Google-ийн Москва дахь vлгэрийн офис

Манай хойхон орших Орос гvрний нийслэлд саяхан алдарт Google-ийн офис нээлтээ хийжээ. Уг барилгын загвар дизайны шийдлийг гаргахад дурын хvн саналаа єгч, хувь нэмэрээ оруулсан юм байна. Хамгийн гол нь тэд бvгд тухайн Google-ийн офисийг тэр чигээрээ Орос ахуй, орос характер ханхалсан байлгахаар их хичээсэн юм байна. Ингээд явж явж, олон хvний санаа бодол нь нийлсээр, барилга ашиглалтанд орохдоо яг л оросын дээр vеийн алдартай ардын vлгэр, хvvхэлдэйн киног шууд санагдуулахуйц болжээ. Офис тэр чигтээ, тэр битгий хэл уулзалтын єрєє нь хvртэл яг л орос ардын vлгэрийн байшин шиг болсон байна. Жишээлбэл “12 сандал” гэдэг та бидний сайн мэдэх vлгэрийн нэрээр нэрлэсэн уулзалтын єрєєнд орвол яг л кинон дээр нь гардаг 12 сандалыг яг дуурайлган хийсэн тавилгуудыг та олж харж, дээр нь тухалж болох юм. Мєн шувуунд дуртай хvн бол “38 тоть” хэмээх тусгай єрєєнд орж, шувуудын дунд амсхийж, эсвэл ядраад байвал массажны хоёр єрєєнд ажлынхаа зав зайгаар ороод, алжаалаа тайлуулж болох жишээтэй. Ингээд сэтгvvлчийн Google-ийн шинэ офисоор аяласан тэмдэглэлийг хvргэе.
Google-ийн Москва дахь vлгэрийн офис
www.caak.mn, photo:1


www.caak.mn, photo:2

Нарийн бичиг нар нь


www.caak.mn, photo:3

Коридорт нь ширээний теннисний ширээ байдаг.


www.caak.mn, photo:4
Шатрын танхим


www.caak.mn, photo:5

Мєсєн чихэр


www.caak.mn, photo:6


www.caak.mn, photo:7

Энэхvv офисоос тэр чигтээ орос ахуй vнэртэнэ. Жишээлбэл хурлын заалруу ороход л оросын соёл иргэншлээс єєр хаана ч байхгvй хэв маяг, хэлбэр хийцтэй тавилгууд, чимэглэлvvдийг олж харах болно.


www.caak.mn, photo:8

Тоглоомнууд


www.caak.mn, photo:9

Ажилчид нь хvссэн цагтаа, хvссэн vедээ юу дуртайгаараа тоглож болно. Ажлын цаг дууссан байна уу, эхэлсэн байна уу, энд хамаагvй.


www.caak.mn, photo:10

Ширээний хєл бємбєг тоглосныхоо дараагаа хєєсєн чихэр хийлгэж аваад амтархан идэнгээ ажилдаа эргэд орж болно.


www.caak.mn, photo:11

Эсвэл биеийнхээ чилээг гаргахын тулд жаахан бэлтгэл хийж болох юм байна.


www.caak.mn, photo:12

Уулзалтын єрєє болгон нь єєр єєрийн нэртэй, утга учиртай.


www.caak.mn, photo:13

“12 сандал”


www.caak.mn, photo:14


www.caak.mn, photo:15

“Змей Горыныч” буюу “Горыныч могой” нэртэй бяцхан уулзалтын єрєє


www.caak.mn, photo:16

“38 тоть”- энд vнэхээр 38 ширхэг тоть байдаг ажээ.


www.caak.mn, photo:17

Нэг нь энд єрєєнєєсєє гарчихсан явж байна.


www.caak.mn, photo:18

Ажилчдын амралтын єрєє. Энд байх vед нь ажилчдын толгойд шинэ санаа, санаачлага хамгийн ихээр тєрєх нь тодорхой.


www.caak.mn, photo:19

“Мэлхий гvнж” уулзалтын єрєє


www.caak.mn, photo:20

Ажилчдын хамгийн дуртай хэсэг-ногоон нуга. Энд дурын ажилчин нь аяга халуун цай хийж аваад ногоон хушны доор сууж болно. Энд бас зєєлєн, тохилог сандал болон тєрєл бvрийн сэдэв бvхий номтой номын сан байрладаг ажээ.


www.caak.mn, photo:21

Ажичлын кофе болон бусад уух зvйлс, хєнгєн зуушны сонголт хийх хэсэг.


www.caak.mn, photo:22

24 цагаар ажиллах энэ офисны бvх хоол хvнс нь vнэгvй юм байна. Хєргєгчинд нь шар айраг хvртэл байдаг ажээ. Тэнд алкоголийн тєрлийн зvйлийг хэрэглэхийг огт хориглодоггvй юм байна. Тиймээс ажилчид нь єглєє ирэнгvvтээ л шар айраг гvзээлж, орой харихдаа согтуу гарч болох л аж. Гэхдээ хэн ч пивоноос уудаггvй юм байна.


www.caak.mn, photo:23

Сэтгэл сэргээх гитар.


www.caak.mn, photo:24

Харин тэндэхийн ажилчид зєвхєн ийм л ном уншдаг ажээ.


www.caak.mn, photo:25

Тvvнчлэн хийжvvлсэн ундааны автомат машин хvртэл энэ дотор бий.


www.caak.mn, photo:26

Дээр хэлсэнчлэн орос ардын vргэрийг амилуулсан дотоод засалтай Москва дахь гууглийн офис дотор тахиан хєл дээрхи эмгэн шулмасын байшин хvртэл байдаг. Тvvн дотор инженерvvд нь цугларан, шинэ тєслvvдээ авч хэлэлцэцгээдэг ажээ.


