Дэлхийн Гиннесийн амжилтын єдєр

Єнгєрсєн долоо хоногийн Пvрэв гарагт буюу 11-р сарын 28-нд Дэлхий нийтээрээ тамхинаас татгалзах єдєр тохиосон бєгєєд мєн Дэлхий дахины Гиннесийн амжилтын єдєр болжээ. Энэ єдєр газар газрын сая сая хvмvvс ямар нэгэн содон амжилтыг тогтоож, Гиннесийн номонд бичигдэн, шагналын эзэн болохоор нэгэн зэрэг мэрийцгээдэг юм байна. Ингээд  бvгдээрээ Дэлхийн Гиннессийн амжилтын єдрєєр ямар ямар сонирхолтой vйл явдлууд цэнхэр гаригийн энд тэнд тохиосныг хамтдаа сонирхоцгооё.
Дэлхийн Гиннесийн амжилтын єдєр
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Уэйн болон Лорри Холлкист нар нь АНУ-ын хамгийн єндєр хос болжээ. Энэ хоёрын єндрийн нийлбэр нь 4 метр гарантай юм байна. Тэд ганц бие хvмvvст зориулсан vдэшлэгэн дээр танилцаад, зургаан сарын дараа гэрлэжээ. Одоогоор энэхvv хос хvvхэдтэй болоогvй байгаа аж. Лорри нь “Бvхнээс толгой дээгvvр байцгаая!”- хэмээх уриатай нэгэн компанид ажилладаг бол Уэйн нь телекоммуникацийн инженер юм байна.



Алдарт “Мулен Руж” театрын бvжигчид нэг минутад 720 удаа хєлєє єргєсєн байна. Єєрєєр хэлбэл бvжигчин бvсгvй бvр нэг минутад 24 удаа хєлєє єргєж, буулгажээ. Нийт 30 бvжигчин байсан...



Орос болон Чехээс ирсэн Анатолий болон Моника Стукан нар нь толгой дээрээ хvн тогтоогоод нэг минутад хамгийн олон шат алхсан рекордыг эвдэхээр Парисын гудманд гарчээ.



Жанглёрчин Марио Брушек нь 30 секундын дотор 128 зvv барьж авсан байна. Мєн тэрээр нэг минутад 735 удаа эргэлдсэн амжилтыг эвджээ.



90 натсай Томас Даки нь нисч яваа онгоцны далавчин дээр нь тогтсон хамгийн хєгшин хvн болж чадсан байна.



Дублины галаар “тоглогч” – ийг та харж байна. Тэрээр энэхvv авъяасаараа гурван номинацид Гиннесийн номонд бичигджээ: “Нэг минутын дотор хамгийн олон удаа амандаа гал хийж, буцааж vлээсэн – 16; нэг минутад хамгийн олон удаа галаар тургисан: 69 удаа; амаараа хамгийн олон удаа гал унтраасан – 83 удаа.”



Нью – Йоркийн Ашрита Фурман нь 146,5 кг жинтэй гутлаар 10 метрийн зай туулж, 122 кг-ийн гуталтай явсан ємнєх рекордоо эвджээ. Тvvний тогтоосон рекордуудын тоо нь 122 болсон байна. Дашрамд дурьдахад энэхvv сонирхолтой эрийн талаар манай сайт урьд нь та бvхэнд хvргэж байсан билээ. Монголд хvртэл ирж амжилт тогтоосон байгаа. Хэрвээ vзээгvй бол ЭНД дарж vзээрэй.



2010 оны 11 сарын 17-ны єдєр уртаашаа 5,5 метр, єндрєєрєє 3 метр бvхий Дэлхийн хамгийн том кетыг Голландын Амстердам хотод байрлуулжээ. Гуталны англи хэмжvvрээр энэхvv гутал нь 845 размер юм байна. Манай улс нєгєє том монгол гутлаа бvртгvvлж чадаагvй юм байх даа?.



2010 оны 11 сарын 13-ны єдєр Флоридад хамгийн олон удаа нэг дор цугласан амжилтыг эвджээ. Энэхvv vйл ажиллагааны vеэр багт наадмын ємсгєлтэй 426 нохой нэг дор цугларсан байна. “Догтоберфест” фестиваль уг амжилтыг эвдэх хєшvvрэг нь болжээ.



Брингтоны бага сургуулийн 446 хvvхдийн ачаар “Оз орны шидтэн” бvтээлийн ємсгєлтэй хамгийнн олон хvvхэд нэг дор цугларсан рекордыг эвджээ.



Лондонгийн цамхагийн хажууд Гиннесийн номын шинэ амжилтыг тогтоосон байна. Мерлин Кадоган нь 1 минут хорин секундын туршид, ганц амьсгаагаар, усан доор, нэг ч алдалгvй жанглёрджээ.



