Анагаах ухааны гайхамшиг

2010-11-15, 21:51
30,921
Та бvхнийхээ сонорт бид єєрсдийнхєє бие болон ухамсрын талаар ерєєсєє мэддэггvй гэдгийг нотолсон анагаах ухааны сонирхолтой тvvхэн баримтуудаас толилуулъя. Энэ нийтлэлд гарах зарим нэгэн тохиолдолуудыг бид ємнє нь та бvхэнд хvргэж байсан юм. Юуны талаар дурдах гээд байна вэ гэвэл, "бvх дотор эрхтэнvvд нь эсрэгээрээ байрласан хvн", "хvvхдийн харшилтэй ээж", "єєрийн гараар кесаревын мэс хийж хvvхдээ аварсан эмэгтэй", "уушиганд нь мод ургасан залуу"... гээд санаанд оромгvй тохиолдолуудын талаар та мэдэж авах болно. Ингээд хvмvvн бидний амьдарч буй дэлхий ертєнцийн тайлагдашгvй оньсог мэт тохиолдолуудын єчvvхэн хэсэгтэй танилцацгаая.
Анагаах ухааны гайхамшиг
www.caak.mn

Фонагнизи
Фонагнози (Phonagnosia) – энэ нь ямар нэг хvн бусдыг хоолойгоор нь таних чадвараа алддаг синдромыг хэлдэг. Ийм хvн бусад хvнтэй уулзахдаа хэнтэй уулзаж ярьж байна гэдгээ ойлгодог боловч утсаар ярихдаа эртний танилыгаа ч танихгvйгээр vл барам хэн гэдгийг нь мэддэггvй. Хvмvvс ихэвчлэн авто ослоор бэртэх, эсвэл хvнд євчнєєр євдсєний дараа ийм  синдромтой болдог. 2009 оны нэгдvгээр сард судлаач эмч нар тєрєєхєєсєє фонагнозитай гэсэн 60 настай эмэгтэйг судласан байна. Уг эмэгтэй єєрийн євчнийг сэдрээхгvйн тулд утсаар бага ярих, зєвхєн ємнє нь ярих хvнтэйгээ яг ярина гэж тохиролцсон vед утсаар ярих зэрэг аргуудыг хэрэглэж байжээ. Тэр эмэгтэй бусдад утасны дугаараа єгєхдєє хэн ярьж байна гэдгийг мэдэхийн тулд нэрээ зориуд бага зэрэг єєрчилж ч єгдєг ажээ. Vvнээс vзэхэд хvмvvс бид харааны сэрэл, хараагаар таних боломжоос их хамаардаг нь илэрхий. Харин “дуугаар” харилцан ярилцагчаа танина гэдэг нь хvмvvс хоорондын харилцаанд vнэхээр чухал болох нь тодорхой байна.


www.caak.mn

Уушиган дахь мод
Ижевскийн 28 настай Артем Сидоркин уушиган дахь хавдраа авахуулахын тулд мэс засал хийлгэх болжээ. Тэрээр уушигандаа юу байсныг тєсєєлєєчгvй байв. Эмч нар тvvний уушиганд зул сарын гацуур гэмээр мод байгааг олж хараад vнэхээр гайхжээ. Энэ модны vр тохиолдлоор Артем Сидоркины уушиганд орж 5 сантиметр хvртлээ ургасан байна. Мэс засал хийж байсан эмч туслахтайгаа юу харж байгаагаа нvдэндээ ч итгээгvй гэнэ. Харин барьж vзээд ойлгоод шууд ажилдаа оржээ. Модыг уушигнаас салгасан бєгєєд энэ нь хавдар биш байсанд євчтєн vнэхээр их баярлажээ. 2007 онд хятадад 10 сартай охины уушигнаас бєєн євс илрvvлж байсан байна. Энэ нь мєн л Артем Сидоркинд тохиолдсон шиг vр уушиганд ороод євс болтлоо ургажээ.


