Хархны талаар хэдэн баримт

Єнєєдєр Дэлхий дээр хэдэн тєрлийн харх байдаг бол? Яагаад Энэтхэгийн газар нутагт хархны ан нь тийм их эрчимтэй єрнєж, хvмvvс нь харх барихын тулд олон цагийг зарцуулдаг юм бол? Харх болон хvн тєдийгvй сармагчин мэтийн хvн тєст сvvн тэжээлтнvvдийн хооронд ямар холбоо байдаг вэ? Эмэгчин харх нэг дор хэдэн зулзага гаргадаг бол? Харх яагаад, юугаараа хvнд аюултай байж болох вэ? Эдгээр болон бусад маш олон асуултын хариултыг та манай єнєєдрийн энэхvv нийтлэлээс олж авах болно. Бодохоос жихvйдэс хvрч, харахаас дотор арзайдаг энэхvv амьтан нь маш олон нууцыг оршихуйдаа агуулж, цэнхэр гарагийн шим ертєнцєд єєрийн гэсэн томоос том байрыг эзлэн оршдог ажээ. Хvн мэдэхгvй юмнаасаа айдаг гэдэг байх аа. Тэгвэл бvгдээрээ айдастайгаа нvvр тулгараад, олон хvний хувьд хамгийн муухай амьтан болсон хархны талаар мэдлэгтэй болцгооё.
Хархны талаар хэдэн баримт
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1. Хархны ангийн талаарх vлгэр домог мэт яриаг та лав нэг бус удаа дуулсан байх. Тэгвэл Мумбай болон Нью-Дэли мэтийн энэтхэгийн хотуудын хувьд орчин vед ч гэсэн харх агнах ажил нь оршин тогтносоор, олон айл гэрийг тэжээсээр байгаа аж. “Шєнийн алуурчид” хэмээх нэртэй тусгай хvмvvс Энэтхэгт хархны ан эрхэлдэг байна. Яагаад “шєнийн” гэсэн бэ гэхлээр харх агнахын тулд тэд харуй бvрийд ажилдаа гарах хэрэгтэй болдог.



2. Бомбейн хархны ангуучид хотын гудамжнаас агнасан хархнуудаар дvvрсэн хоёр хувин дvvрэн харх барьж явна. Энэтхэгт нэг хархны ангууч 24 цагийн дотор дунджаар 30 харх алдаг ажээ. Харин гучаас илvvг агнаж чадсан нь илvv харх бvрийнхээ тоогоор нэмэлт хєлс авдаг байна.



3. Хархны ан нь сул дорой хvмvvсийн хийх ажил биш юм. Учир нь хархны араас хєєцєлдєх нь тийм ч тааламжтай ажил бишийн дээр, маш аюултай юм байна. Яагаад гэвэл хархны ганцхан хазалт нь vй олон євчний шалтгаан болох магадлал тун єндєр.



4. Энэтхэгийн зарим нутагт хархыг ил гал дээр шарж иддэг.



5. Энэтхэгийн ард тvмний хамгийн ядуу дорой бvлэг нь (мусахар гэгддэг) vндэсний, уламжлалт хоолныхоо тоонд шарсан хархыг аль эрт оруулсан байна.



6. Орон нутгийнх нь захууд дээр хархны махыг аль эртнээс худалдаалж эхэлжээ. Мєн Энэтхэгийн хамгийн ядуу буурай мужуудын нэг болох Бихарын засаг захиргаа нь хvмvvсийг vндсэн хvнсээ хархны мах болгохыг аль эртнээс албан ёсоор уриалсан байна. Учир нь єдрєєс єдєрт нэмэгдсээр байгаа будааны vнийг барихын тулд vvнээс єєр арга байгаагvй ажээ.



7. Энэтхэгчvvд энэ мэрэгчдэд дэлхийн бусад орнуудыг бодвол хамаагvй элэгтэй ханддаг байна. Жишээлбэл Ражастан дахь Дурги дагины сvмд хархнуудыг сvvгээр хvртэл хооллож, сэтэртэй адуу мэт хайрладаг.



8. Америк тивийн баруун бvс, тэр тусмаа Нью-Йорк мужийн хархных нь тоо хvнийхээс нь хоёр дахин их болсон гэсэн статистик таамаг худлаа гэдгийг хэлмээр байна. Тэнд ойролцоогоор 250 000 толгой харх “аж тєрдєг” ажээ.



9. Харх нь хамгийн дээд зэргийн хvнд нєхцєл байдлыг даван туулах чадвартай учраас Дэлхийн номер нэг амьдрах чадвартай амьтан болж байгаа юм.



