“Хvvхдvvд хаана унтдаг вэ?” сэдэвт баримтат гэрэл зургууд

2010-10-22, 21:58
21,549
Сэтгvvлч Крис Бут (Chris Boot) болон гэрэл зурагчин Жеймс Моллисон нарын хамтран хийсэн “Where Children Sleep” буюу “Хvvхдvvд хаана унтдаг вэ?” хэмээх маш сонирхолтой фото тєслийг уншигч тантай хуваацлахаар бэлтгэлээ. Энд газар газрын баян ядуу, янз бvрийн хvvхдvvдийн зургийг нь аваад, хажууд нь унтлагын єрєєг нь аль эсвэл шєнє дуг хийж нойроо авдаг газрынх нь дvр зургийг буулгажээ. Эндээс та бvхэн дэлхийн хєрсєн дээр хvмvvс хичнээн ялгаатайгаар амьдарч, аз жаргал гээчийн эрэлд мянга мянган жилийн турш “хадахдаа” vе vеийн vрсээ ямар єєр єєр орчинд єсгєдєг болохыг олж мэдэх болно. Дашрамд дурдахад энэхvv нийтлэлд маань ихэвчлэн нийгмийн хэвийн хэмжээнээс гажууд орчин, нєхцєл хvмvvжлээр єєрєє ч мэдэлгvй єсч єндийж байгаа хvvхдvvдийн амьдралыг харуулсан байгаа тул танд сонирхолтой бас харуусалтай санагдах биз ээ.
“Хvvхдvvд хаана унтдаг вэ?” сэдэвт баримтат гэрэл зургууд

Дєрвєн настай  Жасмин (Жаззи) охин нь АНУ-ын Кентукки мужийн нэгэн хєдєє тосгонд оршдог томоос том байшиндаа эцэг эх, гурван ахтайгаа хамт амьдарлдаг байна. Жасмины унтлагын єрєє нь тvvний миссийн тэмцээнvvдээс авсан тєрєл бvрийн титмvvдээр дvvрчээ. Тэрээр 100 гаруй тэмцээнд уралдаанд оролцсон юм байна. Жаззи маань рок од болохыг мєрєєддєг ажээ.



Харин бас нэгэн дєрвєн “наст” болох Кая охин нь Японы нийслэл Токио дахь бяцхан орон сууцандаа эцэг эхийнхээ хамт амьдардаг. Тvvний єрєє нь шалнаасаа авахуулаад тааз хvртлээ янз бvрийн хvvхэлдэй, ємсєж барамгvй хувцасаар дvvрэн байдаг ажээ. Кая-гийн хувцаснуудыг дурьдвал- 30 ширхэг даашинз, гучин ширхэг хvрэм, 30 хос гутал, ээжийнх нь хийж єгсєн тоолж томшгvй олон хиймэл vс зэрэг болно. Гэхдээ Кая сургуульдаа явахдаа дvрэмт хувцаснаас єєр зvйл ємсєж, элдэв гоёл зvvж болохгvй л дээ. Тэрээр мах, тємс, гvзээлзгэнэ, персик идэх дуртай гэнэ. Кая насанд хvрэхээрээ хvvхэлдэйн киноны зураач болохыг мєрєєддєг ажээ.



Тэгвэл одоо таны харж байгаа энэ хvvгийн гэр бvлийн хувьд Италийн Ром хотын ойролцоох энэхvv орны матрас гэр орон нь болдог байна. Эднийг Румынээс Италид хvрч очих замын зардлаа олохын тулд таарсан болгоноосоо гуйлга гуйсаар явсан ажээ. Тэд Ромд очмогцоо хувийн эзэмшлийн газарт орших зуслангийн байшингийн хаалгыг эвдэж орсон боловч цагдаад баригдан хєєгджээ. Орон гэргvй болсон энэ гэр бvлд ямар ч бичиг баримт байхгvй болохоор хууль ёсны дагуу ажил хєдєлмєр эрхлэх ямар ч эрхгvй юм байна. Хvvгийн эцэг эх нь гэрлэн дохионы дэргэд зогсож, машинуудын цонхыг угаах замаар тухайн єдрийнхєє єлийг залгуулдаг ажээ. Ман энэ гэр бvлийн нэг ч гишvvн нь хэзээ ч сургуульд сурч байгаагvй юм байна.



9 настай Донг хэмээх хvv нь Хятадын баруун ємнєд хэсэг дэхь Юньнань мужийн нутаг дэвсгэр дээр эцэг эх, эгч, євєєгийнхєє хамт амьдардаг. Энэ гэр бvл бяцхан газартай бєгєєд тvvн дээрээ чихрийн нишингэ тарьдаг байна. Донгийн сургууль нь гэрээс нь 20 минут явах зайд байдаг аж. Тэрээр шvлэг бичиж, дуу дуулах дуртай юм байна. Донг нь оройдоо нэг цаг орчим гэрийн даалгавараа хийгээд, дараа нь нэг цаг орчим зурагт vздэг ажээ. Донг нь ирээдvйд цагдаагийн ажилтан болох мєрєєдєлтэй.



Одоо харин Непалын Катманду –д аав, ээж, ах, эгчтэйгээ хамт амьдардаг долоон настай Индира охины унтлагын “єрєєтэй” танилцацгаая. Тэдний гэр нь ганц ор, нэгхэн матрастай нэг л єрєєтэй юм байна. Хvvхдvvд нь матрас болон шалан дээр хуваагдан унтдаг ажээ. Энэхvv гэр бvл нь нин ядуу амьдралтай тул гишvvн бvр нь ажил хийж байж цаашид амь зогоох шаардлагатай тулгардаг. Тиймээс Индира охин нь гурван настайгаасаа хойш жоношны vйлдвэр дээр єєр шигээ 150 хvvхдийн хамт ажиллаж байгаа аж. Тэрээр єдєрт зургаан цаг ажиллаад, дараа нь ээждээ гэрийн ажилд нь тусалдаг байна. Тvvнчлэн энэ охин нь гэрээс нь 30 минутын зайтай орших сургуульд явдаг ажээ. Дуртай хоол нь гурилтай шєл гэнэ. Тэрээр бvжигчин болохыг мєрєєддєг.



