Тємсєєр чипс хэрхэн хийдэг вэ?

Чипсийг одоогоос 150 жилийн ємнє АНУ-д хийж эхлэсэн ажээ. Чипс vvссэн тvvхийг сонирхож vзвэл: Америкийн нэгэн элит ресторанд vйлчлvvлэгчид (энэ нь тємєр замын магнат Вандербильт байсан ажээ) уг рестораны гарын хоол «картофель фри»-ийн тємс хэтэрхий зузаан байгаа тул таалагдсангvй хэмээн хоолыг нь гал тогоонд нь буцаан єгчээ. Рестораны ахлах тогооч магнатыг бяцхан шоглохоор шийдэж тємсийг томоор нь нарийн хэрчиж маслонд шаран vйлчлvvлэгчийн ширээнд буцаан єгчээ. Гэтэл шарсан тємс vйлчлvvлэгчид ихэд таалагдсанаас хойш чипс гэсэн шинэ хоол рестораны цэсэнд шинээр нэмэгджээ. Чипс "****" 1938 оноос эхлэн vйлдвэрлэгдэж байгаа бєгєєд эдvгээ "********" компани дэлхийд болон Орост давсласан закусок хоол vйлдвэрлэлтээр тэргvvлэх эгнээнд яваа юм. 1990-ээд оны дундаас "***" чипсийг Орост нийлvvлж эхлэсэн ажээ. Ингээд та бvхэндээ манай хойд хєршид байдаг хамгийн том чипсний vйлдвэрийн талаар сонирхолтой фото сурвалжилгыг хvргэе.
Тємсєєр чипс хэрхэн хийдэг вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Єнєєдрийн сурвалжлагын гол сэдэв бол саяхан Ростов мужийн Азов хотод нээгдсэн тємсний "***" чипс vйлдвэрлэгч "*****" компаний нэг vйлдвэр юм. Энэ vйлдвэр Хрусteam нэртэй сухари (хатаасан талх) vйлдвэрлэдэг. Vйлдвэрлэлийн бvх шат дамжлагаар эхнээс нь явж vзье.



Єдєрт 20 тонны есєн ачааны машинаар тємс бууна. Тємсийг эхлээд угаагч аппарат эрчилсэн даралттай усаар угаана. Дэлхийд ийм автомат угаагч аппарат гурав байдаг. Тємсийг гараар угаах боломжгvй. Иймд битvv саванд угаана. Тємсєє угаагаад дараа нь тусгай саванд тvр хадгална. Энэ савнаас vйлдвэрлэлийн шугаманд хэрэгцээгээр нь нийлvvлнэ.



Тємсийг хэрчихээс ємнє шалгагч дамжлагаар яваа тємсийг нvдээр харж шалгахдаа нарийн ялгалт хийнэ.



Чипсэнд тємсний крахмал ихтэй тусгай сортыг ашиглана.



Ажилчид тогтмол эмнэлэгийн vзлэгт орно. Євчний тvvхийн дэвтэртэй. Євчтэй хvн vйлдвэрт ажиллахгvй. Цехэд орохын ємнє заавал гараа угаана.



Тємсийн арзгар дараалж байрласан барабанаар хийж гvйцэтгэнэ. Эхлээд хийх ёстой хэмжээгээр тємсєє бункерт хийнэ. Дараа нь барабанд хийнэ.



Тємсийг механик аргаар конус хэлбэртэй барабаны ёроолын эргэлдэх хєдєлгєєнєєр хэрчинэ. Хэрчигч машины дотор найман хос хутга ажиллаж хэрчилт хийнэ. Тємсний нимгэн 2 миллиметрээс хэтрэх ёсгvй.



Тємсийг нарийхан хэрчсэний дараа vйлдвэрлэлийн гол «зvрх» болсон шарагч ваннанд шилжинэ. Энэ тєхєєрємж єєр ямар ч vйлдвэрт байхгvй бєгєєд зєвхєн энэ "*****" vйлдэрт зориулж бvтээжээ.



