Зул сард бэлтгэж буй хотууд

Христийн мэндэлсний болон шинэ жилийн баяр єдрєєс єдєрт улам ойртсоор... Газар сайгvй л  шинэ жилийн гацуур мод байрлуулж, баярын гоёмсог гэрлvvдийг асаажээ. Манай гаригийн янз бvрийн улсуудад Христийн мэндэлсний баярын гацуурыг хэрхэн босгосон болон шинэ жилийн уур амьсгал ямаг байгаа талаар фото мэдээллийг толилуулж байна. Манай нийслэлчvvд маань ч дутахгvй хотоо чимээд л байгаа, гэхдээ зарим нэг шvvмжлэлтэй талууд харагдаж байсан шvv. Гацуур мод чимж, гэрэлтvvлэг хийнэ гэдэг зvгээр нэг навсгар овоохой биш гэдгийг эндээс харж алдаа оноо, шинэ санаа аваарай.
Зул сард бэлтгэж буй хотууд

Нью-Йоркийн тєв талбай Рокфеллер-плаза дахь гацуур мод. Арван нэгдvгээр сарын 30-нд гацуур модны гэрлийг асаах ёслол болж єнгєрєв. (Shannon Stapleton / Reuters)



Москвагийн улаан талбайд 12-р сарын 2-нд босгосон шинэ жилийн гацуур мод (Mikhail Metzel / AP)



Германы Винтерберг хотын тvvхийн тєвд Якоб гэгээнтний сvмийн ємнє байрлуулсан баярын гацуур модны гэрэл. Арван нэгдvгээр сарын 24-нд энэ гацуур модны гэрлийг асаасан байна. (Julian Stratenschulte / AFP - Getty Images)



Арван нэгдvгээр сарын 29-нд Гонконгийн санхvvгийн бизнесийн дvvргийн тэнгэр баганадсан байшингийн ємнєх кристалл блокон 30 метр єндєр пирамидын оройд асаасан гэрэл. (YmYik / EPA)



Христийн мэндэлсний баяр (зул сарын баяр)-т зориулж АНУ-ын Капитолийн байшингийн ємнє зассан гацуурын гэрлийг асаах ёслол арван хоёрдугаар сарын 7-нд болж олон хvмvvс цугларчээ. 20 метр єндєр Энгельманны гацуурыг (хойт америкийн баруун эрэгт ургадаг гоёмсог шилмvvст мод) Вайомингийн Брижер-Титон гэдэг vндэсний дархан цаазат газраас зєєн авчирчээ. Гацуурыг эрчим хvч хэмнэдэг гэрлийн диод болон Вайомингийн оршин суугчид урласан тоглоомуудаар чимэглэжээ. (Chip Somodevilla / Getty Images)



Арван нэгдvгээр сарын 23-нд Лондонгийн гэрлээр чимэглэгдсэн Оксфорд-Стрит гудамжин дахь автобусууд. (Ian Gavan / Getty Images)



Арван нэгдvгээр сарын 24-нд залуу хос Токио дахь зул сарын баярт зориулсан худалдааны тєв рvv явж байна. (Yuriko Nakao / Reuters)



Альберт Карвер Мэн мужийн Билз Айланд арал дээр омарыг (хавчны нэг тєрєл) барьдаг тороор хийсэн 15 метр єндєртэй гацуур модыг хараад зогсож байна. Шинэ Английн гол усан боомтууд хамгийн том гацуур модыг омар барьдаг тороор бvтээх шалгаруулалт явуулдаг байна. Ийм гацуурыг барьдаг хvмvvс тэнгисийн єв уламжлалыг хамгаалах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, мєн сайн vйлсэд хандив цуглуулахыг хичээдэг ажээ. (Robert F. Bukaty / AP)



Берлиний Александерплац талбай дээр уламжлал болгон явагддаг Зулс сарын баярын яармаг дээр таван хошуу хэлбэртэй тоглоом зардаг худалдагч vйлчлvvлэгчдээ хvлээж буй нь. (Markus Schreiber / AP)



Нохой дагуулсан хос Германы баруун хэсэгт оршдог Гельзенкирхен гэдэг эдлэн газар босгосон гацуур модны дэргэд зугаалж байна. (Martin Meissner / AP)



Хvvхдvvд германы Дортмунд хотод Лутц Пингелийн байшингийн дэргэд босгосон гацуур модны дэргэд чаргаар гулгаж байна. Жил бvр зул сарын баярын ємнє нутгийн оршин суугчид єєрсдийнхєє байшинг баярын гэрлээр чимдэг. (Ina Fassbender / Reuters)



Арван нэгдvгээр сарын 24-нд албан ёсоор гацуур модны гэрлийг асаах нээлт нь болсон Франкфурт дахь зул сарын баярын зах дээр олон зуун хvмvvс цугларчээ. (Michael Probst / AP)



Тбилисийн Эрх чєлєєний талбай дээрх гэгээн Георгийн хєшєєг шинэ жилийн гацуур модны хэлбэрээр чимсэн гэрэлтvvлэг. (ShakhAivazov / AP)



Хvмvvс колумбийн Кали хотод зул сарын баярт зориулсан гэрэлтvvлэгийг vзэж сонирхож байна. (Jaime Saldarriaga / Reuters)



Арван хоёрдугаар сарын 6-нд дуучдын хоорын чуулга Вестминстерийн аббатын (католик) сvмийн ємнє барьсан гацуур модны дэргэд дуулж байгаа нь (FacundoArrizabalaga / EPA)



Арван хоёрдугаар сарын 2-нд Варшав дахь Хатан хааны гудамжийг чимсэн Христийн баярын гэрэлтvvлэг (RadekPietruszka / EPA)



Германы Дортмунд хотод хvмvvс зул сарын баярт зориулсан хамгийн том гацуур модны наана буй худалдааны лангууны дэргэд зогсож байгаа нь. 45 метр єндєр модыг 1700 норвег гацуур, 48.000 гэрлээс бvтжээ. Христийн баярт зориулсан яармаг Германд 600 гаруй жил уламжлал болгон зохиогдож байгаа бєгєєд Христийн баярын ємнє германы бараг бvх хотод нээгддэг. (Martin Meissner / AP)



Филиппиний Палаван-Ситид 37 метр єндєр зул сарын баярын гацуур модны тэнгэрийг галын наадмын буудлага гэрэлтvvлж байна. Католик шашинтай Азийн том улсын нэг Филиппинд зул сарын баярыг Арван хоёрдугаар сарын 16-наас эхлэн нэгдvгээр сард болдог Гурван Хааны баяр хvртэл тэмдэглэдэг. (Romeo Ranoco / Reuters)



Рио-де-Жанейрогийн Родриго-де-Фрейтас нууран дээрх Зул сарын баярт зориулсан хєвдєг гацуур модны гэрлийг асаах ёслол дээрх галын наадмын буудлага (Sergio Moraes / Reuters)



Берлиний Унтер-ден-Линденгийн гудамжинд тогтсон усанд ойж харагдаж буй асдаг гэрлэн тоглоомоор чимэглэсэн моднууд. (Thomas Peter / Reuters)


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()