Каратечин ихрvvд

Уншигч та бvхэнд хойд хєршийн хамгийн чадварлаг, хамгийн тачаангуй ихэр бvсгvйн талаар бяцхан мэдээллийг хvргэе. Энэ бол Анна болон Ольга Дмитриева нар юм. Тэд 21 настай, 172 єндєр юм байна. Анна нь Rengokai (2008) Оросын до-карате-гийн аваргын тэмцээний цомын эзэн, Бvх Оросын каратен тэмцээний аварга (2006), хар бvстэй юм байна. Харин Ольга нь тулааны урлагийн олон улсын лигийн тэмцээний аварга (2006), Rengokai (2009) Оросын до-карате-гийн цомын тэмцээний мєнгєн медаль (2009)-ийн эзэн бєгєєд мєн хар бvстэй ажээ.
Каратечин ихрvvд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа



Охидын зургийг хэвлэсэн Men’s Health сэтгvvлийн 8-р сарын дугаар дээр ингэж бичжээ: “Эр хvний сексийн таван мєрєєдлийн нэг нь халуухан ихрvvдтэй гурвалсан бэлгийн харьцаанд орох багтдаг гэдгийг бид сайн мэднэ. Гэвч сексологчид энэ мєрєєдлийг хэзээ ч бvтэшгvй гэдгийг нэгэн дуугаар нотолж байна. Хэдий мэдлэгтэй хvмvvс баталж байгаа ч эрчvvд л болсон хойно ихрvvдийн єєрсдийнх нь амнаас боломжгvй гэдэг vг, шалтгааныг нь дуулахаас нааш тэдэнтэй сескдэх боломжгvй гэдэгт итгэхгvй шvv дээ.

Харамсалтай нь ихэр бvсгvйчvvдээс авсан судалгаагаар ч тэр, Анна Ольга хоёроос авсан ярилцлагаас ч тэр энэ бvхэн ахин нотлогдож байна. Ямар ч байсан Анна, Ольга хоёртой зэрэг нэг хєнжилд орохыг лав мєрєєдєєд ч хэрэггvй ажээ.”



Тэд: “Биднийг байнга андуурдаг. Тэр битгий хэл биднийг 10 жилийн турш дасгалжуулж байгаа каратегийн багш маань хvртэл, мєн ээж маань хvртэл араас харвал андуурах тохиолдол байдаг. Гэхдээ бид энэ байдлаа элдэв харилцаандаа ашигтайгаар хэрэглэж байсан удаагvй. Бие биенийхээ орноос болзоонд явж, тэр битгий хэл хэн нэгнийхээ ємнєєс утсаар ч ярьж vзээгvй.”- гээд,

“Гурвалсан секс уу? Vнэхээр ийм юм яагаад ч байж болохгvй. Байх боломжгvй юм л даа. Бид бол цусан холбоотой эгч дvvс. Тиймээс хоёрдугаар сувгаар нэг оронд орно гэдэг байж болшгvй мэт санагддаг. Мєн манай гэр бvлийн хvмvvжил ч байна. Бас бид хоёрын олон жил хичээллэж байгаа каратегийн хvмvvжил ч нєлєєлдєг. Карате чинь зєвхєн тулаан гэдгээсээ гадна нэгэн тєрлийн урлаг, цаашлаад ёс суртахууны маш нарийн ойлголтыг сургадаг бvхэл бvтэн гvн ухаан юм.”- гэжээ.



“Уулздаг залуусийн хувьд гэвэл... Залуус ихэвчлэн бид хоёрын хэн нэгэнд нь илvv татагддаг. Ийм тохиолдолд “гологдсон” нэг нь “яагаад намайг биш, ихрийг минь сонгох болов оо?” гэж нєгєє залуугаас асуухыг маш их хvсдэг. Арга ч vгvй дээ. Учир нь бид хоёр усны дусал шиг адилхан л болохоос биш дотоод ертєнц, амьдрах хэв маягийнхаа хувьд огт єєр хvмvvс юм. Жишээ нь Анна маш тод єнгийн хувцас ємсєх дуртай боловч маш тайван, даруухан зан ааштай. Харин би даруу тєлєв хувцаслах дуртай боловч маш их сэтгэлийн хєдєлгєєнтэй.”- гэж Ольга хvvрнэжээ.








4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()