мянган жуулчид жил болгон ирдэг ба жуучдад зориулж тэр vеэд анх толилуулж байсан Thai Culture and Cultural шоугаа vзvvлэхээс гадна уг Suan Nong Nooch цэцэрлэгт хvрээлэнг vргэлж шинээрээ байлгаж, арчилж торддог гэнэ.


www.caak.mn (5 фото)

Францийн Версаль
Дэлхийд алдартай цэцэрлэгт хvрээлэнгvvдийн нэг болох уг цэцэрлэгийг XIV Льюдвиг хаанд зориулж, тvvний дизайнер 17-р зуунд нэр алдараараа олонд танигдаж байсан Андре ле Нотре бvтээн байгуулж єгчээ. Тухайн vедээ єнгєний зохицлоороо асар том ажил гvйцэтгэгдсэн ба орон зайг цэцэгс болон дов толгодоор бvрдvvлж Версалийн цэцэрлэгт хvрээлэнг байгуулж байж. Орон нутгийн хvлэмж, суваг, усан оргилууруудын оронд ємнє нь намаг, малын бэлчээр болон зулзаган ой байсан байна. Хєрс шороог бvгдийг нь тэргэн дээр зєєн авчирч, цэцэгсийг нь Францын бvх талаас цуглуулан уг санааг хэрэгжvvлэхийн тулд мянга гаруй хvнийг оролцуулжээ.


www.caak.mn (5 фото)

Бразил дахь ботаникийн цэцэрлэг
“Jardim Botânico Fanchette Rischbieter” буюу Куритын Ботаникийн цэцэрлэг нь ємнєд бразилийн томоохон хот болох Куритуба – д байдаг. Цэцэрлэгийн орчин тойронд олон тооны жуулчдаас гадна оюутнууд байдаг. (Оюутны хотхон цэцэрлэгийнхээ яг голд байрладаг) 458 метр квадрат бvхий хvлэмжийн тєв хэсэг нь орох хаалган дээр байрлуулагдсан бєгєєд тэнд ч гэсэн ховор чамин ургамлын байгаль дээрх шиг хуулбар байдаг юм. Харин цэцэрлэгт хvрээлэн нь талбайн хэмжээгээрээ бvхэлдээ 250000 орчим метр квадрат ажээ. Хэн нэгэн хvссэн хvнд ургамлын нэр тєрєл зvйлийн талаарх маш урт жагсаалттай вэб сайт ажилдаг боловч харамсалтай нь хэлний тал дээр Португали хэлнээс єєр байхгvй аж.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()