Цус сорогч загас буюу Кандиру

Кандиру бол халуун орны Амазонкийн голд амьдардаг цэнгэг усны загас юм. Энэ загас цус хєлсєєр хооллодог. Цус хєлсєнд дуртайгаас нь болж тvvнийг «бразилийн вампир» гэж нэрлэдэг. Индейчvvд энэ загасыг пираньигаас илvv аюултай гэж vздэг. Ингэж vзэх бодит шалтгаан бий. Хvн голын усанд орж байхад шээсний сvвээр хєнгєхєн нэвтрэн орж маш их євдєлтийг єгч эцэст нь хvн vхэж ч болдог. Энэ загас бол замдаа тааралдан бvхнийг идэж цоолон маш хурдан амьтаны биед нэвтрэн ордог бєгєєд дараа нь зогсолтгvй цусыг нь сорсоор байдаг. Ингээд жижигхэн боловч байж боломжгvй аюулыг авчирдаг бяцхан мангасын талаарх мэдээллийг сонирхоцгооё.
Цус сорогч загас буюу Кандиру
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Эд жижигхэн загас. Зарим тєрєл нь 15 хvртэл сантиметр буюу чvдэнзний дайтай болтлоо єснє. Гаднаас нь єнгєцхєн харахад хагас тунгалаг єнгєтэй могой загас мэт харагддаг. Ийм нарийхан урт хэлбэр нь загаснуудын загалмай, томхон сvvн тэжээлтэн амьтад, хvний шээсний сvв рvv хєнгєхєн нэвтрэн орох боломжийг олгодог.


www.caak.mn

Кандиру нь цор ганц сээр нуруутан загас бєгєєд хvнд нэвтрэн орж паразит маягийн аж тєрєх байдлаар амьдардаг.


www.caak.mn

Энэ загас єєрийнхєє золиос болсон амьтдыг хэрхэн олдог талаар дараах vзэл бодлууд байдаг.

Нэгдvгээрт, «бразилийн вампирууд» бусад загасны амьсгалахад загалмайнаас гарч буй усанд байдаг аммиакийн агууламжийг маш их мэдрэмтгий хvлээж авдаг, тэр тусмаа хvн усанд орж байхдаа шээвэл маш аюултай гэж vздэг.


www.caak.mn

Хоёрдугаар vзэл нэг их єргєн тархаагvй. Энэ нь Кандиру загасыг усны vнэр гэхээсээ усны шоржигнон урсах чимээ илvv татдаг. Загаснуудын хувьд загалмайнаас гарч буй усны чимээ, хvний хувьд гэвэл – шоржигнох авиа гаргадаг шээс гэдэг нь ойлгомжтой.


www.caak.mn

Загас энэ vнэрийг мэдэрмэгц золиос руугаа цахилгаан мэт хурдалдаг. Єєр загасыг паразитлах нь хvнийг паразитлахаас хялбар. Кандиру том загасны толгой руу гэтэж нэг хэсэгтээ хажууд нь хамт сэлдэг. Тохиромжтой агшин олдмогц загасны загалмай руу толгойгоо хийж дотогш аль болохоор хурдан нэвтрэхийг хичээдэг. Аятайхан байрлал олж авмагц єєрєєсєє жижиг єргєснvvд гаргаж загалмайд  шигддэг. Дараа нь жаламгайнаас хэсэг мах зулгааж тvvгээрээ дамжуулж цусыг нь сорж эхэлнэ. Харин жижиг загаснууд Кандиру-гийн дайралтыг тэсч чаддаггvй.


www.caak.mn

Хvн рvv нэвтрэх нь арай єєр замаар. Хvн усанд орж байхад шээсний сvв нь хамгаалалтгvй байдаг. Эрэгтэй хvний шээсний сvв рvv, эмэгтэй хvний vтрээ рvv шаламгай нэвтрэн орж чаддаг. Цааш нэвтрэн ороод єргєсєє гарган бэхлэгдэж нєгєє  л аргаараа махнаас тасдаж гаргасан шархны нvхээрээ цус сорж эхлэдэг.


www.caak.mn

Хэрэв том загаснаас ханатлаа сороод дараа нь салж голын ёроол руу буудаг бол хvнд нэвтрэн орсон энэ цус сорогч загас буцаж гарч чаддаггvй. Цадталаа хvний цусаар хоолосон загас тодорхой хугацааны дараа хvний дотор vхэж ялзардаг. Ийм нєхцєлд хvнд мэс ажилбар хийхээс єєр аргагvй. Ихэнх тохиолдолд мэс ажилбар хvндрэлгvй дуусдаг. Хэрэв хvн цаг алдалгvй эмчид хандахгvй бол шээсний сvв тэсэхийн аргагvй євдєж улмаар vхэж ч болно. Индейчvvдийн зарим овогт эрэгтэй хvн єєртєє паразит загас нэвтрэн орсныг мэдвэл амьд vлдэхийн тулд эрхтнээсээ салахыг юман чинээ боддоггvй гэнэ.


www.caak.mn

Индейчvvд эдгээр бяцхан мангаснуудаас хамгаалахын тулд янз бvрийн аргуудыг сэдэж олсон байдаг. Эрэгтэй хvн усанд орохын ємнє євсєєр нэхсэн уут эрхтэндээ углах, эсхvл vзvvрийг нь сайн гэгч нь боодог. Эмэгтэйчvvд тусгай боолт хэрэглэдэг. 1941 онд «Америкийн мэс ажилбарын сэтгvvл»-д кандиругийн тухай нэгэн єгvvлэл нийтлэгджээ. Зохиогчид нь Кеннет Винтон, Хью Стиклер нар байв. Тэд бичихдээ: Индейчvvд кандиругаас салахын тулд «эрхтэн тайрахаас єєр бага євддєг» арга нээж олсон гэжээ. Нутгийн оршин суугчид жагуа навчит модны vрнээс тусгай шингэн бодис гарган авчээ. Энэ нь шингэн исгэлэн. Амны цангаа сайн гаргана. Тvvгээр ч vл барам кандиругаас салахад их тустай. Кандиру хэдэн цагийн дараа хvний биенээс гараад явчихдаг аж. Энэ хир зэрэг vнэн бол гэдэгт итгэхэд хэцvv л юм.


www.caak.mn


Видео.




0
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()