Хамгийн муу захиралууд

Та ямар нэгэн байгууллагад, хэн нэгэн даргын удирдлаган доор алба хашдаг уу? Тэгдэг бол та удирдагчаа хэр их хvндэлж, vгийг нь хэр сайн хvлээж авдаг вэ? Ер нь та даргаа сайн хvн гэж боддог уу, эсвэл муу хvн гэж боддог болов уу? Ямар ч байсан та даргыгаа ууртай, ааштай, ёс суртахуунгvй гээд муу бvхнийг нь дурьдахаар зэхэж байгаа бол та энэхvv асуултуудад хариулт хэлэхээсээ ємнє бидний бэлтгэсэн энэхvv нийтлэлийг эхлээд анхааралтай уншаарай. Учир нь бид энд орчин vеийн дэлхий дээрхи хамгийн алдартай бєгєєд хамгийн муу захирлуудын цуглуулгыг хvргэж байна. Мэдээж дэлхийн бvх зарирлуудын нийлбэрийг далай гэж vзвэл энд єгvvлсэн зургаан хvн нь дусал устай л тэнцэх байх. Гэхдээ таны босстой харьцуулахад асар том зєрvv харагдана гэдэгт итгэлтэй байна. Хvний олон сайнтай муутай гэгчээр маш муу удирдагчид ч єнєє цагт маш олон байдаг бололтой.
Хамгийн муу захиралууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (6 фото)

Зарцаа vхтэл балбасан хунтайж
Саудын хунтайж  Сауд Абдулазиз бин Нассер аль Сауд нь нэг зарцыгаа зvгээр л барьж аваад, vхтэл нь балбаж орхижээ. Хааны хvvгийн нударганы ширvvнийг тэсч чадаагvй хєєрхий зарцыг амьсгал хураахаас хэд хоногийн ємнє Landmark Hotel-ийн цахилгаан шатны нууц камерт Сауд Абдулазиз нь зарцыгаа олж хармагцаа vг дуугуй зодож байгаа байдал нь буужээ. Энэ явдлаас гурван долоо хоногийн дараа єнєєх зарцын цогцсыг аль Саудын оршуулгын газрын дэргэдээс олжээ. Хунтайж нь харин цахилгаан шатанд зvгээр л уураа бага зэрэг гаргасан гэдэг шалтагаар єєрийгєє ємгєєлсєн єнгєрсєн байна. Энэ бичлэг дэлхий нийтээр тарж, "Хаан угсаа залгамжлах их хувь заяаг эзэгнэн тєрсєн хунтайжыг хэн шийтгэж зvрхлэх билээ дээ, хорвоо vнэхээр шудрага бус юм даа" хэмээн нийтлэл сонин хэвлэлvvдээр цацагдаж дуусаагvй байхад эрхэм дээдсийг буруутай хэмээн vзэж, хvний амь нас хєнєєсєн болон хvний биед хvнд ноцтой гэмтэл учруулсан гэсэн хоёр зvйл ангиар шийтгэн шоронд суулгажээ. Энэ явдалд бэлгийн нєлєє байсан гэдгийг батлах хэд хэдэн нотлох баримт байгаа аж.


www.caak.mn (6 фото)

Хvндэтгэх шалтгааныг “хvндэтгэх биш шалтгаан” болгосон нь
60 настай хєггшин болох Мюррэй Гардинер нь маш хvнд элэгний хагалгаанд хоёр дараалан оржээ. Мэс заслын дараа манай хvн сэхээнд шилжээд, тааруухан байхад нь тvvний босс болон Жулиан Проктор эргэж очихдоо мэс засал тийм ч амжилттай болоогvйг хараад, удаан хугацаанд хvлээж чадахгvйгээ хэлж, хэрэв цагаас нь эрт эмнэлгээс гаргавал хvний аминд хvрсэн асуудалд унах магадлалтай болохоо мэдэгджээ. Хєєрхий Мюррей Гардинер нь гуравхан долоо хоногийн дараа гэхэд хєл дээрээ босчихно гэдгээ мэдэгдсэн боловч “хvндэт” ноён Проктор нь тийм удаан хvлээж чадахгvйгээ эелдэгээр хэлээд, ажлаас нь халжээ. Харин одоо Мюррей гардинер ахиад зvрхний хагалгаанд орох шаардлагатай болсон байх даа, хєєрхий.