Найман настай Роаси нь Камбожийн Пном Пень хотын захад аж тєрдєг. 5000 орчим хvний амьдардаг нvсэр том хогийн цэг дээр тvvний гэр нь байдаг аж. Хvvгийн унтдаг матраас нь хаягдал дугуйнаас бvтсэн юм байна. Роаси нь єглєє бvрийн зургаан цагт босч, зуу зуун ижилхэн тавилантай хvvхдvvдийн хамтаар орон нутгийн буяны байгууллагынхны байр дотор шvршvvрт орсныхоо дараагаар шил, лааз, хуванцар сав цуглуулах ажилдаа гардаг ажээ. Роаси нь ихэвчлэн єдєрт ганц удаа л хооллодог юм байна.



Бразилийн Рио-де-Жанейро хотын нэгэн олон давхар байрны гуравдугаар давхарт эцэг эх, эгчтэйгээ хамт амьдардаг 11 настай Таис охиныг та харж байна. Тэрээр унтлагын єрєєндєє эгчтэйгээ хамт байдаг. Тэд хар тамхины наймаа болон гэмт хэргээрээ “алдартай” Cidade de Deus – хороололд байдаг ажээ. Энэхvv дvvрэг дэхь нєхцєл байдал нь Cidade de Deus киног дэлгэцнээ гаргаснаас хойш багагvй дээрдсэн гэлцдэг билээ. Таис нь поп дуучин Филлип Дилоныг шvтдэг байна. Тэрээр загвар ємсєгч болохыг мєрєєддєг.



Кени-гийн хойд хэсэгт оршдог Rendille овгийн гишvvн болох арван таван настай Нантио. Тэрээр хоёр ах, хоёр эгтэй юм байна. Тvvний гэр нь гэвэл- пластик болон сvрлээр бvтсэн урц ажээ. Тэд урцныхаа гол дахь гал асч буй газар унтдаг байна. Нантио нь єдєр бvр ямаагаа хариулж, тvлээ хагалан, ус зєєх vvрэгтэй. Тэрээр хэдэн жилийн турш тосгоны сургуульд сурч байгаад, сvvлдээ хаяхаар шийджээ. Нантио нь дайчин эрийн гэргий болохыг мєрєєддєг байна. Тэрээр одоо найз залуутай бєгєєд Rendillo овгийн хувьд хуримнаасаа ємнє эмэгтэй хvн хэд хэдэн эрэгтэйтэй учир ургуулсан байх нь хэвийн vзэгдэл ажээ. Тvvнчлэн тус овгийн эмэгтэйчvvд хvнтэй суухаасаа ємнє биеэ зvсэх ёстой байдаг гэнэ. Ёс ёмбогор, тєр тємбєгєр хойно яая гэх вэ дээ.



Арван настай Духа нь эцэг эх болон арван нэгэн ахан дvvсийнхээ хамтаар Хеврон дэхь дєрвєгсдийн хотхонд амь зуудаг. Тэрээр унтлагын єрєєндєє таван эгч, эмэгтэй дvvтэйгээ хамт байдаг ажээ. Духа нь гэрээсээ холгvйхэн орших (алхахад арван минут) сургуульд сурдаг бєгєєд хvvхдийн эмч болох мєрєєдєлтэй юм байна. Тvvний ах болох Мухаммед нь 1996 оны vймээн самууны vеэр 23 энгийн ард иргэдийг хєнєєгєєд, амиа егvvтгэсэн тул Израилийн цэргийнхэн тэдний гэр орныг нураажээ. Духагийн ханан дээр нь Мухаммедын зурагнууд байгааг та харж байна.



Есєн настай Цвика нь Израилийн Бейтар Иллит дэхь олон давхар байшинд амьдардаг. Энэхvv байшинг 36 мянган Иудей шашинтнуудад зориулан барьжээ. Тэнд зурагт vзэж, сонин уншихыг хориглодог байна. Гэр бvл тус бvр нь бараг есєн хvvхэдтэй байдаг ч Цвик маань нэг эгч, хоёр ахтай ажээ. Тэрээр бvх ах дvv нартайгаа нэг унтлагын єрєєнд байдаг. Хvvг сургуульд машинаар хvргэж єгдєг байна. Сургалтын хєтєлбєрт нь спортоор хичээллэхийг хориглосон байдаг ажээ. Цвика нь єдєр бvр номын сан орж, шашны уран зохиол уншдаг байна. Тvvний дуртай хоол нь шницель болон тємс гэнэ. Тэрээр эрдэмтэн болох мєрєєдєлтэй.



Сенегалд амьдардаг арван хоёр настай Ламин.



Арван нэгэн настай Жои нь АНУ-ын Кентукки мужид эцэг эх, эгчтэйгээ амьдардаг байна. Тэрээр аавтайгаа vргэлж анд явдаг ажээ. Жои нь анхны хандгайгаа долоон настайдаа агнажээ. Тэрээр байгаль дунд байх дуртай бєгєєд єсч том болохоороо ангаа хийсээр байхыг хvсдэг. Тэрээр сургуульд сурдаг бєгєєд Лили хэмээх тэжээмэл гvрвэлтэйгээ цуг зурагт vзэх дуртай юм байна.


3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()