Эмэгтэй хvн сексийг хvсч байгааг нь яаж мэдэх вэ?

2010-10-15, 22:03
84,447

Эмэгтэй хvмvvс "би чамайг хvсч байна", "ахиад нэг хvvхэд хийцгээе л дээ" гэж сескийг хvсч буйгаа єдрийн од шиг цєєхєн илэрхийлдэг хэдий ч vнэн хэрэг дээрээ таны бодсоноос хамаагvй их давтамжтайгаар хvсдэг. Магадгvй таны хайртай бvсгvй яг одоо ч танд эзэмдvvлэхийг хvсч байгаа хэдий ч мэдэхгvйн гайгаар та тvvнийг нь анзаарахгvй єнгєрvvлж байж мэднэ. Ингээд таны бэлгийн мэлмийг нээж, амраг тvvнийгээ илvv сайн ойлгоход туслах нэгэн сонирхолтой зєвлєгєєг хvргэж байна.

Эмэгтэй хvн сексийг хvсч байгааг нь яаж мэдэх вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Тэр танд байнга хvрээд байвал
Бvсгvй танд байнга хvрээд байвал, тантай байх тvvнд тун тааламжтай байна гэсэн vг. Бvжгийн vеэр, эсвэл тансаг зоогийн газар дахь романтик vдийн зоогийн vеэр бvсгvй хамгийн мэдрэмтгий хэсгvvдэд тань хvрч санамсаргvй мэт илбэж байвал баярлах хэрэгтэй. Учир нь тэрээр vvгээрээ танд талтай байгаагаа илтгэж, нэг оронд орсон ч яахав гэсэн санааг илэрхийлж буй хэрэг.
 
Анхаарах зvйл: Магадгvй бvсгvй тань хажуугаар зєрсєн хvн бvрт танд хvрч байгаа шигээ хvрээд байвал, тэрээр гаж донтой нэгэн байж мэднэ.
 
 
www.caak.mn

Бvсгvй тантай 2-уулхнаа vлдвэл.
Жишээлбэл та найз нєхєдтэйгєє чєлєєт цагаа соёлтой єнгєрvvлсний дараагаар бусад нь караоке орж дуулахаар явах vед танд таалагддаг бvсгvй тань явалгvй хоцорч, тантай vлдсэн бол тvvнийг барьж аваад л vнсэх хэрэгтэй. Учир нь бvсгvй тантай секс хийхийг хvссэн байх магадлал тун єндєр байна.

Гэхдээ: Бvсгvй зvгээр л маш их ядарсан тул хэнтэй байх нь хамаагvй, зvгээр л жаахан сууж авахыг хvссэн байж мэднэ.
 
 
www.caak.mn

Тэр инээмээмсэглэл бэлэглээд байна уу?
Инээмсэглэл гэдэг бvсгvй хvний хувьд зvгээр л єнгєн vзэгдэл. Гэвч vvгээрээ тэрээр бэлгийн харилцааг хvсч буйгаа илэрхийлж байж болох. Та тvvнрvv инээхэд єєдєєс тань мєн адил хариу vйлдэл vзvvлж байгаа эсэхийг нь сайн ажиглаарай. Єєдєєс тань мєн адил инээж байвал таныг сонирхож байгаагаас гадна, загас наадуулах мєчийг тэсэн ядан хvлээж байгаа гэсэн vг байх магадлал єндєр.
 
Гэхдээ: зvгээр л тvvний хацарны булчин нь татчихсан байж магадгvйг анхаараарай (хэхэ)
 
 
www.caak.mn

Тэр таныг гэртээ урьж байна уу?
Гэрт нь хvргэж єгєхєд тэрээр таныг гэртээ урьж, кофе юмуу цай уухыг санал болговол цамцныхаа товчийг бага багаар тайлчихсан нь бараг болно. Гэхдээ яарах хэрэггvй, учир нь эхлээд аяганы амсар зууна шvv дээ.