Харин Лестер хотод цаг уур таагvй байсны улмаас 21 настай Лестер зорьсон амжилтаа тогтоож чадаагvй байна. Тэрээр vснийхээ тусламжтайгаар нисэх онгоцыг тодорхой зайнд чирэх гэж байжээ.



Мєн тухайн vед, Лестер хотын иргэн Манжит Сингх гэгч нь шvдээрээ автобус чирэх гэж байгаад бvтэлгvйтсэн байна.



Германы нэгэн саунд, нэг доор хамгийн олон vндэстний хvмvvс цугларсан Дэлхийн рекордыг эвджээ. Єнгєрсєн удаад 76 хvн цугласан бол, энэ удаад 91 vндэстний нэг нэг хvн байсан аж.



Германы Жо Александр гэгч эр нь 8 давхар бетонон блокийг гурван удаа нvцгэн гараараа хагалсан нь нийт дvнгээрээ 24-ийг болжээ. Хамгийн гайхалтай нь тэрээр бетон хага цохих vедээ гартаа єндєг барьсан байсан нь огт хагараагvй байна.



Германы Мухамед Кахриманович нь нэг минутад, нvцгэн гараараа 55 бейсболын “бит”-ийг хугалав.



Нигерийн нэгэн урлагийн сургуулийн оюутнууд 63,5 х 49,3 метр зургийг бvтээсэн нь Дэлхийн хамгийн томд тооцогдож чаджээ.



Саймир Страти хэмээх Албани эр 300000 шvрvvп ашиглан, дэлхийн хамгийн том хєрєг барималыг бvтээсэн байна. Уг бvтээлийн урт нь 490 см, єргєн нь 240 см болжээ. Саймир нь ємнє нь мєн хамгийн том зурмал хєрєгийг бvтээгчээр Гиннесийн номонд багтаж байсан юм.



Шар айрагны бєглєєгєєр хийсэн хамгийн том бvтээлийг та харж байна. Регбигийн аварга том бємбєгийн дvрсэлсэн энэхvv барималыг бий болгохын тулд Шинэ Зеландын иргэн Алистар Галпейн нь 18 сарыг зарцуулж, 19205 ширхэг пивоны бєглєєг ашиглажээ.



Голландийн нэгэн сургуулийн 335 сурагч нь хамгийн олон хvн, нэг дор нэг хєл дээрээ зогссон амжилтыг эвдсэн байна.



1290 хvн оролцсон хамгийн далайцтай олс татах тэмцээн мєн Голландад єрнєжээ.



Японы «AKB48» хамтлаг нь хамгийн олон гишvvнтэй поп хамтлаг болсон байна. 48 бvсгvйгээс бvрддэг энэхvv уран сайхны нэгдэл нь анх 2006 онд эхний сингл дискээ гаргаж байв.



Мєн Японд хамгийн олон гишvvнтэй хvvхдийн ансамбль бvртгэгдсэн байдаг. Vvнд 158 хvvхэд багтдаг ажээ.



Харин Канадын Онтарио-д 1861 хvн нэг дор, таван минутын турш “Макарина” бvжиглэж, Гиннесийн номонд багтсан байна.




АНУ-д хоёр дээсэн дээр 371 удаа алдалгvйгээр vсэрсэн рекордыг тогтоожээ.



Токиогийн нэгэн зоогийн газарт 6 настай Масато Кажирава хvv нь 30 сек.-нд хуванцар аягаар 2,7 м єндєртэй цамхаг “босгосон” байна.



Симон Морган болон Пол Тэкер нар нь 59х39 хэмжээтэй дэлхийн хамгийн том жигнэмэгийг хийсэн байна. Дашрамд дурьдахад энэхvv жигнэмэг нь маш амттай болжээ. Симон болон Пол хоёрын аль аль нь хоол хийх ухаангvй дуртай юм байна.



Японд 4,75 х 11,08 м-ийн хэмжээтэй, дэлхийн хамгийн том будааны бємбєлгєєр хийсэн ханын зургийг бvтээжээ. Нэгэн сургуулийн сурагчдын 20000 ширхэг будааний бємбєлєг ашиглан бvтээсэн энэхvv зурагт робот болон динозаврыг дvрсэлсэн байна.



Онтариогийн Жозеф Донато нь уртаашаа 34,61 см, єргєєшєє 29,21 хэмжээтэй хамгийн том модны навч олжээ.



Герман дахь усан гулгуураар хамгийн удаан гулгах рекордыг тогтоох оролдогын vеэр.



Германы Жо Александр нь Гиннесийн шинэ амжилтыг тогтоохын тулд 43 сумыг замаас нь шvvрсэн байна.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()