Онгоцонд єгдєг єдрийн хоол

Энэ фото нийтлэлээс та бvхэн америкийн авиакомпаниуд зорчигчдоо хэрхэн хоололдог, хоол нь ямар vнэтэйг байдаг талаар тодорхой ойлголттой болох юм. Манайхан одоо гадаад дотоод их явдаг болсон магадгvй таны захиалж идэж байсан хоол энд багтсан байхыг vгvйсгэхгvй. Ер нь манайд vйл ажиллагаа явуулж буй авиа компаниуд эндээс санаа авч хоолны vйлчилгээгээ болон нэр тєрлийг харж vзэх хэрэгтэй байх. За ингээд vдийн хоол тань амттай байг...
Онгоцонд єгдєг єдрийн хоол
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа


Америкийн «Alaska Airlines» авиакомпани Гавайи арал руу нислэг хийж эхлэснийхээ 3 жилийн ойг тэмдэглэж аравдугаар сарын турш рейс бvртээ дараах халуун орны жимсээр дvvргэсэн бяслагтай хоолыг санал болгож байв. Нэг порцийн 7 доллар.



Мєн «Alaska Airlines» авиакомпанийн рейсийн хоолны бас нэг жишиг бол гавайн стилээр грильдсэн терияки тахианы мах (6 доллар). 



«Continental Airlines» авиакомпани бол АНУ-ын дотоодын хvн тээврийн сvvлийн vеийн том зєєвєрлєгч юм. Энэхvv компани зорчигчдоо vнэгvй хоол єгєхєєс гадна vнэтэй зарим хоолыг санал болгодог. Жишээ нь 6 доллар 25 центийн vнэтэй Ангус чизбургерийг зорчигчид захиалж болно.



«Continental» компанийн рейсээр зорчигчид иймэрхvv ази стильтэй салатыг америкийн хотуудад єгдєг уламжлалт цаасан хайрцагт хийлгэж авч болдог. Vнэ нь 4,50$



«Delta Air Lines» авиакомпаний рейсэнд гамбирт ороосон чинжvvний соустай цацагт хяруулын утсан махыг гамбирт ороолгуулж 6 доллараар, эсвэл куба стилээр бэлтгэсэн тахиа, цацагт хяруулын сэндвичийг 8 доллараар худалдан авч болно.



«Hawaiian Airlines» компани єєрийн рейсээр зорчигчддоо 100% боловсруулсан материалаар хийсэн сав баглаанд vнэгvй хоол єгдєг. Удахгvй тус авиакомпани хоолны цэсэндээ шинэ єєрчлєлт хийх гэж байна.



«Hawaiian Airlines»-ийн хоол vнэгvй ч зорчигчид 5,50$ - 6,50$ vнэтэй тєрєл бvрийн зууш худалдан авч болно.



«Hawaiian Airlines»-ийн рейсээр зорчигчид дээд-зэрэглэлд яваа бол хоол захиалж бас болно. Жишээлбэл, ийм хайрцагтай бенто сушиг 12 доллараар авч болно.



«JetBlue» авиакомпани зорчигчдоо олон тєрлийн чипс, кешью самар, крекер болон бусад закускийг санал болгодог. Янз бvрийн хайрцагтай хєнгєн зуушийн нэр vнэхээр сонин. Жишээ нь, «Wake Up» (Сэрээрэй!), Cheer Up (Сэргээрэй!), Beef Up (Vхрийн мах идэж чадал ороорой!), Shape Up (Хvчээ дайчлаарай!), Power Up (Сэгсрээрэй!) зэрэг нь тус бvр 6 долларын vнэтэй.



«Southwest Airlines»-ийн бvх рейсэнд хєнгєн зуушийг vнэгvй єгдєг.



«Virgin America» авиакомпанийн рейсэнд аравдугаар сарын 1-нээс нислэгийн аль ч vед суудлын ард байрлах сенсор дэлгэцийн тусламжтайгаар захиалж болох хоолны шинэ цэсийг хэрэглэж эхэлжээ. Зураг дээрх шиг vхрийн шарсан махтай ийм бутерброд 10 долларын vнэтэй.



«Virgin America»-ийн рейсэнд ийм хумустай (газрын самрын нухаштай) ногоон хоолыг (нэлээд єргєн хэрэглэгддэг) 9 доллараар авч идэж болно.



«United Airlines» авиакомпани киш бялуу, найруулдаг крем, оргилуун дарс, шоколадтай 24,99$ vнэтэй бага vдийн шинэ зоогоор vйлчилдэг. Ийм хоолоор Нью-Йорк, Лос-Анжелес, Сан-Францискогийн хооронд дээд-зэрэглэлд нисдэг жуулчдад vйлчилдэг.  Нэг зvйлийг хэлэхэд хувиараа хоол захиалж иднэ гэвэл такси дуудсаны дараа биш, нислэг эхлэхээс 72 цагийн ємнє Интернетээр захиалж болохыг санах хэрэгтэй.



«United Airlines» авиакомпанийн рейсээр онгоцны тєлбєртэй цэсээр хоол захиалж болно. Жишээ нь, гамбирт боосон тахианы Цезарь салат 9 долларын vнэтэй.



«US Airways» авиакомпани зорчигчдынхоо дунд хамгийн сайн хєнгєн зууш ямар vнэтэй болох талаар Twitter-ээр санал асуулга явуулж,  vнэ нь 3$ - 5$ байж болохыг тогтоосон байна.



«Alaska Airlines» авиакомпани зарим урт нислэгийн vед зорчигчдоо «Cougar Mountain» жигнэмэгийг vнэгvй єгдєг.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()