www.caak.mn, photo:27

Тахиан хєлтэй байшингийн дотор талд.


www.caak.mn, photo:28


www.caak.mn, photo:29


www.caak.mn, photo:30

Єєрєє єєртєє vйлчилдэг гал тогоо. Ажилчид vнэгvй єглєєний унд, єдрийн хоолоор єдєр бvр “дайлуулдаг”. Баасан гараг бvрт Google-ийн бvх ажилчид гал тогоондоо цугларан, шинэ мэдээ солилцох юмуу єнгєрсєн долоо хоногийн хамгийн чухал vйл явдлуудыг хэлэлцдэг ажээ.


www.caak.mn, photo:31

Нэг иймэрхvv маягаар би єєртєє vйлчилж байна...


www.caak.mn, photo:32


www.caak.mn, photo:33

Нано-Технологи


www.caak.mn, photo:34

Програм зохиогч Анна Кондратьева: ”Эхний єдєр бидний дунд ажил хийх хvн байгаагvй ээ. Бvгд л энд тэндэхийн зєєлєн сандал дээр сууж vзэн, тавилга, заслуудыг тэр дундаа “Мойдодыр” хэсэгт байрлуулсан шvршvvрийг сонжиж, гал тогооны бvх хоолнуудыг идэж vзэж байв. Хэн нэгэн нь хэзээ нэгэнтээ Москвад Америк юмуу Цюрих-д байдаг шиг гайхалтай Google-ийн офисыг байгуулах боломжгvй гэж хэлж байсан санагдана. Гэтэл єнєєдєр харахад бид тэр газруудынхаас хамаагvй гоё албан байртай болсон юм биш vv?”- гэж хуучилжээ.


www.caak.mn, photo:35


www.caak.mn, photo:36


www.caak.mn, photo:37

Єглєєний зоогонд зориулж шарвин хийж байна.


www.caak.mn, photo:38


www.caak.mn, photo:39

Зvн гар талд инженерvvдийн суудаг хэсэгрvv ордог хаалга байна. Тийшээ ороод зураг дарж харин болдоггvй юм байна. Бєєн нууц л байгаа юм байх.


www.caak.mn, photo:40

Єнєєдрийн байдлаар Москва дахь Google-ийн офист 100 орчим ажилчин байна.


www.caak.mn, photo:41

Google-ийн ажилчиддаа ханддаг хандлага нь vнэхээр гайхалтай. Жишээлбэл єнгєрсєн зуны халуун нарнаар, оросын ажилчдаа ажлынх нь ойролцоох цэвэрхэн зочид буудалд vнэгvй байрлуулж (ажилдаа тvvртэлгvй явахад нь туслахын тулд), дэлхийн єнцєг булан бvр дэхь Google-ийн дурын офист ямар ч ажилчин нь хvссэнээрээ очин ажиллах боломжийг олгож байв. Одоо ч гэсэн энэ бvхэн боломжтой юм байна. Ажилчин бvр єндєр хамгаалалттай даатгалтай. Ганц тэд ч биш, тэдний гэр бvл нь ч гэсэн энэхvv даатгалд хамрагдана. Жишээлбэл Хойд Хєршийн Google-ийн ажилчдаас л гэхэд гурвынх нь эхнэр энэхvv даатгалын ачаар хvvхэд гаргахдаа vнэгvй vйлчилгээ авсан байна. Єнгєрсєн жилийн шинэ жилээр ажилчин бvртээ нэг нэг Nexus One єгчээ. Харин энэ жилийн хувьд бvvр л гоё юм єгєх байх. Гэхдээ одоохондоо нууц юм байна.


www.caak.mn, photo:42

Ажилтан бvр нь єєрийн ажлын ширээ, орчноо хvссэнээрээ тохижуулна.


www.caak.mn, photo:43

Даргын єрєє.


www.caak.mn, photo:44


www.caak.mn, photo:45

Тvvнчлэн дурын ажилтан нь єєрийн ашиглахыг хvсч байгаа техникийг сонгон авч хэрэглэж болно. Зарим нь ноутбуук хэрэглэж байхад зарим нь хоёр монитортой сууж байх жишээтэй. Энэ бол тэдний л сонголт.


www.caak.mn, photo:46

Массажны сандалтай єрєє бас бий. Тэр єрєєнд, тухлаг сандал дээрээ суугаад ажиллаж ч болно. Ер нь Google-ийнхэн ажилчдынхаа ажлын цагт маш уян хатан ханддаг. Тэд хvссэн цагтаа ирж, хvсвэл ноутбуукээ аваад гэртээ хариад ажлаа хийж ч болно. Эсвэл бvхэл єдєржин тоглож наадаад, кофе шоп-д буу халаад юу ч хийхгvй амарж ч болно. Хамгийн гол нь ажлын vр дvн л юм байна. Тэрнээс биш ажилчдын офист хичнээн цагийг єнгєрvvлж, хичнээн хугацаагаар компютерийн ард нvдээ чилтэл суусан нь энд огт хамаагvй. Ингэж байж л Google-ийнхнээс байнга шинэ санаа санаачлага тєрдєг ажээ.


www.caak.mn, photo:47

Ажилчдад зориулсан массажны єрєє. Энэхvv єрєєнд мэргэжлийн массажист ажилладаг.


www.caak.mn, photo:48

Бие засах єрєє.


www.caak.mn, photo:49

Ажилчдад зориулсан шvршvvр...

Мэдээж ийм диваажинд, єндєр цалинтай ажиллахад маш том босгыг давах шаардлагатай. Ажилд орох хvсэлт гаргасан 100 хvнээс нэгийг л авдаг ажээ.

Анхаарал тавьсанд баярлалаа, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()