Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд

21 зууны мэдээллийн хамгийн гол тулгуур нь бол дэлхий даяар хэрэн сvлжсэн интернетийн холбоо, компьютер, технологийн дэвшилтэт тєхєєрємжvvд билээ. Эдгээр нь бvр дэлхий дахиныг, цаашлаад хvн тєрєлхтнийг “бvрэн эзэгнэжээ”. Ойрын ирээдvйд домофон системийг ашиглан олон нийттэй харьцах сайтад зурагаа байршуулж, цайны данхыг утасгvй интернеттэй холбон, хаа байсан газраасаа удирдах боломжтой болно гэхэд ч гайхаж, мэлрэх хvн бараг vгvй болжээ. Эрдэмтэд зохиож, бvтээгчид vйлдвэрлэн, vлдсэн хэсэг нь хэрэглэх маягаар технологийн дэвшлийн замнал єдрєєр биш цагаар, цагаар биш хормоор урагшилж, шинэ шинэ бvтээгдэхvvнvvдийг эзэмшсэн хvмvvс єшєє илvvг эрэлхийлэх болсон байна. Энэ мэтээр шинэлэг санаа олж, бусдыг алмайруулахын тулд хvмvvс дээд зэргээр сэтгэх шаардлагатай тулгардаг билээ. Учир нь шинэ бvхнээр дvvрэн хорвоо дээр шинэлэг байхын тулд маш их хичээл чармайлт хэрэгтэй. Ингээд бvгдээрэ IT-гийн ертєнцєд єєрийн гэсэн байладан дагуулалтыг бий болгож, шинэлэг зvйлс нэвтрvvлэхийн тулд хvмvvс яаж сэтгэж, ямар ч ашиггvй юм шиг хирнээ этгээд санаануудыг гаргадагийн цєєн хэдэн сонирхолтой жишээтэй танилцацгаая. Магадгvй єнєєдєр утгагvй мэт санагдаж байгаа эдгээр бvтээлvvдийн зарим нэг нь ирээдvйд зайлшгvй хэрэгцээтэй зvйл болсон байхыг бид vгvйсгэх аргагvй билээ.
Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (15 фото)

Салхи vлээдэг USP цамц нь- таныг халуунаас “аврана”
Бас нэгэн USB “тэнэглэл” гэж нэрлэж болох, салхи vлээдэг цамцыг танд танилцуулж байна. Энэхvv цамцны хоёр бєєрєн дээр нь 10 см-ийн диаметртай хоёр сэнсийг байрлуулжээ. Сэнс тус бvрийн хурдыг нь удирдлагын тусламжтайгаар тохируулах боломжтой. Цамцыг компютертой USB-гээр холбосон тохиолдолд ажилладаг боловч, хэрэв та єєрєє хvсвэл PC-гээ асаалгvйгээр, 4АА батарейгаар асааж болно. Таны ажлын байрны агааржуулагч муу ажилладаг бол энэ цамц танд магадгvй маш их хэрэг болж мэдэх юм.


www.caak.mn (15 фото)

Толгойгvй бамбаруушан – флэш диск
Ийм USB флэш-ийг зохион бvтээсэн хvнийг нэг бол хэт фантаз сайтай нєхєр, эс бєгєєс тоглоомон бамбаруушийг vзэн ядагч гэхээс єєр юу гэж ойлгохоо сайн мэдэхгvй байна. Уг Флэшийг хэрэглэхийн тулд бяцхан бамбаруушны толгойг таслах (энэ vг шууд утгаараа хэрэглэгдэж байгаа шvv) шаардлагатай ажээ. Компютерийн наанаас цухуйх бамбаруушны толгойгvй “цогцос” нь ямар ч хvний анхаарлыг шууд татах нь лавтай. Ямартай ч энэхvv флэшийг эзэгнэгч нь бага насны хvvхдvvдээс нууж явах хэрэгтэй байх. Учир нь энэ дискийг “хэт эмзэг” хvмvvст бол харуулахын ч хэрэггvй биз.


www.caak.mn (15 фото)

Хэрэв та нохой гэдэг vнэнч амьтанд нугасгvй дуртай бєгєєд, хєєрхєн нохойны тєлєє юугаа ч єгєхєд бэлэн нэгэн бол энэ “хулгана” танд яг тохирно. Хэдийэгээр Evergreen-ний энэхvv хєєрхєн гєлєгнvvдтэй компютерийн хулгануудыг хэрэглэхэд маш тєвєгтэй боловч, худалдаж авдаг, дуртай хvмvvс бас байдаг гэнэ.