www.caak.mn

Тэс єєр бvтэцтэй хvн
Энэтхэгийн Мумбай хотын 64 настай Ашок Шивнанид баруун бєєрєнд нь мэс засал хийж тvvний бєєрнєєс 10 сантиметр хавдар авч хаяах ёстой байжээ. Мэс засал эхлэмэгц тvvний эрхтнvvд, тухайлбал зvрхнээс гарсан венийн том судсыг оролцуулаад “урвуугаар” байрласныг vзээд маш их гайхжээ. Энэ нь мэс засалчдад тийм ч таатай бус байсан хэдий ч тэд мэс заслын явцад ямар эрхтэн хаана байна гэдгийг илрvvлэхээс эхлээд євчтєний биеээс суралцах болсон аж. Ашок Шивнани бол манай гариг дээрх цорын ганц эрхтнvvдийн эсрэг байрлалын онцлогтой амьд байгаа хvн юм. Тvvнээс ємнє иймэрхvv хоёр ч эсрэг байрлалтай хvмvvс байсан баримт бий. Эдгээр хvмvvс бол америкийн сагсан бємбєгч РэндиФой, канадын жvжигчин эмэгтэй Катарина О’Хара нар юм. Харин Катарина О’Харагийн хувьд эмнэлэгийн vзлэг хийгдээгvй боловч жvжигчин эмэгтэй єєрєє єєрийн биеийнх нь бvтэц нэлээд єєр гэж хэд хэдэн удаагийн єгсєн ярилцлагадаа хэлж байжээ. Иймэрхvv эрхтнvvдийн эсрэг байрлалтай хvмvvс бусад хvмvсийн нэгэн адил хэвийн байдаг бєгєєд энэ онцлог нь зєвхєн эмнэлэгийн vзлэгийн vеэр л илэрдэг аж.


www.caak.mn

Хvvхдийн аллерги
Английн Эрдингтон хотын 28 настай залуу эх Жоан Макиэхний хvvхдээ тєрvvлсний дараа єєрєє аллергитай болсноо мэджээ. Тэгээд энэ аллерги єєрийнх нь хvvхдээс vvдэлтэй юм. Жоан хvvхдээ хооллохын тулд урт ханцуйтай цамц хvртэл ємсєхєд хvрчээ. Хэрэв ємсєхгvй бол тvvний арьс нилэнхийдээ шарх болон хувирдаг байна. Ийм ховор євчин 50.000 эхчvvдэд нэг тохиолддог бєгєєд энэ нь эх хvvхдээ хамгаалах ёстой дархлааны систем буруу ажиллаж, улмаар хvvхдээ хvнийссэн объект мэтээр ойлгоход хvрдэг байна. Одоо Жоан хvчтэй стероид бэлдмэл хэрэглэж байгаа тул байдал арай гайгvй тийшээ эргэж байгаа гэнэ. Гэхдээ эмч нар Жоанд дахиад хvvхэд тєрvvлбэл ємнєх байдал давтагдаж болзошгvйг анхааруулж байгаа. Ийм л гунигтай тvvх байх юм даа.


www.caak.mn

Бvтээлч vйл ажиллагаа євчин болох нь
Эмч нар Сэнди Алленд тархины хорт хавдартай бєгєєд нэн даруй мэс засал хийж авахуулах хэрэгтэй гэсэн онош тавихад тэрээр огтхон ч баярласангvй. Аз болоход мэс засал чанартай vр дvнтэй болж Сэнди Аллены тархины зvvн хагасаас хорт хавдарыг амжилттай авч зайлуулж чаджээ. Сэнди Алленд нєхєн сэргээх эмчилгээ хийж байх vед тэрээр нэгэн удаа сэрэхдээ урлаг болон бvтээлч арга хэмжээнд айхтар дуртай хvн болон хувирчээ. Сэнди урлагийн дамжаанд бvртгvvлж єєрийн гэрээ єєрийн гараар хийсэн зvйлvvдээр чимж ёстой жинхэнэ арт-студи болгон хувиргасан байна. Нарийн мэргэжилтнvvд Сэндийгийн ийм авьяас хvний тархины зvvн хэсэг аналитик болон логик сэтгэхvйг хариуцдаг тул энэ хэсгийг мэс заслын аргаар гэмтээснээс боллоо хэмээн тайлбарлацгааж байна. Энэ бvхний vр дагавар болж Сэндийгийн тархины баруун хэсэг илvv “ажиллах болжээ”. Сэнди єєрє хэлэхдээ мэс засал бvтээлч хvчин зvйлд саад хийж байсан зvйлийг арилгалаа гэжээ.

Энэ бол хvний сэтгэл зvй єєрчлєгдсєн цорын ганц жишээ биш аж. Тухайлбал, нэрт зураач Алисон Сальва тvvний тархинд хорт хавдар бий болсны дараа бvтээлч ажиллагаа улам сайжирсныг мэдэрч байжээ. Тэрээр эмч нарын зєвєлгєєг vл харгалзан эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэхээс эрс татгалзаж толгой хєших, нойргvйтэх, нvдэнд хий юм vзэгдэх зэргийг тоохгvйгээр уран бvтээлээ туурвисар байна.