www.caak.mn (6 фото)

Ааш муутай супер модель
Дэлхийн хамгийн алдартай топ моделиудын нэг болох Наоми Кэмпбел нь туслахуудынхаа нэгний тархийг гар утсаараа хага цохисон явдал нэг хэсэг Нью-Йоркийг цочроосон юм. Энэ явдлаас болж туслах нь тархиндаа дєрвєн оёдол тавиулж, харин Наомид эрvvгийн хэрэг vvсгэн, шvvхэд дуудсан байна. Цуутай хvvхний хэвлэлийн тєлєєлєгч нь хэлэхдээ тухайн туслахыг дээрхи явдлаас ємнє ажлаас нь халсан байсныг мэдэгдсэн боловч хvнрvv халдсан л бол ял шийтгэлээ эдлэх ёстой гэсэн зарчмаасаа ганхаагvй учир шvvгчид Наомиг цохих ёсоор нь шийтгэсэн байна.


www.caak.mn (6 фото)

Ажилтандаа танигддаггvй захирал
Madison Square Garden – спорт цогцолборын дарга Жеймс Долан нь бага насны хvvхдvvдтэй зvй бусаар харьцдаг болон доод албан тушаалтнуудаа доош хийдэг гэдгээрээ алдартай, “хадны мангаа” юм байна. Магадгvй тvvнийг хvvхэд ахуй цагт нь доромжлон гутааж, зодож нvддэг байсан болоод бусдаас ингэж “єшєєгєє авдаг” байх л даа. Ямартай ч Жеймс Долан нь саяхан нэгэн ажилтнаа жvvстэй холиогvй, дан кола аягалж єгснийх нь тєлєє ажлаас нь халсан байна. Бас нэгэн хєєрхийлєлтэй ажилтнаа тэрээр єєрийг нь таниагvйнх нь тєлєє ажилгvй болгожээ.


www.caak.mn (6 фото)

4 сарын дотор 20 000 хvнийг ажилгvй болгосон нь
Жеффри Скиллинг 2001 оны 8-р сард Энрон компаний ерєнхий захирлаар томилогджээ. Тvvнийг “дарга” болсны дараа дєрвєн сар єнгєрєхєд тус компани дампуурч эхлэсэн бєгєєд хувьцаа нь цаасны ч vнэ хvрэхгvй болж, 20 000 ажилчин нь ажилгvй болсон байна. Vнэхээр “нєлєєтэй удирдагч” байгаа биз?


www.caak.mn (6 фото)

Хvн чанаргvй захирал
Барселон дахь Punt del Peix хэмээх нэгэн загасны дэлгvvр нь худалдагчаа ажлаа ойр ойрхон тасалсан “хэргээр” халжээ. Бvсгvй маш аймшигтай автын осолд орсны дараагаар байн байн бие нь гэнэт мууддаг болсон тул ажилдаа тогтмол ирж чадахгvй байжээ. Vнэхээр “хvнлэг” дарга байгаа биз дээ?

Ер нь бол иймэрхvv араншинтай дарга нар дэлхий дээр маш олон байдгийг та мэдэх vv? Тиймээс, хэрэв таны босс энэ зургаагийн дэргэд хамаагvй гайгvй санагдаж байвал та бага зэрэг тэвчээр зараад, тvvнд тааламжтай хандахыг хичээгээд vзээрэй. Бvvр муу даргатай болчих ч юм билvv.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()