Хүний биеийн дотоод ертөнц

«Хvний биеийн дотоод ертєнц» – энэ нь нvvдлийн vзэсгэлэн бєгєєд энэ тухай товч мэдээллийг та бvхэнд хvргэж байсан билээ. Шарилуудыг ашиглан хvний биеийн бvх дотоод хэсгийг дэлгэн харуулдаг. (шарилыг бvтнээр болон эд эрхтнvvдийг хэсэгчлэн). Vvний тулд шарилыг удаан хадгалдаг тусгай технологиор боловсруулсан байдаг. Энэхvv нэрд гарсан vзэсгэлэнг зохион байгуулж бvтээсэн хvн бол германы анатомч Гюнтер фон Хагенс буюу «Vхлийн Доктор» юм. Тэрээр пластинаци буюу vхмэл биеийг удаан хадгалах аргыг боловсруулсан хvн. Анхаар! энэ фото мэдээнд орсон материалууд эвгvй, айдас тєрvvлж болох учир эмзэг хvмvvс орохгvй байхыг зєвлєе.
Хүний биеийн дотоод ертөнц
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Пластинацийн аргаар биед байсан ус єєхийг гадагшлуулж тусгай пластик буюу уян хатан зvйлээр орлуулдаг (латекс, полиэстер болон янз бvрийн тусгай резинvvд байж болдог). Ийм аргаар боловсруулсан биеийг «пластинат» хэмээн нэрлэдэг.



Пластинат ємхийрч ялзрахгvй, гараа хvргэж vзсэн ч болно. Пластинацийн vед vхмэл биеийн эсийн бvтэц, ширхэгvvд хvртэл хадгалагддаг байна.



Гюнтер фон Хагенс ярихдаа: "пластинацийн аргыг тохиолдлоор нээсэн. 1977 онд Гейдельбергийн их сургуулийн Анатомын хvрээлэнд туслахаар ажиллаж байхдаа анатомын эм бэлдмэлийг хэрхэн хийдэгийг ажиглаж, энэ vед толгойд минь полимероор зайлах бус, харин полимер дотор нь шахаж єгєх гэсэн санаа орж ирсэн" гэжээ.



Гюнтер фон Хагенс зохион бvтээлтийнхээ анхны патентыг 1979 онд авчээ. Тvvнээс хойш аргаа улам боловсронгуй болгосоор ирсэн юм. Эдvгээ пластинаци нь анатомийн хамгийн удаан хадгалагддаг бодис гарган авдаг арга болон хувирсан байна.



Гюнтер фон Хагенс пластинаци хэмээх шинжлэх ухааны аргыг амжилттай нээснээр 1993 онд єєрийн гэсэн пластинацийн институт нээн ажиллуулжээ. Уг институт эхлээд анагаах ухааны дээд сургуулиудад зориулсан сургалтын материал боловсруулдаг байв. Удалгvй пластинацийн аргаар хvний биеийн жижиг хэсэг тєдийгvй, биеийг бvхлээр нь хийдэг тєхєєрємж бvтээжээ. (ийм пластинатыг бvтээхэд 1500 хvн-цагийн хєдєлмєр шаардагддаг).



Дээрх аргаар бvтээгдсэн шарилын vзэсгэлэнг 1995 онд Токиод нээн ажиллуулжээ. Vзэсгэлэн маш амжилттай болж 3 сая гаруй хvн vзэж сонирхсон байна. Мэдээжийн хэрэг, зарим vзэгчдэд эвгvй сэтгэгдэл тєрvvлснийг ч онцлон тэмдэглэх хэрэгтэй байх.



Хэрэв энэ vзэсгэлэнд хиймэл материал ашигласан бол барималыг хийсэн хvмvvсийн санаа сэдэл, ур чадварын тухай магтан ярьж болох юм. Гэтэл энд музейн vзмэрийг хvний жинхэнэ биеийг ашиглаж, шинжлэх ухааны зорилгоор бус, зvгээр л нийтэд дэлгэн харуулсан. Энэ нь єндєр технологийн аргаар хvний бие цогцосыг хєндєн даажигнасан мэт санагдаж болох юм.