www.caak.mn

Амьд лусын охин
2004 оны дєрєвдvгээр сарын 27-нд Перуд Милагрос Церрон охин тєржээ. Тэр охин тєрєлхийн удамшлын аномали(гажиг)-тай тєржээ. Тvvний хоёр хєл єсгийнєєсєє эхлэн бvсэлхий хvртлээ нийлж ургаснаас болж Милагрос лусын охинтой тєстэй болжээ. Vvнээс гадна энэ охины бєєрєнд нь хэвийн бус єєрчлєлт явагдаж, хоол боловруулах, шээс зайлуулах болон бэлэг эрхтэн нь хэвийн хэмжээнээс єєрєєр явагдаж байгаа аж. Ийм хvнд євчтэй хvvхдvvд ихэнхдээ тєрснийхээ дараа хоёр дахь хоног дээрээ нас бардаг. Харин Милагрос хvнд євчнийг давж гарсан хоёр адхь хvvхэд болсон байна. 2005—2006 онуудад мэс засалчид Милагросын нийлж ургасан хоёр хєлийг салгасан мэс заслын гайхамшгийг vзvvлж эдvгээ охин vе тэнгийнхнийхээ нэгэн адил явж чаддаг болжээ. Vvний тулд эмч нар эхлээд vе мєчнvvдийн хооронд арьсыг сунгах зорилгоор силикон оруулга хийж дараа нь хайчилж судаснуудыг хувааж арьснуудыг нийлvvлж оёсон байна. Мэс засал амжилттай болж Милагрос хэдэн долоо хоногийн дараанаас анхны алхаагаа эхлэсэн байна.  Энэ бvхэн мэдээж эхлэл. Дараа нь Милагрост дотор эрхтнvvдийн мэс ажилбар, урт хугацааны нєхєн сэргээх эмчилгээ хийгдэх ёстой. Бяцхан охинд эрч хvч, эрvvл энх, бэрхшээлийг амжилттай давахыг ерєєе. Энэ охины талаар бид ємнє нь та бvхэнд хvргэж байсан, хэрвээ илvv дэлгэрэнгvй vзэхийг хvcвэл ЭНД дарж зургуудыг vзээрэй.

Сиреномели (лусын охины синдром) хэмээх энэ удамшлын гажигийг даван туулсан хоёр дахь хvvхэд бол одоо 22 настай хvрсэн Тиффани Йоркс юм. Тэрээр Милагросын хийлгэх гэж буй мэс заслын бvх vеvдийг даван туулжээ. Тиффани Йоркс лусын охид”-оос хамгийн удаан наслаж буй амжилтыг тогтоогоод байна.


www.caak.mn

Єєрийн гараар Кесарев мэс засал хийсэн нь
Мексикийн хєдєєгийн оршин суугч Инес Рамирес Перес єєртєє кесаревын мэс засал хийсэн дэлхий дээрх цорын ганц эмэгтэй юм. 2000 оны 3 сард тэрээр гэртээ байхад нь тєрєхийн дvлэлт єгч эхлэсэн байна. 12 цаг євдсєний эцэст хvvхэд тєрєєгvй бєгєєд хамгийн ойрын эх баригч хvртэл 80 км-ийн зайтай байжээ. Инес эмнэлэгийн туршлага боловсрол байхгvй ч гэсэн єєртєє кесаревын зvсэлт хийхээр шийджээ. Євчин намдаахын тулд нэг шил архи уугаад, гал тогооны ердийн хутгаар 15 сантиметр зvсэлт хийж гараараа хvvхдээ тvлхэн гаргаж хvйг нь гэрийн хайчаар таслажээ. Vvнийг хийхэд тvvнд нэг цаг хиртэй хугацаа шаардагджээ. Дараа нь Инесийн тамир нь тасарч ухаан алдсан. Нэлээд хугацааны дараа тэр дахин ухаан орж зvсэгдээд цус гарсан гэдэсээ хувцасаараа хааж, 6 настай хvvгээ туслуулахаар дууджээ. 16 цагийн дараа Инес эмнэлэгт ирж, эмнэлэгийнхэн тvvний хийсэн зvйлийн vр дагаварыг арилгах хэд хэдэн мэс засал хийжээ. Хамгийн гайхмаар нь Инес 10 хоногийн дараа эмнэлэгээс шинэ тєрсєн хvv Орландо Руис Рамирестойгоо эрvvл саруул гарчээ.

Инес єєрийн хvvгээ амьд vлдээсэй гэсэндээ євдєлтийг тэсэж байсан хэмээн сэтгvvлчдэд ярилцлага єгєхдєє хэлжээ. Тэрээр энэ хvvхэд vхэх юм бол амьд явах ямар ч хэрэггvй бєгєєд єєр ямар ч арга байхгvй хэмээн шийджээ. Энэ явдал vнэхээр ер бусын байсан тул "International Journal of Gynecology & Obstetrics" сэтгvvлийн 2000 оны 3 сарын дугаарын онцлох нийтлэл болж байв.

Vргэлжлэл бий...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()