Гайхмаар санаанд оромгvй зvйлс

2010-10-11, 06:40
52,690
Одоо болон єнгєрсєн vед амьдрал дээр болж байсан хамгийн сонин зvйлсийн талаар vргэлжлvvлэн хvргэх гэж байна. Энэ удаа хvний биед сvнс эсвэл ямар нэгэн гадны нєлєє vйлчлэх талаар хvvрнэх юм. Жишээ нь эх хэлээсээ єєр ямар ч хэл мэдэхгvй нэгэн гэнэт харж vзээгvй улсынхаа хэлээр ярьж, муу зvйлийг урдчилан мэдрэх, єєр муу ёрын сvнсний нєлєєнд автах эсвэл огт хийж судалж байгаагvй  мєртлєє єгvvллэгvvд, физик, анагаах ухаан, хууль, бурханы сургаал, философи зэрэг бусад шинжлэх ухааны салбарт бvтээл хийсэн сонин содон хvмvvсийг та бvхэн эндээс унших болно. Ер нь сvнс, хоёр дахь амьдрал гэж байдаг юм болов уу. Энэ мухар сvсэг vv аль эсвэл тэд бидний хажууд байна уу. Энэ нийтлэлийг уншаад дараа нь єєрийн бодол санаагаа бичээрэй.
Гайхмаар санаанд оромгvй зvйлс
www.caak.mn

Нууцлаг бразил хvн

Єнгєрсєн зууны 20-иод онд Бразилийн иргэн Кармин Мирабелли янз бvрийн хvмvvсийн дvрд ээлжлэн шилжиж чаддаг байсан тухай тvvх олныг гайхашруулж байлаа. Тэрээр гадна тєрхєєрєє Кармин Мирабелли байдаг хэдий ч єєр vндэстэн, єєр соёлтой хvн болж чаддаг байв. Тvvгээр ч vл барам Мирабелли харийн хэлээр єєрєє ч мэдэлгvй ярьж сураад зогсохгvй бас єргєн авьяас дадал ч олж авахын хамт эргээд анхны дvр тєрхєндєє шилждэг ажээ.
Ийнхvv Мирабелли янз бvрийн хvмvvсийн «арьсанд» орж гарч байхдаа олон хэл дээр диссертаци, бодорол єгvvллvvд бичиж тvvх, социологи, хууль эрх зvй, бурхны сургаал, астрономи, философи, логик, анагаах ухаан, физики, хими болон бусад шинжлэх ухааны салбарт танин мэдэхvйн олон талын авьяастай болохоо харуулж байв. Тvvний энэ авьяасыг эрдэмтэд нэг бус удаа шалгаж vзсэн боловч Мирабелли хаанаас мэдлэг олж авч, дараа нь мэдлэгээ гээж энгийн болдогийг олж тогтоож чадаагvй байна.


www.caak.mn

Боловсролгvй болгар худалдагч

Хэдэн жилийн ємнє болгарын Варна хотын нэгэн худалдагч Марина Даскалова гэнэт хєшингє гацаа байдалд орсноо цэвэр англи хэл дээр баргил хоолойгоор ярьж гарчээ. Тvvний нєхєр нь «Эхнэр маань солиорчихлоо!» — хэмээн айжээ. Тvvний дэргэд нь байсан ач хvv нь жаахан айсан ч гэсэн англи хэл гадарладаг байсан тул Марина Даскаловатай англиар ярих гэж оролджээ. Марина Даскалова баргил  хоолойгоор хамаатнууддаа Софид буй охин руу утасдаж єнєєдєр онгоцоор битгий нисээрэй гэж ятгаж чаджээ. Дараа нь уг онгоц сєнєж бvх зорчигчид нь амь vрэгдсэн болох нь тодорхой болж. Энэ vеэс эхлэж трансын байдалд янз бvрийн хэлээр Марина ярих нь давтагдах болжээ. Хамаатнууд нь Маринаагийн хэл яриаг магнитофонд бичиж мэргэжилтнvvдэд vзvvлсэн байна. Энэ энгийн эмэгтэй болгар хэлнээс єєр хэл мэддэггvй байсан хэдий ч амьдралаас тасарсан vедээ европын бараг бvх хэл, мєн латин хэлээр хєнгєхєн ярьж чаддаг болохыг тогтоожээ. Тvvний дуу хоолой эргэн тойрныхоо хvмvvсийг золгvй явдал, сvйрэлээс байнга урьдчилан болгоомжлуулдаг байсан нь дараа нь нотлогддог байлаа.


www.caak.mn

Чєтгєрийн сvнс шvглэсэн нь

Хэрэв лалын орнуудад олон дvрд хувирах vзэгдлээс айж дагждаг бол христийн орнуудад чєтгєр шvглэх гэж нэрлэдэг байв. Дундад зууны vед чєтгєрийн сvнс шvглэх явдал нийтлэг байсан хэмээдэг нь эмэгтэй хvмvvсийг тамлан vг алдуулахын тулд инквизицийн зvгээс хэт дєвийлгєсєн идэвхитэй vйл ажиллагаа явуулж байсантай холбоотой. Гэсэн хэдий ч бидний амьдарч буй vед ч чєтгєр шvглэх явдал байдаг аж.