www.caak.mn (15 фото)

Маузны хамгийн “хvнлэг” тавиур
Компюетэр дээр байнга ажилладаг хvмvvс эрт орой хэзээ нэгэн цагт гарын бугуй, мєрний булчин євдєх асуудалтай тулгардаг. Тэгвэл маузны шинэ тавиурын тусламжтайгаар хэрэглэгчдийн тэр асуудал бага ч гэсэн шийдэгдэх боломжтой болоод байна. Ямар тавиур гэдгийг нь та зурагнаас харж байгаа байх. Vvний ачаар хvний гар нь хамгийн бага ядарч, хамгийн бага ачаалал авах байрлалд байх боломжтой юм байна.


www.caak.mn (15 фото)

Дурын эх болон энгийн графикийг тусгадаг LED–куулер
LED-тэй сэнс, агааржуулагчны талаар бид аль хэдийнэ маш сайн мэднэ. Тэгвэл энэхvv куулер нь дурын текст, жишээлбэл таны нэрийг ч юмуу, эсвэл энгийн гарфик зургийг єєр дээрээ тусгаж харуулж чаддагаараа онцлог юм байна. Энэхvv шинэ технологийн патентыг Тайваны Polo Tech компани авчээ. Таны хvссэн текст, гарифик дvрслэлийг харуулах чадвартай уг агааржуулагч нь дараа жил худалдаанд гарах тєлєвтэй байна.


www.caak.mn (15 фото)

Combimouse – хулгана, гар хоёр нэг доор
Одоо харин компютерийн ард ихэнх цагаа єнгрvvлдэг хэрэглэгчдийн амьдралыг хєнгєвчлєх гэсэн ээлжит оролдлогыг танд толилуулж байна. Харин энэ санаа нь хэрэглэгчдийн ажлыг хялбарчилж чадах нь юу л бол. Combimouse –ны маус нь гар дээрээ байрладагаараа онцлог ажээ. Стандарт QWERTY гар нь хоёр хэсэг хуваагддаг юм байна. Зvvн хэсэг нь энгийн гар байхад, баруун тал нь гарны бусад товчлууруудыг дээрээ байрлуулсан маус болж єгдєг ажээ. Баруун тал нь энгийн маузны жин хэмжээтэй бєгєєд маузны режимдээ бол яг л хулганы vvргийг гvйцэтгэж, нєгєє режимдээ шилжихлээрээ бvх товчлуурууд нь гарны vvргvvдийг гvйцэтгэж эхэлдгээрээ онцлогтой юм байна. Харин Scroll товчлуур нь яагаад ч юм хоёр хуваагдсан гарны зvvн талынх дээр байрласан нь vнэхээр сонирхолтой санагдлаа. Энэ гар, мауз хоёрын “ирлийзийг” худалдан авч, амьдралаа улам хэцvv болгох хэрэг байна уу, vгvй юу л гэж асуумаар санагдлаа.


www.caak.mn (15 фото)

Биометр хамгаалалттай BioCert ClipBio Pro – USB – флэш
Флэш дискний багтаамж болон хэлбэр хэмжээнээс гадна аюулгvй байдалд нь хэт санаа тавьдаг хvмvvст BioCert ClipBio Pro – USB флэш яг тохирох ажээ. Єнєєгийн байдлаар энэ нь дэлхий дээрхи хамгийн сайн хамгаалалттай флэшээр тодроод байгаа юм. Учир нь уг тєхєєрємжийн дотор хадгалагдсан файлуудыг vзэхийн тулд та зєвхєн єєрийн хурууны хээгээ оруулж байж л нэвтрэх боломжтой ажээ. BioCert ClipBio Pro нь 1 гегабайтын багтаамжтай бєгєєд 130 у.е-ний vнэтэй юм байна.


www.caak.mn (15 фото)

Аягатай цайны халууныг баридаг USB тавиур
Сvvлийн vед компютерийн тусламжтайгаар цай, кофегоо халааж, тэр битгий хэл халууныг нь барих боломжтой болжээ, цаана чинь. Энэ бvхнийг та зориулалтын USB оролттой цайны тавиурны тусламжтайгаар хийх боломжтой юм байна. Зvгээр л аягатай халуун “ундаагаа” уг тавиур дээрээ тавихад л хангалттай. Хичнээн ч хугацаа єнгєрсєн таны уух юм хєрєхгvй гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ энэхvv тавиур нь зєвхєн халуун цайг халуунаар нь л байлгах чадвартай гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь одоохондоо процессорын хvчээр хvйтэн шингэнийг халаах боломж байхгvй байгаа ажээ. Тvvнчлэн уг тавиур нь 4 портын USB хаб маягаар хэрэглэгдэх боломжтой юм байна.


