Тайландын транссексуалчууд

Таиландчууд транссексуалуудад хандах байдлаараа тэвчээр заадаг улсууд гэдгээрээ дэлхийд алдартай. Транссексуалууд эхээс тєрєхдєє эмэгтэй биеийг олж тєрєєгvй бєгєєд эмэгтэй болохыг сайн дураараа шийдсэн учраас эд нарыг «гурав дахь хvйс», «хоёр дахь маягийн эмэгтэйчvvд», эсвэл бvр «жинхэнэ эмэгтэйчvvд» гэж нэрлэдэг байна. Тэдэнд нийгмээс ийнхvv тэвчээртэй муугvй хандаж байдаг хэдий ч тэд ямар нэг дарамтын дор байдаг. Транссексуалуудын хууль эрх зvйн орчны статус тодорхой бус. Тэднийг хvйсээ солих мэс засал хийлгэсний дараа ч тэдэнд бичиг баримтыг нь сольж єгдєггvйн зэрэгцээ зугаа цэнгээний орчин болон биеэ vнэлэхээс єєр газар ажил олж хийхэд vнэхээр хэцvv бєгєєд сайн боловсролтой байгаад ч нэмэргvй ажээ. Одоо та бvхэндээ Таиландын транссексуалуудын тухай сурвалжилсан Девид Хошолтын фото сурвалжилгаас хvргэж байна.
Тайландын транссексуалчууд


Энэ зургийг Бангкок дахь Nana Entertainment Plaza гэдэг зугаа цэнгэлийн газрын Cascade баарны нvvр хувиргалтын єрєєнд авчээ.


Энэхvv улаан дэнлvvнvvдтэй зугаа цэнгээний газар нь дэлхийд  их алдартай. Энэ дvvргийн бараг 40 баарны дєрєвт нь (Obsession, Casanova, Temptations, Carnival болон Cascades) олон транссексуалууд европ, америкийн жуулчдад vйлчилдэг. Дээрх баарнуудад сvvлийн vед японы жуулчид олноор vзэгдэх болжээ.



Cascade бааранд гэхэд л 45 транссексуал (катойчууд)-ууд ажилладаг. Nana Plaza-ийн олон баарууд транссексуалуудад ажил олгодоггvй. Гэхдээ Cascade бол єєр хэрэг. Энд зєвхєн катойчууд бvжиглэдэг. Бvжигчдийг хоёр бvлэгт хуваадаг. Нэг хэсэг нь тусгай эргэлддэг тойруулга дээр, нєгєєх нь бааранд буй vйлчлvvлэгчидтэй тулж ажилладаг. Хоёр бvлэг 20 минут тутам байраа сольдог. Бааранд vйлчлvvлэгчид тодорхой хєлсийг баарны ажилтнуудад тєлєєд таалагдсан бvсгvйтэйгээ энэ байшинд байрлах буудлын єрєє рvv танилцах ажлаа илvv дотноор vргэжлvvлэхээр оддог байна.




Олон жуулчид єєрсдийгєє гомо-сексуализмтай огт холбоогvй гэж vздэг бєгєєд транссексуалуудтай бэлэгийн харилцаанд дуртай нь аргагvй ордог. Транссексуалууд гомо-сексуалуудтай хавьталтанд орохоос зайлсхийдэг боловч, «эрэгтэй» болон «эмэгтэй» гэдэг ойлголтууд хоорондоо ялгаж салгахад хэцvv будлиантай болсон тул эрэгтэй хvнтэй юм уу, эсвэл эмэгтэй хvнтэй хавьтаж байна уу гэдгээ єєрсдєє ч ойлгодоггvй.




Энэ бол Таиландын олон катойчуудын нэг. Тэрээр аль нэгэн гайгvй сайн бааранд ажил олох гээд чадаагvй тул шєнє болгон биеэ vнэлэхийн зорилгоор гудамжинд гарч vйлчлvvлэгч хайдаг байжээ. Биеэ vнэлэхийг Таиландад албан ёсоор хорьдог боловч шєнийн бааранд vйлчлvvлэгчид сонин явдлыг заримдаа олж хардаг. Шєнийн зугаа цэнгээний газарт цагдаа нар дєхєж ирэхэд бvжигчдэд дохио єгмєгц тэд маш хурдан тайзнаас бууж гадуураа ямар нэг хувцас хурдхан нємрєєд авдаг. Хэрэв хэн нэгэн биеэ vнэлэж байгаад газар дээрээ баригдвал vйлчилгээг захиалсан хvнээс бусад хvмvvсийг бvгдийг нь шийтгэдэг гэнэ.




