Энгийн бус санаа саятан болгосон нь

2010-11-07, 01:38
37,813
Хvмvvс амьдралдаа ахиухан мєнгє олж, тансаг сайхан амьдрахын тулд энгийнээс эхлээд заримдаа "тэнэг" ч гэмээр гайхалтай сонин аргуудыг сэдэж олдог. Одоо та бvхэндээ дээр тодруулсан тэнэг ч юм шиг санаанууд эзэндээ олон сая долларыг авч ирсэн зарим жишээнээс сонирхуулъя. Та бид болон бvх л хvмvvс яаж мєнгє олох вэ? ямар бизнес эрхлэх vv? гээд л толгойгоо гашилгаж суугаа, гэтэл юмыг томоор харах биш магадгvй таны хажууд байгаа эсвэл vл ойшоосон тэр зvйл чинь ямар гайхалтай бизнес болдогийг энд харуулсан байгаа.
Энгийн бус санаа саятан болгосон нь
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (11 фото)

Гэрийн чулуун амьтан (Pet Rock)
Энэ бол хvмvvс олсон мєнгєє юунд ч хамаагvй зардагийн гарцаагvй баталгаа юм. Pet Rock бол хvмvvст гэрийн амьтаныг тєлєєлvvлэн дэлгvvрт зардаг зурмал нvдтэй жирийн л чулуу. Энэ амьтаныг хооллох, цэвэрлэх шаардлагагvй. Зvгээр л бул хар чулуу шvv дээ. Ийм амьтдад зориулж янз бvрийн хэрэглэл, тvvгээр ч vл барам зєєвєрлєж явахад нь хvртэл зориулж цоорхой хайрцаг, бас тэгээд хэрхэн яаж сургах тухай ном хvртэл байна гээч. Одоо оригиналь Pet Rock-ийг зєвхєн Ebay -ээс л олж болох бєгєєд єнгєрсєн зууны энэ чулуун бизнесийг анх санаачилсан Гари Дахлу-д энэ чулуун амьтан мянгаар тогтохгvй долларын ашиг єгсєн гэдэг. Нэг чулуун амьтаны vнэ ердєє л 3.95 доллар.


www.caak.mn (11 фото)

Мэдээлэл бол бизнес.
Жишээлбэл, Та аялалаар явж байхад чинь гэнэт бие засмаар байвал ямар арга сэдэх вэ? Ялангуяа таньж мэдэхгvй хотод бол? Бут юм уу, эсвэл хашааны цаагуур ороод бие засчихна гэж бодож байна уу. Гэхдээ энэ нь нэгдvгээрт, том хотод тийм ч амар биш, хоёрдугаарт, нийтийн газар дэг журам зєрчлєє энэ тэр гээд их хэмжээний торгууль тєлєх хэрэг ч гарч болно.
Тэгвэл Англид энэ асуудлыг шийддэг тусгай алба ажилладаг байна. Бие засах хэрэгцээ гарлаа гэхэд энэ албын утсанд хэдэн мэдээлэл бичээд явуулахад танд хамгийн ойр байгаа нийтийн бие засах газрын хаягийг єгнє. Ийм мэдээллийн vйлчилгээг авахад 1 фунтийг дєрєв хуваасантай тэнцэх vнэ тєлєх шаардлагатай.


www.caak.mn (11 фото)

Нохойны нvдний шил
Нохойнд нvдний шил хэрэгтэй юу? Мэдээж vгvй. Ноход єєрсдєє шил зvvх дуртай юу? Бас л vгvй. Хэн нэгэн нохойнд зориулж нvдний шил зардаг уу? Зардаг. Ингэхдээ бvр сая сая доллар олдог гээд бод доо. Нохойнд нvдний шил худалдаж авна гэдэг бол алтан загсанд таяг худалдаж авч єгсєнтэй адил. Ийм тохиолдолд тухайн хvн эрvvл саруулаар сэтгэж байна уу гэдэг асуудал огт хамаагvй. Тэгвэл Goggles.com сайтын залуус нохойнд зориулан 80 долларын vнэтэй шил худалдаанд гаргасан бєгєєд энэ нь нохойнд хайртай хvмvvст маш их таалагдсан. Шилнийх нь дизайн хvний зvvдэг шилнээс ялгарч, нохойн хамарт маш сайн зохицож єгсєн байгааг та харж байна. Мэдээж бусдаас онцгой байх дуртай нохойнд хvнээс илvv хайртай дунд болон дээд зиндааныханд 80 доллар сонин биш болов уу.


www.caak.mn (11 фото)

