100 наслах нууцаас...

Америкийн эрдэмтэн Тони Брайер нь єєрийн блогтоо маш сонирхолтой бєгєєд ашигтай зєвлєгєєг саяхан нийтэлжээ. Тэрээр хvн бvхэн зуу насалж чадна гэдгийг батлаад, ингэхийн тулд маш хялбархан агаад тааламжтай хэдхэн зєвлєгєєг дагахад л хангалттай гэжээ. Ингээд бvгдээрээ Тони Брайерийн зєвлєгєєтэй танилцаж, хvн болж тєрсний гайхамшгийг, амьдралын шvvслэг амтыг илvv олон жил амсахын тулд яах ёстойгоо мэдэж авцгаая. Энд хvний хийж чадахгvй, хэцvv зvйл огт алга байна гээч...
100 наслах нууцаас...
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


"Ногоон цай их уу". Єдєрт таваас дээш аяг ногоон цай уудаг хvн зvрхний шигдээс юмуу, даралт ихсэх євчнєєр єєд болно гэж байдаггvй ажээ. Ногойн цайны ашиг шимийн талаар бид эртнээс л мэдээлэлтэй болсон билээ. Ногоон цай нь нvдний євчинд хvртэл сайн нєлєєтэй бєгєєд цєсєнд чулуу vvсэхээс хvртэл хамгаалж, тамхи татдаг хvний уушгинд хорт хавдар vvсэхээс сэргийлдэг юм байна.



"Нийтэч бай". Швецарийн Karolinka Institutet - ийн судалгааны дvнгээс vзэхэд нийтэч хvмvvс нь нэг аравны тав дахин бага сул дорой байдалд ордог бєгєєд стрессийн гормон болох кортизолыг хамаагvй бага ялгаруулдаг ажээ. Хvн хоорондын харилцааны ашиг тусын талаар эмч нар ам булаалдан ярих болжээ. Жишээлбэл ганц бие эрчvvд гэр бvлтэй эрчvvдийг бодвол даралт ихсэх хандлага хамаагvй єндєр байдаг аж.



"Самар сайн ид". Самар нь зvрх судасны системд сайнаар нєлєєлдєг тул, TheArchivesoflnternalMedicine сэтгvvл дээр бичсэнээр, хvний амьдралд хоёр насыг нэмдэг ажээ. Би л хувьдаа самарны тусыг худлаа гэж боддоггvй болохоор єдєрт 100 граммаас багагvйг иддэг шvv. Тэр тусмаа самарны харшилтай хvн шvv дээ, би. Гэхдээ, нэг зvйлийг сануулахад самар нь хамгийн хvчтэй харшил єдєєгчдийн нэг тул, маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.



"Шvдний утас хэрэглэж занш". Шvдний утсыг байнгын хэрэглээндээ нэвтрvvлж чадсанаар та єєртєє бvхэл бvтэн ЗУРГААН нас нэмнэ гээд бод доо. Учир нь шvдний утас нь элдэв тєрлийн бактерийг устгаж, эвгvй vнэрийг дардаг тул зvрх судасны євчин болон даралт ихсэх эрсдлээс сэргийлж чаддаг байна. Vнэхээр шvдний чанар нь зvрхтэй холбоотой гэхээр сонирхолтой хирнээ чухал мэдээлэл байгаа биз? Тэр битгий хэл шvд муу бол оюун санаа хvртэл муу байдаг гэнэ шvv.



"Тамхиа хая." Тамхи татдаггvй хvмvvсийн хувьд энэ зєвлєгєє хамаагvй л дээ. Харин архаг "уушиглагчдын" хувьд бол тамхиа 50 нас хvрэхээсээ ємнє хаяхыг зєвлєж байна. Учир нь тамхи нь танаас яахын аргагvй арван насыг утаатайгаагаа хамт авч оддог нь батлагджээ. 50 хvрэхээсээ ємнє тамхиа хаявал та 90 наслах байсан бол зуу хvрээд vхэх нь байна.