www.caak.mn (15 фото)


Хєлийн ул шиг USB вэб камер болон микрофон
Энэхvv вэб камер нь харсан хvн инээхгvй байхын аргагvй маш сонирхолтой дизайнтай юм байна. Хєлний ул шиг хэлбэртэйн дээр LED гэрэлтvvлэгчтэй ажээ. Мєн хєгжилтэй хєлний ул маань камерны vvргээсээ гадна (320x240 єргєтгєлтэй vед 30fps мєн 640x480 vед 15fps) микрофон хэлбэрээр ашиглагддаг байна. Мєн vvний тусламжтайгаар та дурын видеондоо дуу оруулах боломжтой.


www.caak.mn (15 фото)

Keyboard Organiser гар нь дотроо харандаа, бал, маркер, vдээсний машин, мэтийн жижиг сажиг зvйлс, тэр битгий хэл компакт дискийг хvртэл байрлуулах багтаамжтай юм байна. Гэсэн ч хэмжээ дамжаагаараа энгийн гарнаас нээх томсоод байх зvйл байхгvй ажээ. Ширээний эмх цэгцтэй байдлыг “хєєрхєєн” сахичихдаг ийм гарыг та 25 фунт стерлингээр авах боломжтой юм байна.


www.caak.mn (15 фото)

Мэдээлэл нь дvvрээд ирэхлээр хєєж,  томордог USB флэш диск
Флэш диск нь эзэндээ хамгийн ойлгомжтой бєгєєд хараажийн аргаар хэрхэн мэдээлэл нь дvvрч байгааг мэдэгдвэл зохилтой вэ? Мэдээж хэмжээ нь томорвол хамгийн тэнэг хvнд ч гэсэн ойлгомжтой байна шvv дээ. Тэгвэл Flashbag флэш нь файл нэмж хуулах бvрт улам томорсоор байдаг ажээ. Vvнийг оросын дизайнер Дима Комиссаров анх санаачилсан юм байна. Ямартай энэхvv сонирхолтой бас хєгжилтэй тєхєєрємж нь удахгvй худалдаанд гарна гэдэгт итгэлтэй байна.


www.caak.mn (15 фото)

Уян хатан, дуу чимээ багатай силиконон гар
Аймшиггvй чин “зоригтой”, юунаас “ухардаггvй” силиконон гарыг танд танилцуулж байна. Силиконоор хийгдсэн болохоор энэ гарыг та хvссэнээрээ нугалж, эргvvлж, дурын байрлалаар нь тавьж болно. Тvvнчлэн ус нэвтрvvлдэггvй тул яаж ч цэвэрлэж угааж болохын сацуу, гараараа зогсоо зайгvй товшлоо ч бараг дуу чимээ гарна гэж vгvй. Ийм гар нь гэрт ч, оффист ч тохиромжтой юм байна. Єнгєний хувьд, хар, цагаан, гэрэлтдэг гээд олон сонголттой ажээ. Тvvнчлэн хэмжээний хувьд єєр єєр бєгєєд, 85 болон 109 товчлууртай гэсэн хоёр янз байдаг аж. Хамгийн vнэтэй нь 40 у.е.-ны гэрэлтдэг гар нь юм байна. Харин бусад нь 25 у.е. ажээ.


www.caak.mn (15 фото)

“Бэлэгний” USP- флэшнvvд
Хvн бvхний хvсэн хvлээдэг шинэ жилийн баяр нэг их удахгvй болох гэж байгаа тул зарим хvмvvс бэлэгээ эртнээс бэлдээд эхэлчихжээ. Тэдний хувьд хєгжилтэй, инээдтэй,  сонирхолтой хэлбэр дvрстэй флэш бэлэглэх нь дотны хvмvvсээ баярлуулах хамгийн хялбар бєгєєд амьдралд ойрхон сонголт болоод байна. Жишээлбэл суши, резинэн нугас, хэрчсэн мах гээд дурын хэлбэр дvрстэй флэшнvvд зах зээл дээр єргєн тvгжээ.


Эвлvvлдэг тоглоомон флэш- єєрийн гэсэн цуглуулгатай болоорой.

www.caak.mn (15 фото)


Ноутбуукээ халамжлах арга.

www.caak.mn (15 фото)


Чийгний хамгаалалттай мемори картны “залгигч” гэр. 

www.caak.mn (15 фото)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()