Тэжээмэл амьтдад зориулсан vнэртэй ус
Бvр дэндсэн нэг бvтээгдэхvvний тухай энд єгvvлэе. Vvнийг нохойны vнэртэй ус гэдэг. Дунд зэргийн нохой тийм ч сайхан vнэртдэггvй. Тvvнийг сайн угаагаад дараа нь цэцэгийн vнэртэй vнэртvvлэгчээр цацах хэрэггvй. Тэдний vнэртэх чадвар хvнийхээс олон дахин илvvг тооцвол тэдэнд тvрхсэн vнэртэн хичнээн хvчтэйгээр тусна гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл энэ vнэртэй ус бол нохойнд хор нєлєєгvй бєгєєд зєєлєн анхилуун vнэртэй болгодог байна. Ер нь энэ бараа нь нохойндоо “хайртай” байж тvvнийхээ тєлєє хичнээн зуун доллар зарцуулахад бэлэн байдаг хvмvvсийн бараа юм. Нохойны vнэртэй ус vйлдвэрлэгчид ашиг их олдог тул энэ бараандаа ч бас дуртай.


www.caak.mn (11 фото)

Сантагийн захиа
Овсгоотой залуу Байрон Риз 2001 онд єєрийнхєє бизнесийг євєрмєц байдлаар эхлvvлжээ. Тэрээр хойд туйл дээр жинхэнэсээ байдаггvй тийм хаягийг бvртгvvлж єєрийгєє СантаКлаус хэмээн нэрийдэж хvvхдvvдэд захидал бичиж эхлэсэн байна. Хvvхдvvд тvvнд хариу бичих болгонд эцэг эхийнх нь хармаанаас 10 долларын зарлага гарна. Тэгвэл Байрон хэдэн зуун мянган захидал бичсэн гэвэл хэдий хэмжээний мєнгє олох нь ойлгомжтой. Тэрээр аль хэдийн саятан болж амжжээ. Хvvхдийн гэнэн мєрєєдєл, томчуудын залхуу хойрго дээр сайн ажиллаж чадсан байгаа биз. Жишээ нь, хvvхэд эцэг эхээсээ Айпод бэлгэнд авч єгєхийг хvсэхэд авч єгєхийн хооронд Санта-д хандана. Байрон захиандаа хvvхдийг СантаКлаусын vгийг сайн сонсдог хэмээн тал бvрээс нь сайшаан магтаж удахгvй ирэх сард хvссэн утсыг чинь явуулна хэмээн бичдэг аж. Аль аль тал сэтгэл хангалуун байна. Эцэг эхчvvд хvvхдэд нь сайн сайхныг хvссэн жинхэнэ СантаКлаусын захиа байгаа болохоор "хэдэн мянгыг зарснаас ганц арван доллар юу юм бэ" гэсээр Байроны хармааг мялаацгаадаг. Vvнээс гадна хvvхдvvд Сантагаас єєрсдєє нууцаар ямар нэг юм хvсч болно. Тэгвэл эцэг эхчvvд Сантагийн захидлаар дамжуулж єєрсдийн vр хvvхдvvдийн юу хvсч байгааг мэдэж тэдний хvслийг биелvvлэхийн тєлєє юуг ч хийхэд бэлэн байдаг байна.


www.caak.mn (11 фото)

Гэдэснээс мэнд хvргэж байна
Нэгэн бvсгvй нєхєртєє жирмсэн болсон гэдгээ илэрхийлэх ер бусын арга бодож олжээ. Тэрээр Fetal Greetings сайтад захилга єгсєн байна. Тус сайтын залуус єнєєх эмэгтэйн нєхєрт тєрєєгvй хvvхдийнх нь ємнєєс "ирээдvйн эцэг танаа" хэмээсэн сэтгэл уярам мэнд хvргэсэн ил захидлыг илгээнэ. Эцэг болох хvн vvнд бага ч болов хошин байдлаар хандах байх гэж бодож байна. Vvнээс vзвэл хэрэглэгчидэд vзvvлэх vйлчилгээ хичнээн тэнэг утгагvй байна тийм хэмжээгээр ашиг олж болох юм шиг. Fetal Greetings-ийн ажлын санхvvгийн vр дvн хэдэн сая долларын ашигтай байдаг болжээ.


www.caak.mn (11 фото)

