Гана улсын ер бусын авснууд

2010-11-14, 00:20
26,117
Хэрэв авсыг далайн хавч, улаан чинжvv, шувуу болон гутлын хэлбэртэй захиалж болдог бол юунд уйтгартай тvгшvvр дагуулсан хар хайрцаг гэж бид бодох билээ. Тэгвэл Африкийн Гана улсын ууган оршин суугчид оршуулга бол талийгаачтай салах ёс хийх уйтгартай vйл явц бус, харин тvvнийг єєр сайн ертєнц рvv шилжихэд нь vдэн гаргаж буй баяр ёслол байх ёстой гэж vздэг байна. Иймдээ ч Ганад талийгаачийг ер бусыг хэлбэрийн авсанд хийх уламжлал бий болжээ. Ингээд тэдний яагаад ийм авс хийх болсон талаар бяцхан тvvхтэй танилцацгаая.
Гана улсын ер бусын авснууд
www.caak.mn (10 фото)

Энэ уламжлал бий болж эхлээд удаагvй бєгєєд огт санаандгvй тохиолдлын улмаас vvсчээ. Тухайлбал, ХХ зууны дундуур Ганын нэгэн захирагч єєртєє бvргэдийн хэлбэртэй жууз захижээ. Тvvний захиасыг нь бэлэн болгоод авчирсан єдєр нь тэр захирагч ертєнцийн мєнх бусыг vзvvлсэн єдєртэй нь таарчээ. Овсгоотой хамаатнууд нь жуузыг тагтай болгон єєрчлvvлж дотор нь дарангуйлагчийг хийж оршуулжээ.


www.caak.mn (10 фото)

Талийгаачийг оршуулах шинэ арга нутгийн хvмvvсийн таашаалд нийцжээ. Удалгvй бэл бинчинтэй хvмvvс талийгаач бологсоддоо хvндэтгэл vзvvлэх vvднээс гоё ганган чимэглэлтэй євєрмєц хэлбэртэй авс захиалж эхлэлсэн байна.


www.caak.mn (10 фото)

Авсны дизайныг хийхдээ талийгаачийн амьдралын аль нэгэн агшин vе дээр vндэслэн хийдэг байна. Жишээ нь, гудамжаар хvмvvс машины хэлбэртэй авс авч явж байвал тvvн доторх талийгаач жолооч байсан болох нь хялбархан ойлгогдох гэх мэт.  Фермер хvнийг тахианд, оёдолчинг оёдлын машин дотор хийж оршуулах гэх мэт.


www.caak.mn (10 фото)

Авс бас тухайн талийгаач болсон хvний буруу зуршлыг ч євєрмєцєєр тусгасан байдаг. Жишээ нь, шар айрагны шил, янжуур тамхи гэх мэт.


www.caak.mn (10 фото)

Талийгаачийн биеийг тvvний vнэтэй гоё машин худалдан авах, эсвэл хувийн онгоцтой болох гэж мєрєєдєж байсантай холбогдуулан эдгээр мєрєєдлийг нь модоор хийж дотор нь байрлуулдаг.


www.caak.mn (10 фото)

Авс заримдаа талийгаачийг энгийн байдлаар дотор нь байршуулахад хvртэл хvндрэлтэй бvр этгээд хэлбэртэй байж болдог. Гэхдээ Ганачуудад энэ нь тийм ч их асуудал биш. Тэд авсыг яаж л хийх байна, тvvгээр нь л хийдэг ажээ. Хамгийн гол нь талийгаач хоргодох хамгийн сvvлчийн оромж болох авсны хэлбэр дvрс тvvний сvнсийг баярлуулж л байвал хамгийн чухал. Хамгийн гол нь энэхvv оромж хаалгатай л байх нь чухал. Энэ утгаар авсны зарим хэсгийг авч салган буцааж хийдэг хийцтэй ч болгон хийж болно. Тухайлбал, онгоцны далавчийг салдаг хийх гэх мэт.


www.caak.mn (10 фото)

Ийм авсыг хийхэд олон цаг хєдєлмєр зарцуулдаг. Ганачууд айхтар шvтлэгтэй учраас авсыг амьд хvнд ч захиалдаг сонин уламжлалтай байна. Талийгаачийн бие нь хvvр хадгалах газар хэдэн долоо хонох явдал ердийн хэрэг. Тэд авсаа хийж дуустал хvлээж л байна.


www.caak.mn (10 фото)

Авс хэр зэрэг нарийн хийцтэйгээс хамаарч тvvний vнэ 500 – 600 долларт хvрдэг байна. Олон Ганачуудын хувьд энэ мєнгє жилийн ажлын хєлстэй тэнцдэг. Засгийн эрх баригчид энэхvv єндєр єртєгтэй оршуулах vйлчилгээг vзvvлдэг хvмvvсийн нийлvvлж буй бvтээгдэхvvний ач тусыг эс харгалзан хvн ам асар их мєнгєний хохирол амсаж байгаад тvгшиж байдаг аж. Авсны vйлдвэрлэл Ганад хамгийн ашигтай бизнес болж байна.


www.caak.mn (10 фото)

Євєрмєц хэлбэртэй авсны мод африкаас хальж английн зарим оршин суугчид євєрмєц хэлбэрийн авсыг захиалах болжээ. Ганын авснуудыг европын ховор сонин зvйл цуглуулагчид хvртэл худалдаж авч байна.


www.caak.mn (10 фото)

Францын Безансон хотод Гана болон Англиас авчирсан 20 орчим авсыг багтаасан угсаатны зvйн музей ажилладаг байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()