Нотлогдоогvй баримтууд

Бага байхаас л домог гэмээр эсвэл vнэн ч юм шиг тийм ам дамжсан яриа бидний оюун санаанд хоногшин vлдэж, тvvндээ бид итгэн vр хvvхэд, дvv нартаа дамжуулан ярьж, тэд бас л цааш нь ярьдаг "нотлогдоогvй баримт"-ын талаар дурдах гэж байна. Энэ удаа та бvхэндээ зохиомол байх vндэслэлтэй хоёр "яриа"-г  яагаад хvмvvс vvнд итгэдэг болох нотолгоо, баримтан дээр vндэслэн vгvйсгэсэн няцаалтын талаарх нэгэн судлаачын нийтлэлийг хvргэе. Vнэн худлыг нь та єєрєє шийд дээ. Миний бодлоор хvн тархиныхаа 10 хувийг ашигладаг гэдэг арай vнэнд дєхєж байх шиг, харин аалз иддэг гэдэгтэй санал нийлэхгvй байна. Та юу гэж бодож байна?...
Нотлогдоогvй баримтууд
www.caak.mn (5 фото)

Хvн болгон жилд цєєн тооны аалз иддэг
Энэхvv бодит бус тоо баримт нь гэнэн эцэг эх, хvvхдvvдийн хооронд интернет сайтаас сайтуудын хооронд vнэн худал нь мэдэгдэхгvй ярьж бичигдсээр ирсэн байна. Vvнд итгэдэг хvмvvсийн бодож байгаагаар бол хvмvvс унтахдаа ихэвчлэн амаа ангайж унтдаг ба унтаж байхад нь тэдний ам руу жижиг аалзууд авирч амны хєндий дотор нь орж тэндээ vvрлэх газраа хайж явсаар сvvлдээ ходоод руу нь ороод тэндээ боловсрогдон шингэдэг гэж vзэцгээдэг.

Няцаалт. Энэ талаар юу гэж хэлмээр байна? Хэдийгээр аалз бидэнд ойлгомжгvй сонин содон зvйлсийг хийж харуулдаг ч тэд vнэндээ маш ухаалаг юм. Жирийн аалз хэзээ ч харанхуй, чийгтэй орчин луу авирдаггvй гэнэ. Vе vе хурхирах чимээ амнаасаа гарган, чийглэг дулаан агаарыг амнаасаа vлээж нойрсож байгаа бидний ам аалзанд хэрхэн тєсєєлєгдєх бол? Ийм нєхцєлд аалзнаас гадна бусад ямар ч тєрлийн шавьж бидний аман дотор vvрээ барина гэдэг ойлголт бол ор vндэсгvй зохиомол санаа юм.


www.caak.mn (5 фото)

Уг зохиомол ойлголт хаанаас бий болсон бэ?
Иймэрхvv  худал хуурмаг нь vл мэдэгдэх, жирийн хvмvvстэй тохиолдсон тvvхийг “Urban legends” гэж 1993 оноос Америкийн баруун зvгийхэн нэрлэж иржээ.  PC Professional-н сэтгvvлч Лиза Холст єєрийн биеэр ямар нэгэн бодит байдлаас хол, ор vндэсгvй худлаа мэдээлэл vнэн болж ард иргэдийн сонорт хvрч, хэр хvрээнд дэлгэрч, тvvнийг яаж хvлээн авах бол гэдгийг шалгаж vзэхээр шийдсэн байна.

Тэрээр 1950-иад оноос эхлэн эдvvгээг хvртэл олны дунд аалз ходоодонд ордог гэсэн аман зохиол шиг тvгсэн хэд хэдэн баримтыг хангалттай цуглуулж электрон шуудангаар танил найз нєхдvvддээ илгээжээ. Тэд vvнийг уншаад тоглосон юм шvv гэдгийг нь ойлголгvй уг мэдээллийг “шалгагдсан”, “vнэн” зvйл болгон хувиргав.

2006 онд UK Daily Mirror сонинд хvн амьдралдаа 8-20 хvртэл тооны аалз иддэг гэсэн баримт нийтлэгджээ. Тvvгээр ч vл барам аалз бидний амьдралын хугацаанд хамгийн багаар бодоход гурван удаа хухирах дуу, боловсорч буй хоолны vнэрт татагдан бидний нvдний гадаргуугийн шингэнийг ууж байдаг хэмээн нэмж тайлбарлажээ.

Vvнийг эсрэг унтахынхаа ємнє шvдээ байнга оогоор угааж цэвэрлэснээр ооны vнэрээс шавьж бидний биед халддаггvй хэмээжээ. Домог яриа ингэж дэлгэрдэг байна даа...


www.caak.mn (5 фото)

Бид тархиныхаа 10%-ийг л ашигладаг нь vнэн vv? 
Энэ санааг бид багаасаа бодлого бодоход хэцvv байна хэмээн гомдоллохгvйгээр хичээл хийлгэж, ажилтай байхын тулд л эцэг эх багш нарын зvгээс олонтаа сонсож ирсэн. Дээрх тоо янз бvрээр хэлбэлздэг. Гэхдээ бидний тархины хийдэг ажлын хэмжээ дунджаар 10%-иас хэтэрдэггvй аж. Энэ нь нєгєєтэйгvvр хэрэв бид тархиныхаа оюуны нєєцийн vлдсэн хувийг бvрэн ашиглавал сэтгэцийнхээ хvчээр юмыг шатааж, санаагаа тодорхой зайнд дамжуулж чадна гэсэн утгатай болж байна.


www.caak.mn (5 фото)

Hяцаалт. Энэхvv домог гэмээр ярианы хувьд холбогдох материалыг арав дахин хурдан уншсан ч болно. Гэхдээ яагаад ч юм бэ,  нэг л болохгvй байна. Учир нь бидний тархи нэг хэсэг нь амраад нєгєє хэсэг нь амарч байдаг нэгэн тєрлийн сэтгэдэг субстанци биш,  Бидний тархинд биднийг хурдан сэтгэхэд, тvргэн бодоход, бvр юм харахгvй болоход, эсхvл оюуны шинжтэй асуудлыг шийдвэрлэхэд харааг дахин єєрчлєн зохион байгуулдаг хэсгvvд ч байдаг. Тодорхой агшин бvр тархины тодорхой хэсэг бvр хичнээн л ажиллах шаардлагатай байна тєчнєєн л ажиллах хэрэгтэй болдог. Эцсийн дvндээ тархины ажиллах байдал нь унтах vед ч, юу ч хийгээгvй vед ч 100% байдаг гэнэ.


www.caak.mn (5 фото)

Энэ домог болсон яриаг анх хэн гаргаж ирэв ээ? Єнгєрсєн зуунд нэр нь тодорхой бус нейрофизиологичид гаргасан нь ойлгомжтой. Бид тархийг бvрэн ашигладаггvй гэсэн санаа тархины гэмтэлтэй мєртлєє хэвийн амьдардаг хvмvvстэй холбоотой юм. Иймэрхvv тvvх яваандаа хvн тархиныхаа 10 хувиас илvvг ашиглаж чадахгvй гэсэн домог ярианд хvргэсэн гэж vзэж болно. Энэ тохиолдол нь vнэн биш боловч хvмvvсийн сонирхолд хvрч чадсан тул vнэн болж хувирчээ.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()