10. Харх нь замдаа тааралдсан юугаар ч хамаагvй хооллодог амьтан болохоороо маш аюултайд тооцогддог. АНУ-ын баруун зvгийн хотуудад амьдардаг хархнуудын хоол хvнсний гол эх vvсвэр нь кебаб, гамбургер, пицца зэрэг “фаст-фуд”-ын ертєнцийн бvх тєрлийн хvнсний vлдэгдэл юм байна. Vvний учир, Британид нэгэн удаа хотоо хоолны vлдэгдлээс цэвэрлэх аян хvртэл зохиож байжээ.



11. Хvмvvс эрт дээр vеэс, мэрэгч амьтантай тєрєл бvрийн хор ашиглан тэмцсээр ирсэн байна.



12. Єнєєгийн байдлаар дэлхий дээр 50 тєрлийн харх бvртгэгдсэн байдаг. Хамгийн тvгээмэл нь хар болон саарал харх юм. Хар нь сааралаасаа биеийн хэмжээгээрээ бага (бидний нэрлэгдээр хулгана) бєгєєд бас л тааралдсан бvрээ идэх чадвартай. Гэхдээ ихэвчлэн євс, ургамалаар  хооллож, айлын гэрvvд болон агуулахад амьдардаг. Сvvлийн жилvvдэд хулгана буюу хар хархны тоо эрс цєєрсєн нь саарал харханд хавчигдаж, устгагдаж байгаагийн илрэл юм.



13. Саарал харх нь дэлхий дээр хамаагvй олон байдаг аж. Тэд мєн л юуг ч хамаагvй идэх ходоодтой бєгєєд ихэвчлэн мах, загасаар хооллодог.



14. Хархнууд нь шєнийн цагаар идэвхитэй амьдардаг. Энэхvv мэрэгч нь хараа муутай боловч, vнэрлэх, сонсох, хvртэхvйн мэдрэмж маш сайн хєгжсєн байдаг ажээ. Харх нь тvнэр харанхуй дунд хамгийн чухал мэдрэхvйн эрхтэн болох сахлынхаа тусламжтайгаар баримжаалан явдаг. Хархны сахал нь ойролцоогоор 8 Гц-ийн давтамжтай чичирхийллийг мэдэрдэг байна.



15. Хархны жирэмсний дундаж хугацаа нь гуравхан долоо хоног байдаг ажээ. Тэд тєрснийхєє дараа шууд дахин vр тогтооход бэлэн болдог. Ийм маягаар нэг эмэгчин харх нь 12 долоо хоногийн дотор зуун зулзага гаргадаг байна.



16. Хэрэв та хархыг зєвхєн vржлээрээ толгой цохидог амьтан гэж бодож байгаа бол алдаж байна. Учир нь сэтгэх чадварын маш олон тестийн хариу нь хархнуудыг маш сайн гvйлгээ ухаантай болохыг нь нотолсон байдаг.



17. Тvvнчлэн эрдэмтэд хархыг дийлдэшгvй даалгавраас ухарч, чадахгvй гэдгээ мэдэхээрээ аливаа зvйлийг хийхээс татгалздаг болохыг нь тогтоожээ. Ингээд зєвхєн хvн буюу сармагчин мэтийн хvн тєрлийн сvvн тэжээлтнvvд л єєрийн хvч чадлаа хэмжиж, vнэлж чаддаг гэсэн ємнєх нотолгоо няцаагдсан байна.



18. Мєр мєшгих чадвар нь хархны амьдралд маш чухал vvрэг гvйцэтгэдэг. Харх нь маш холын зайнаас хvртэл хvнсний зvйлийн vнэрийг мэдэрч чаддаг байна. Энэ чадварынхаа ачаар ямар ч харх нь єєрийн тєрлийг олж, тэр битгий хэл єєрийн хил хязгаарыг тогтоодог аж.



19. Харх нь маш бvлэрхэг, гэр бvлдээ хайртай амьтан юм. Єєрєєр хэлбэл энэ мэрэгчийн цусан тєрлєє мэдрэх, хайрлах мэдрэмж нь маш єндєр хєгжсєн гэсэн vг. Нэг бvлэгт 200 харх амьдрах нь хvртэл бий. Бvлэг бvрт хvнсний зvйлсийн амт, чанарын шалгадаг нэг “чанар шалгагч” байдаг байна. Тvvнчлэн хархнууд нь бєєнєєрєє цуглаж байгаад нэг нэгнийгээ гижигдэх дуртай ажээ.



20. Харх нь бvх тєрлийн хvнсний бvтээгдэхvvнийг сэглэж, ємлєн сvйтгэдгээсээ гадна хvнд vхлийг авч ирэх аюултай маш олон тєрлийн євчний тээгч болдогоороо аймшигтай. Энэ мэрэгчээс хvнд халддаг хамгийн аюултай євчин нь булчирхайн тахал юм.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()