Бангкокын нэгэн эмнэлэгт хvйс солих мэс ажилбар хийж байна. Мэс ажилбар номоороо явагдаагvй улмаас vйлчлvvлэгч мэс заслын ширээн дээр мэс ажилбар дуусахаас ємнє сэржээ. Мэс засалч эрэгтэй хvнийг эмэгтэй хvн болгодог мэс заслын vйлчилгээ явуулах лицензгvй бєгєєд мэс заслын ажилбарыг 20 дахь жилдээ хийж байна. Мэс ажилбар ихэнх тохиолдолд 1 цаг 30 минут орчим явагддаг ёстой боловч дээрх мэс засалч хоёр дахин бага хугацаанд хийж амждаг байна. Энэ эмч мэс ажилбараа хэсэгхэн газар мэдээ алдуулах замаар хийж чаддагаараа бахархдаг. Эм тариагаа хэмнэх, мэс засалд аль болохоор туслах ажилтнуудыг оролцуулах гээд хэмнэх зvйл олон болоод тэр... Ингэснээр мэс ажилбарын vнэ хямдарч, vйлчлvvлэгч олон ирдэг болжээ.




Сухумвит гудамжин дахь зугаа цэнгээний алдартай Nana Entertainment Plaza-гийн шєнийн дvр тєрх. Нэг дээвэр дор хэдэн арван баар, бvсгvйчvvдтэй «харилцах» єрєєнvvд тєвлєрдєг. Энэхvv єндєр орлоготой газар ажил олно гэдэг бол олон транссексуалуудын єдрийн бодол, шєнийн зvvд байдаг. Ажилд орвол vнэхээр их ажиллах хэрэгтэй болдог. Хэрэв транссексуал найман vйлчлvvлэгчийг алдвал алдсан vйлчлvvлэгч бvрийнхээ тоогоор 25 доллараар торгуулдаг. Алдсан vйлчлvvлэгчийн тоо их болоод ирэхэд vйлчлvvлэгч олохын тулд биеэ vнэлэх vнээ огцом бууруулдаг.





Энэ жижиг сvм нэгэн баарны ойролцоо байрладаг. Ажлынхаа зай завсараар транссексуалууд энд ирж мєргєл vйлддэг.




Транссексуалууд орон байранд мєнгє хэмнэх, бие биендээ хувцаслахад нь туслахын тулд олноороо айлын жижиг єрєєг хєлсєлдєг. Ихэнхи транссексуалууд хэмнэхийн тулд бvсээ чангалж, цаашид хvйсээ солиулах мэс засал хийлгэх, vнээ нэмэхийн тулд мєнгєє цуглуулж эхэлдэг. Vvнээс гадна биеэ vнэлэх нь ар талд буй гэр орноо тэжээх цорын ганц орлогын эх vvсвэр ч болдог ажээ.




Катой буюу транссексуалуудыг Таиландад «хоёрдугаар маягийн эмэгтэйчvvд» гэж нэрлэдэг. Хамгийн єндєр vнээр хvйс солиулах мэс ажилбар хийлгэснээр байгалийн жам ёсыг хуураад бvх асуудлыг шийдэж байна гэсэн хэрэг огтхон ч биш. Хvний бие анхны тєлєв байдлаа эргvvлж авахын тєлєє ямагт тэмvvлж байдаг.
Vvнийг намжаахын тулд тэд єдєр бvр гормоны хvчтэй vйлчилдэг эм бэлдмэл хэрэглэхээс єєр аргагvй болдог. Vvний зэрэгцээ катойчууд хоол хvнстэй байхын тулд шєнє бvр vндсэн ажлынхаа хажуугаар ажил хийнэ. Энэ нь заримдаа архидалт болон хар тамхи татах vйл явц болж хувирдаг. Ингэж их «ажилласан шєнє»-ийн дараа унтаж амрахад хэцvv болдог учраас химийн аргаар хийсэн коктейль дээр нойрсуулагч эм нэмж хийдэг. Таиландчууд транссексуалуудад хандах байдлаараа тэвчээртэй ханддагч гэсэн транссексуалуудын дунд амиа хорлох явдал, жирийн хvн амтай харьцуулахад єндєр байдаг байна.


Видео.




Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()