Сvм хийдийн болон ид шидийн дийлэнх vйл ажиллагааны vед хvний биеийг єєр хvний сvнс тvр эзэмдэж болдог гэдгийг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй юм. Тухайлбал,
Жоан Смит гэгч америк эмэгтэйг 30 жилийн турш  ад зэтгэр зовоож байсны эцэст тэрээр католик уламжлалаар экзорцим (ад зэтгэрийг биенээс зайлуулах) ёс vйлдэхээр сvмд ханджээ. Сvмийн ламтан ад зэтгэрийг зайлуулах анхны vг хэлж эхлэтэл єнєєх эмэгтэй арав орчим эрэгтэй хvмvvсийн гараас мултарч агаарт хєєрч, сvмийн заалаар сvнгэнэн нисч хаалганы дээд талын хананд наалдсаныг арайхийн салган буулгажээ. Vvний дараа сvмийн хананаас зэрлэг олон янзын дуу авиа гарч эмэгтэйн бие аймаар хєєж эхлэжээ. Vvнийг эс тоож сvмийн чєтгєрийг эмэгтэйн биенээс зайлуулах ёслол бvрэн явагдаж дууссан байна.   


www.caak.mn

Хvний бие сvнснvvдийн «орогнох» газар

Энэ бол бие хvний хуваагдан задрахын хамгийн элбэг тохиолддог «сонгодог тохиолдол» юм. Энэ vйл явдлын гол баатрын нэрийг Салли Бьючемп гэдэг. Тvvнийн дотор дєрвєн хvний сvнс гайхмаар хоорондоо нэгдэн нийлж эдгээр нь ээлжлэн биеийг нь эзэмддэг. Хамгийн хор хєнєєлтэй нь Салли нэртэй сvнс. Энэхvv сvнс єєрийгєє сvнс мєн гэдгийг зарлаад зогсохгvй, бусдаасаа илvv олон удаа гарч ирдэг. Эдгээр сvнс бие биенийхээ зэрэгцэн оршин байгааг мэдээд зогсдоггvй Бьючемпийн биеийг эзэмдэхийн тулд хоорондоо тасралтгvй тэмцэлддэг. Жишээ нь, Салли нэртэй сvнс бусад сvнсээ цєсийг нь хагартал айлгахын тулд эд юмсын дунд мэлхий, эсхvл аалз нууж хорлодог. Салли сvнс єєрийнх нь байрыг єєр сvнс эзлэхийг мэддэг учраас vдэш орой болоход хотоос зориуд гарч орогнуулдаг биендээ орой явганаар харанхуй аюултай гудамжаар гэртээ харих замдаа айдас хvйдэс амсуулахыг зориуд хичээдэг байна. Бидний эдvгээ амьдарч буй vед єєртєє хамгийн олон сvнс орогнуулах рекордыг Стэнли Маллиген гэгч 24 сvнсээр тогтоожээ. Хvний бие сvнсийг орогнуулах жинхэнэ сав мєн байгаа биз.


www.caak.mn

Сэтгэцийн халдвар

Нэг хvний биенд олон сvнс орогноод зогсохгvй, нэг сvнс хэд хэдэн биеийг эзэмддэг тохиолдол бас байдаг аж. Vvний шалтгаан нь халдвараас биш, харин газар сайгvй бvдvvлэг ёс авир ноёлох, учир утгагvй шашинд сохроор итгэх байдал хавтгайрсантай холбоотой байдаг аж. Жишээлбэл, XVII зууны Францад урсулийн эмэгтэй лам нарын биед орсон сvнсний халдварлах явдлыг хэлж болно. Ширээт гэлэнмаагийн биед шєнє болоход чєтгєрийн vзэгдэл шvглэж энэ нь аажмаар гэлэнмаагийн ухамсрыг янз бvрийн шалиг vг, биенд нь хvртэл мэдрэгдэж эхлэжээ. Тэрээр энэ тухайгаа бусаддаа хэлэхэд тэд нар нь ч ад зэтгэрийн хvчийг амсаж эхлэсэн байна. Бэлгийн гаж донгийн экстази бvх эмэгтэй лам нарыг эзэмдэх болж, тэдний бие чичирч, бєхтийж, тавхай дагз нь нийлэх шахдаг. Тэгээд ч зогсохгvй тэд зэрлэг дуугаар хашгирч, нохой шиг хуцаж, мод руу муур шиг авирч байж. Мєн тэд Христ болон гэгээнтнvvдийн зургийг харах болгондоо vзэн ядахын хамт бурхан шашинд тэрсэлсэн vг хvртэл хэлдэг. Сvнсийг биенээс зайлуулах туршлагатай хvмvvсийг авчирч бvтэн сар хагасын хугацаанд чєтгєрийг эмэгтэй лам нарын биенээс зайлуулж чадсан байна.


5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()