Шавжийг хvнсэндээ хэрэглэглэх нь

НVБ-ийн Хvнс, Хєдєє Аж Ахуйн Байгууллагынхан хvн тєрєлхтнийг махны оронд шавж хорхой хэрэглэх хэрэгтэй гэсэн эрдэмтдийн санааг дэмжжээ. Нэгдvгээрт,  царцаа, голио мэтийн шавжинд маханд байдагтай ижил хэмжээний уураг агуулагддаг. Хоёрдугаарт шавжийг vржvvлж, тэжээх нь хамаагvй хямд тєсєр бєгєєд талбай бага эзлэнэ гээд тоолж томшгvй олон давуу талтай юм байна. Эрдэмтдийн vзэж буйгаар дэлхий дээр хvний идэж болох 1400 тєрлийн шавж байдаг ажээ. Африкийн 36, Азийн 29, Ємнє болон Хойд Америкийн 23 улс тус тус шавжыг хvнсэндээ єргєнєєр хэрэглэдэг байна. Тэр тусмаа эдгээр улсуудын заримд нь шавжин хоол нь дээд зэргийн тансаглалд тооцогддог бол заримд нь зvгээр єдєр тутмын хэрэглээ болдог ажээ. Ингээд бvгдээрээ шавжаар хооллодог газруудын талаар мэдээлэлтэй танилцацгаая.
Шавжийг хvнсэндээ хэрэглэглэх нь
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Та Хятадын нутаг дэвсгэрээс модонд шорлож шарсан царцааг хэдийг л бол хэдийг, хаанаас л бол хаанаас олж авч болно.



Олон улс орны маяг жаягтай зарим хvмvvс царцааг vзээрийн муухай амьтан гэж зэвvvцэх нь бий. Гэхдээ мексикчvvд лав тэгдэггvй юм байна. Мексикт, тэр тусмаа ємнє зvгийн газруудад нь шарсан царцааг гамбиранд ороогоод, амтархан иддэг ажээ.



Хэвэр Мексикийн хотуудын гудамжны ил лангуун дээрээс шарсан царцааг зvгээр л хямдхан худалдан авч болдог бол, барууны зарим орнуудад энэхvv шавжийг зєвхєн тансаг зоогийн газруудаас л олж авах боломжтой байдаг ажээ. Жишээлбэл Нью-Йорк хотын “Мєрдєгчдийн Клуб” хэмээх дээд зэрэглэлийн зоогийн газарт шавжаар хийсэн тєрєл бvрийн хоолны цагийг єдєр бvр тусгайлан зарладаг байна.



Хятадууд бол нисдэгээс онгоцыг, дєрвєн хєлтэйгєєс сандал, ширээг л иддэггvй хvмvvс. Тvvнтэйгээ ч гэсэн санал нийлдэг байна. Мэдээж Хятадын ард тvмэн бол дэлхий дээрх бvх улс орон, ёс заншлаас хамгийн ихээр шавж иддэг хvмvvс. Хятадын маш олон зоогийн газрууд шавжаар дагнаж хоол хийдэг.



Таны харж байгаа энэ зураг дээрхи таваг дvvрэн єтийг идэхийн оронд vхсэн нь дээр гэж бодож байгаа хvмvvс олон л байгаа байх.



Харин хятадууд бол юунаас ч сэжиглэхгvй. Тэд нарийн модонд зоосон шарсан хилэнцэт хорхойг хvртэл идэж л орхино. Хамгийн гол нь амт шvv дээ.



Энэ бол жуулчдын хувьд жинхэнэ эрдэнэ л гэсэн vг. Харин тэндэхийн оршин суугчдын хувьд єдєр тутмынх нь хоол... Мєлхєж, нялцганаж явдаг бяцхан балиар юмнуудыг идлээ гээд дордсон юм алга л байна.



Хоолныхоо завсраар амны зугаа гаргах, зэвvvн зоог амталмаар байна уу? Жишээлбэл тvлэгдэж харлатал нь шарсан аварга аалз ч юмуу. Камбожийн иргэдийн хувьд энэ бол жирийн л vзэгдэл.



Хvн ихтэй байх тусмаа сонирхол олон янз байх нь мэдээж. Жишээлбэл Тайландын зарим хvмvvс усны хорхойг таашаадаг байна.



Жуулчид энд тэнд аялж зугаалахдаа шинэ хоол идэж vзэх нь элбэг байдаг. Та ч гэсэн дээрхи улсуудын нэгэнд очвол шавжаар хийсэн хоол идэж vзээрэй. Энэ зураг дээрх австрали эрээс ядаж vлгэр дууриал авцгаая л даа хэхэ.




Зєвхєн євсєн тэжээлтэн амьтанд л байдаг "араа" нь махчин араатны аманд огт байдаггvй юм байна. Харин хvн бидэнд араанаас их юм байдаггvй байх аа? Энэ нэг юм хэлээд байгаа юм биш vv, та минь ээ? Та єнєєдєр махнаас татгалзаж чадвал нvvрс тєрєгч хамаагvй бага ялгаруулж, дэлхийн дулаарлыг бууруулахад vлэмж хэмжээгээр тус болж чадна гэдгээ мэддэг vv? Тийм бол ямар нэгэн арга бодох цаг ирсэнийг Нэгдсэн Vндэсний Байгууллагаас хvртэл энэ мэтээр сануулж байгааг зvгээр анзааралгvй єнгєрєєж болохгvй байх аа.


0
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()