Гэхдээ: бvсгvй тань ганцаараа унтахаас айсан байж болно. Тиймээс та тvvнд vлгэр ярьж, шєнєжин хєнжлєєр нь хучиж хонох хэрэг гарж ч мэднэ.
 
www.caak.mn

Бvсгvй тань сексийн талаар яриад байна уу?
Тvvний сексийн талаарх ярианы сэдэв нь юу ч байж болно. Магадгvй хуучин найз залуу нь аман сексдээ хичнээн муу байсан талаар, эсвэл єсвєр vед бэлгийн боловсрол олгох талаар ч хуучилж магадгvй. Хэлбэр нь ямар ч байсан гэсэн агуулга нь секстэй холбоотой байх аваас, тэр тусмаа нэг минутад гурваас олон удаа энэхvv дєрвєн vсэгтэй хэцvv vгийг хэлж байвал яг одоо таны хайр энэрэлийг хvсч байх магадлал 90%-тай гэж ойлгож болно.

Гэхдээ: Тэрээр зvгээр л дэлхий дахины сексийн асуудалд хэт санаа зовнидог бєгєєд унтаж байхдаа ч зvvдэндээ ярьдаг нэгэн байх "нягууртай".
 
www.caak.mn

Магтаал урсгаад байвал...
Таны шинэ ємд хичнээн сайхан зохисныг хэлэхийн оронд мэнгэ тань сайхан харагдаж буйг зогсоо зайгvй магтаад байвал та нэгийг бодоорой. Ер нь бол хувцас хунар, эдлэл хэрэглэлийг тань бус биеийн хэсгvvдийг тань магтаад байвал их "сэжигтэй" байна гэсэн vг.

Магадгvй: тэрээр Дейл Карнегийн номыг эргvv болтлоо уншчихаад, тааралдсан болгондоо энэ мэт магтаалын vг хэлдэг болсон байж болно.
 
www.caak.mn

Тэр танд бохь санал болгож байвал...
Магадгvй зvгээр л сайхан сэтгэлтэй болохоороо эмэгтэй танд бохь єгсєн байж болох юм. Эсвэл таны амны хєндийнєєс эвгvй vнэр ханхалсан ч байж мэднэ. Vгvй бол тантай секс хийхийг хvссэн тул ойртох анхны алхамдаа бэлдэж байх магадлалтай.

Анхаарах зvйл: тvvнд нэг илvv бохь байхаар нь єгмєєр санагдаад танруу сарвайсан байж болно шvv.
 
www.caak.mn

Хоолоо тантай хуваалцаад байна уу?
Та хоёр ресторанд хооллож байхад тэрээр єєрийнхєє хоолыг амсаж vзэхийг танд санал болгож байвал та яадаг ч байсан битгий татгалзаарай. Бvсгvй тань vvгээрээ тантай тогтоосон харилцаандаа итгэж буйгаа илэрхийлж, тантай хамт ахиад vдэш болтол, эсвэл шєнийн турш баймаар байгаагаа илэрхийлж байж болох.

Гэхдээ: Зvгээр л тэрээр тавагтай хоолоо бусадтай хуваалцах багын хvмvvжилтэй нэгэн байж магадгvй.
 
www.caak.mn

Уруулнаас тань нvдээ салгахгvй байна уу?
Ихэвчлэн хvмvvс ярилцаж байхдаа бие биенийхээ нvдрvv хардаг. Гэтэл таны таалалд нийцсэн єнєєх бvсгvй уруулруу тань нvдээ салгалгvй ширтээд байвал, эсвэл тэр зvгрvv vе vе харц чулуудаад байвал тэрээр зvгээр ярилцах биш, харин ямар нэгэн сэтгэл хєдєлгєм vйлдлийг танаас хvлээж байна гэсэн vг.

Гэхдээ: Та хоёр чанга хєгжимтэй газар байгаа бол тэр таны юу хэлж байгааг сонсохын тулд уруулыг тань ажиглаж байж болох шvv.

 

39
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()