Хиймэл хvний худалдаа
Хуучин хэрэглэж байсан хиймэл хvнийг хаях уу, яах вэ? Би европын дундаж иргэншсэн орныг хэлж байгаа юм. Харин Монголд хиймэл хvнийг цоорч ан цав гартал нь ашиглах биз. Бvр болохгvй бол скочоор наана. Харин Герман, Англид  vйлчлvvлэгчийн сэтгэл санааг эвдэрч хэмхэрч байгаа хиймэл хvнээр дарамталдаггvй аж. Хэдэн овсгоотой хvмvvс нийлж MannequinMadness.com нэртэй сайтыг нээж олон тєрлийн хуучин хиймэл хvнийг худалдаж авахыг санал болгосон байна. Тэдний vзэж байгаагаар хиймэл хvнийг сэргээн єєрчилж vдэшлэгт бэлэг болгох, орон байрны интерьерт хэрэглэх гэх мэтээр ашиглаж болох ажээ. Хиймэл хvнийг худалдаж аваад будаж шунхдан vvдний єрєєнд тавибал дээрэмчин орж ирэхгvй ч юм бил vv, хэхэ...


www.caak.mn (11 фото)

Дуулдаг загас
Генийн инженерчлэлийн энэ гайхамшигийг "Big Mouth Billy Bass" гэх бєгєєд энэ нь модон самбар дээр хадагдсан загасны загвар юм. Энэхvv загварын доод суурин дээр дарахад  загса сvvлээрээ даллаж дуулж эхлэдэг байна. Гайхалтай нь энэ “тоглоомыг” олон зуун мянган хvн худалдаж авсан гэнэ. Vvнийг бvтээсэн хvн сая сая долларын ашиг олсон нь тодорхой.


www.caak.mn (11 фото)

Онцгой байдлын vеийн цэвэрлэгч
Хэрэв танд хэдэн жил дотор нь муур хулганаас єєр амьтан орогноогvй байшин єв дамжин ирлээ гэвэл Та яах байсан бол? Эсвэл ємнє нь энэ байшинд нэгэн эмээ амьдарч байхдаа зvсэн бvрийн хог цуглуулсан, хэр тортогт дарагдсан бол яах уу?
Тэгвэл танд Advanced Bio-Treatment компаний ажилчид тvргэн шуурхай ирж ямар ч органик бус, органик гаралтай бохирдлыг цэвэрлэж єгєх vйлчилгээ vзvvлнэ. Та зєвхєн мєнгєє л тєлєхєд болно. Энэ компаний ажил тасарна гэж байхгvй. Зєвхєн 2009 онд гэхэд л ойролцоогоор нэг сая долларын ашигтай ажилласан судалгаа гарчээ. Манайд ялангуяа Улаанбаатарт ийм vйчилгээ vзvvлдэг компани байвал их ирээдvй харагдаж байна шvv.


www.caak.mn (11 фото)

Усан доорх оршуулгын газар
Eternal Reefs компани талийгаачийн оршуулах ажиллагааг боломжын vнээр євєрмєцєєр хийж єгєх vйлчилгээг санал болгодог. Юуны ємнє талийгаачийн чандарыг тусгай саванд хийж Флоридын ойролцоох далайн эргийн орчим усанд байршуулна. Хэрэв хvсвэл саван дээр шарилын vг бичиж багахан хэмжээтэй дарцаг хатгаж болдог байна. Чандарын саванд загасанд зориулсан жижиг нvхнvvд бий. Тvvгээр засгаснууд яваандаа орж гарна гэж тооцжээ. Аливаа юмсын тєгсгєл дараагийн юмны эхлэл байдаг гэсэн санааг илтгэх мэт загаснууд єєрийн гэсэн байр сууцаа бэлдэн наадна.


www.caak.mn (11 фото)

Цаасны хавчаараар байшин сольж авсан нь
Кайле Макдональд (Kyle MacDonald) хэмээх нэгэн канад эрийн тухай та нар лав сонссон байхаа. Тэрээр асар их тэвчээр гарган єєрийн амьдралын нєхцлийг хавчаарын тусламжтайгаар сайжруулж чаджээ. Кайле нэг жилийн дотор арван дєрвєн ажил хэрэгч гэрээ хэлцлийн тусламжтайгаар Канадын Саскачеване хот дахь хоёр давхар байшингаа ердийн улаан єнгєтэй шинэ биш хавчаараар авсан юм. Энэ жил мань эр Канад болон АНУ-аар олонтаа аялаж нэртэй цуутай хvмvvстэй уулзаж цагийг сайхан єнгєрєєсєн байна. Энэ залууг євєрмєц санаа сэдэж, тэвчээр гаргасны тєлєє магтахаас єєр яах билээ.
Та бvхэн энгийн нэгэн хуучин улаан хавчаарыг хоёр давхар байшингаар ямар тэнэг нь сольдог байнаа гэж гайхаж байгаа байх, удахгvй энэ талаар дэлгэрэнгvй мэдээллийг тусад нь нийтлэл болгон оруулах болно.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()