Нимгэн хэрчсэн тємснvvд тостой ваннанд орж, гурван минутын турш 180 градуст шарагдана. Чанартай тос, чанартай тємс бол чипсийн амтны vндэс.



Vйлдвэрийн бvтээгдэхvvний жор сайжирч, орон нутгийн наран цэцгийн тусгай ургамалын тосыг ашигласнаар бvтээгдэхvvн дэх єєх тосны хэмжээ 25%-иар буурсан байна.



Єдєр бvр бvтээгдэхvvний чанарын шалгалт явагдана. Зєвхєн зуухнаас гарсан чипсийг шалгана.



Энэ шатанд шарсан чипс дээр давс тэргvvтэй тусгай амтлагчийг нэмдэг.



Нэгэн зэрэг гурван амттанг vйлдвэрлэдэг.



Vйлдвэр жилд 50.000 тонн бvтээгдэхvvн vйлдвэрлэх хvчин чадалтай. Гайхмаар vзvvлэлт шvv.



Гурван шугамаар бэлэн болсон чипс савалгаанд шилждэг. Эхлээд хуваагаад дараа нь жигнэнэ.



Та бvхэн vйлдвэрлэлийн дамжлагын шугамын дагуу маш цєєн ажилчид байгааг анхаарсан биз дээ. Энд орчин vеийн автоматжуулагдсан тєхєєрємжvvд ажилладаг.  Хамгийн гол нь ажилчид гараараа бvтээгдэхvvнд аль болохоор бага ойртох нь чухал.



Жигнэх машин хэд хэдэн порц чипсийг стандартын дагуу заасан хэмжээгээр савлана.



Нэг уут чипсний цэвэр жин 28 граммаар яг савлагдах ёстой.



Жигнэгдсэн бvтээгдэхvvн савлах шугам руу шилжинэ.



Хайрцаглагдсан чипснvvдийг дотор нь гадны бодис байгаа эсэхийг (металлодетектор) шалгаж, уутлагч машины бэлдсэн уутанд (фольги) хийнэ. Уутыг битvvмжлэхийн ємнє хадгалахад нь зориулж хvнсний азот шахаж єгнє. Жигнэх болон уутлах тєхєєрємжvvд минутад 80 уут чипсийг савлана.



Уутлагдсан чипсийг оператор гараараа цаасан хайрцагт хийнэ.



Чипстэй хайрцагийг тэргэнд єрж, агуулах руу зєєнє.



Сухарийн vйлдвэрлэл зэрэг явагддаг.



Гурилыг устай хольж экструдерт хийж халаагаад холино. Экструдераас сухарийг хэлбэрт оруулж хэрчигч хутгаар хэрчинэ.



Сухарийг хийх дараагийн шат нь зууханд хатааж амтлагчаар амтлана.





Бvтээгдэхvvнийг савлах шугам чипсийнхтэй адилхан.



Бvтээгдэхvvнийг жингийн машинаар хэд хэдэн порциор жигнэхээс гадна хамгийн зохимжтойгоор уутыг наадаг.



Бэлэн сухари.



Vйлдвэрлэлийн нэг шугамын бvтээмж хоногт 12 тонн бэлэн бvтээгдэхvvн болно.



Ажилчид бугуйн цаг, зvvлт зvvх, хумсандаа маникюр, наадаг хумс хэрэглэхийг хориглоно. Vс халимагаа тороор хамгаалж унахаас сэргийлнэ.



Амтнаас гадна чипсийн гадаад стандартад их анхаардаг. Савалгааны чанарыг шалгаж байна. Уутны ам тэгш бєгєєд нэг татах хєдєлгєєнєєр онгойх ёстой.





Vйлдвэрийн хамт олон. Дашрамд хэлэхэд vйлдвэрлэлийн дамжлага гурван ээлжээр бvтэн хоногийн турш ажилладаг.





Vйлдвэрийн гадаад тєрх.



Сайхан хооллоорой!


5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()