"Шинэ технологи ашигла". Evercare компаний ажилчдын хийсэн судалгаараар, хамгийн сvvлийн vеийн, шинэ технологийг амьдралдаа нэвтрvvлэх нь залуу нас, эрvvл мэндийг байнга тэтгэдэг гэж батлагджээ. Энэ юу гэсэн vг вэ гэвэл, цаг vетэйгээ хєл нийлvvлэн алхаж, хамгийн сvvлийн vеийн технологийн дэвшлийг хэрэглэж сурах нь таны нийгмийн идэвхийг сайжруулснаар, бие сэтгэлээрээ эрvvл байх нєхцлийг тань бvрдvvлдэг юм байна. Мэдээж энд эрvvл мэндэд маш муу гэдэг нь тогтоогдсан гар утас, компютерийн талаар яриагvй байх л даа. Харин Wii Fit мэтийн хєдєлгєєнт тоглоомуудын талаар хvvрнэж байгаа биз ээ.



"Аль болох оройтож хvvхэдтэй бол." Оройтсон бороо намар ирлээ гэдэг шиг дєч гарсныхаа дараа хиймэлээр vр суулгаж, хvvхэдтэй болох нь эмэгтэйчvvдийн хувьд урт удаан наслах гормоныг ялгаруулдаг давуу талтай юм байна. Юта мужийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 40 гарсныхаа дараа хvvхэдтэй болсон эцэг эхчvvд илvv удаан амьдардаг нь тогтоогджээ. Гэхдээ энэхvv зєвлєгєєг яг таг мєрдєх гээд дєч гартлаа хvvхэдгvй явах нь ч хаашаа юм бэ. Ямартай ч vрийн зулай аль хэдийнэ vнэрлэж, олон хvvхдийн эцэг эх болсныхоо дараа, насны намар дээрээ ахиад нэгийг гаргахад илvvдэх юу байх вэ.



"Амралтаа аль болох олон удаа ав." Health.com дээр байсан баримтат нийтлэлээс vзэхэд цагаа зєв зохицуулж, єєртєє амрах зав гаргадаг хvмvvс зvрх судасны євчнєєр євчлєх магадлалаа 8 дахин бууруулдаг ажээ. Учир нь амарч, цагийг зугаатай єнгєрvvлж байгаа хvмvvс элдэв стресс, дарамтаа мартдаг байна.



"Биологийн цагаараа унтаж сур." Єєрийн эд эсээ амраахын тулд та єдєрт 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй. Дутуу нойртой явах нь тухайн єдрийн турш эд эсийг хэвийн ажиллахад саад болдог ажээ. Хvн бvхэн байгалиасаа єєр єєрийн гэсэн унтах цагтай байдаг гэж эмч нар ярьдаг л даа. Тиймээс та єєрийгєє сайн ажиглаж байгаад, яг хэдэн цаг унтвал бvтэн нойр авч чаддагаа тодорхойлоорой.



"Хундага дарс." Єдєрт нэг хундага улаан дарс татаад байвал сайн холестерины хэмжээ нэмэгддэг гэнэ. Энэ нь зvрхийг хамгаалах ач холбогдолтой юм байна. 1 сая гаруй хvнийг хамруулсан судалгааны дvнгээр, єдєрт бага багаар алкоголийн тєрлийн зvйлийг тааруулан хэрэглэдэг хvмvvс огт уудаггvй хvмvvсийг бодвол 18 хувиар илvv урт насалдаг нь тогтоогджээ. Мэдээж та энэхvv зєвлєгєєний "ганц хундага, тохируулан хэрэглэх" гэсэн vгнvvдийг сайн анхаарна гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол, бvvр тодруулбал 100 грамм вино гэж ойлгож болох нь ээ.



"Инээ". Амьдралд тохиох элдэв саад тотгор, дарамтанд оруулмаар бэрхшээлд ямар байр сууринаас ханддаг тань таны амьдралын vргэлжлэх хугацааг тодорхойлно. NewEnglandCentenarian - ыхны олж мэдсэнээр, аливаа зvйлд хєнгєн ханддаг, асуудлыг хєнгєн шийддэг хvмvvс урт насалдаг бєгєєд, 100 насныхаа тєрсєн єдрийг тэмдэглэх магадлал илvv єндєртэй байдаг нь батлагдсан байна.


13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()