Гюнтер фон Хагенс хоёр жилийн турш хvн болон амьтдын биеийг пластинат болгон нийтэд харуулдаг «Хvний биеийн дотоод ертєнц» хэмээх хэл ам дагуулсан нvvдлийн vзэсгэлэнгийнхээ ажлыг зохион байгуулсаар байна. Тэрээр хvний биеийн арьсыг хуулан авч амьд байгаа мэт байрлалтай болгосон тєдийгvй зарим биеийг нилээд хэдэн хэсэг болгон дотоод бvтцийг нь vзэгчдэд харах боломжтой хийжээ.



Гюнтер фон Хагенс «Хvний биеийн дотоод ертєнц» хэмээх vзэсгэлэнгийнхээ vзмэрийг vйлдвэрлэхдээ дєрвєн улсын таван лабораторид ажилладаг 340 нарийн мэргэжилтнvvдийг хєлсєлжээ. Хамгийн хэцvv vзмэр бол «Хvний биеийн дотоод ертєнц-3» vзэсгэлэнгийн анааш байжээ. Анаашийг бvтээхэд 3 жил зарцуулсан нь хvний биеэр vзмэр хийхээс хэдэн арав дахин хугацаа шаардагджээ.



«Хvний биеийн дотоод ертєнц» хэмээх vзэсгэлэнгийн уран сайхны удирдагчаар Гюнтера фон Хагенсийн эхнэр Ангелина Валлей (Angelina Whalley) ажилладаг. Гюнтер фон Хагенс єєрийнхєє зорилгоо тодорхойлохдоо: "Хvний музей" бvтээж, хvний биеийн анатомийг харуулахад зориулсан байнгын vзмэр ажиллуулахад оршино гэжээ.



Тэрээр хvний биеийг бvхэлд нь харуулдаг vзэсгэлэнгийнхээ пластинатыг бvтээхдээ энэ зорилгод ихэвчлэн сайн дураараа гэрээслэсэн доноруудыг ашигладаг хэмээн батлан ярьдаг. Донорын хєтєлбєрт єєрийнхєє хvсэлтийг бичгээр илэрхийлсэн 18-аас дээш насны хvмvvсийг оролцуулах эрх олгодог байна.



Хагенс єєрийн vзэсгэлэнгийнхээ vзмэрт Киргизстаны эмнэлэгт нас барсан болон хятадын шоронд цаазлагдсан хоригдлуудын шарилаас ганцыг ч ашиглаагvй гэдгээ батлан хэлдэг. Фон Хагенс буюу «Vхлийн Доктор» хятадад цаазлагдсан хvмvvсийн шарилыг гуйж авлаа гэсэн худал мэдээ тараасан германы «Шпигель» сэтгvvлийг шvvхэд єгчээ. Гарал vvсэл нь тодорхой бус байсан тул долоон шарилыг хятадын талд буцаан єгсєн хэмээн Фон Хагенс мэдэгджээ.



2003 оны 10 сард Киргизстаны парламентын комисс Хагенсыг Киргизстаны шорон, эмнэлэгvvдээс талийгаач бологсдын ар гэрийнхний зєвшєєрєлгvйгээр хэдэн зуун шарилыг хил давуулан зєєсєн хэрэгт буруутган мєрдєн шалгах vйл ажиллагаа явуулж байжээ. Хагенс хэлэхдээ: "би 9 шарил хvлээж авсан. Эдгээр биесийг vзэсгэлэнгийн vзмэрт ашиглаагvй" -гэжээ.



Одоо олон хvн Гюнтер фон Хагенсын vзэсгэлэнд єєрийн биеэ гэрээслэх хvсэлтэй байгаагаа илэрхийлдэг байна. Зєвхєн Германд л гэхэд 9000 гаруй хvн бvртгvvлсэн байдаг аж.



Хагенс доктор ч єєрийнхєє биеэ музейд гэрээслэжээ.Тvvнийг vхсэний дараа шарилыг нь нарийн тууз болгон хєрєєдєж ангаах ухааны янз бvрийн хvрээлэнгvvдэд илгээх ёстой ажээ.

Тэрээр хэлэхдээ: "Би vхсэнийхээ дараа ч амьддаа хийж амжаагvй зvйлээ хэд хэдэн дээд сургуульд анатомийн хичээлээр vргэжлvvлэн заах болно" -гэжээ.


4
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()