Ер бусын шивээстэй хєл бємбєгийн фанат

Эхлээд энэхvv галзуу фанатын солиотой vйлдлийн vр дvнг vзvvлэхийн ємнє жаахан тvvх хvvрнэвэл танд улам сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. 1994 онд Колумбийн шигшээ багийнхан Дэлхийн аваргад оролцохоор АНУ-г зорьжээ. Тэрхvv багийн бvрэлдэхvvнд хєл бємбєгийн тvvхэн дэх хамгийн шилдэг тоглогчид байсан гэдэг. Дасгалжуулагчаар нь Франциско Матурана ажиллаж байв. Тухайн баг дэлхийн аваргад оролцох болсон цагаас хойш алдарт Пеле нь тэр vед ялалтын титмийг Колумбийнханд амаараа "єгчихсєн" байлаа. Гэтэл тvvний урьдчилан таамаглал худал болох нь "Кофены эх орныхны" ялагдлаар батлагдаж, єнєєх шилдгvvдийг багтаасан шигшээ маань тойргоосоо ч гараагvй билээ. Колумбын баг эхлээд Румынчуудэд бут цохиулж, дараагаар нь АНУ-ын багаар хувь заяагаа "заалгав". АНУ-ын хийсэн тоглолтын 34-дэх минутад Колумбын хамгаалагч Андрес Эскобар нь америкийн тоглогч Жон Харксын бємбєгийг хаах гэж байгаад єєрийн хаалгандаа оруулжээ. Тэд тоглолтын туршид энэхvv азгvйтэлдээ шаналсаар, 1-2-ийн харьцаатай хожигдож єндєрлєсєн байна.
Ер бусын шивээстэй хєл бємбєгийн фанат
www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)

Энэ явдлыг мэдээж Колумбын ард тvмэн маш хvндээр хvлээн авсан нь тодорхой. Дээрх тоглолтоос хойш 10 хоног єнгєрсний дараагааг "хэргийн эзэн" Андрес Эскобар нь найз бvсгvйтэйгээ тєрєлх хот Медельинийхээ нэгэн бааранд оржээ. Хос хоёр энгийн нєхєрсєг яриа єрнvvлэн, тайван сууж байтал орон нутгийн нэгэн Умберто Муньос хэмээх хамгаалагч эр "хvvе хаая" гэхийн зуургvй дайран орж ирсэн байна. Тэрээр хаалгандаа гоол оруулж, эх орныхоо шигшээд санамсаргvйгээр ялагдал авч ирсэн Эскобарыг танимагцаа гар буу гаргаж ирээд: "Эскобар! Гоол алдсанд чинь баярлалаа!" гэж хэлэнгvvтээ 16 сум биенд нь зоожээ. Тэгэхдээ гох дарах болгондоо тэрээр "ГОООООООЛ!" гэж орилж байсан аж. Алуурчин 43 жил хоригдох ял авсан боловч, маш томоотой биеэ авч явж байсан болохоор торны цаана 11 жил болоод суллагдсан байна. Харин єнєєдєр 25 настай хєл бємбєгийн улаан фанат Фелипе Альварез хэмээх залуу нь харуусалтайгаар амиа алдсан Эскобаре-гийн гэгээн дурсгалыг биен дээрээ мєнхлєхєєр шийдэж, хєл бємбєгийн "Атлетико Насьонал" клубт ер бусын шивээс хийлгэжээ. Vнэхээр тєрєлхийн мэт биенд нь ууссан, бас дээрээс нь онцгой харагдаж байна шvv.


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


www.caak.mn (9 фото)


3
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()