Дэлхийд хамгийн єндєр Бурж-Халифа цамхаг

2010-12-19, 22:24
23,468
Бурж-Халифа урьд ємнє дэлхийд баригдаж байгаагvй хамгийн єндєр цамхаг болсон гэдгийг манайхан мэдэж байгаа байх. Тvvний єндєр 828 метр юм. Дубай эмиратын захирагч шейх Мухаммед бен Рашед Аль Мактум 828 метр єндєр «Бурж Дубай» («Дубайн цамхаг»)-г нээхдээ Арабын нэгдсэн Эмиратуудын ерєнхийлєгч шейх Халифа ибн Заид ан-Нахайянууд зориулан нэрийг нь єєрчилж ингэж нэрийдсэн байна. Одоо энэхvv цамхагийн талаар бэлтгэсэн фото зургуудыг тайлбарын хамт толилуулж байна.  Оршин буй дэлхийнхээ хамгийн єндєр барилгын талаар мэдлэг мэдээлэлтэй байх нь зvйн хэрэг бизээ. Яагаад гэнэт нэрийг нь єєрчлєх болсон талаар ч эндээс мэдэж болох юм.
Дэлхийд хамгийн єндєр Бурж-Халифа цамхаг

«Бурж Халифа» -г єєрийн гэсэн ногоон орчин, гудамж, парктай «хотын доторх хот» байхаар тєлєвлєж байжээ. Цамхагийн нийт єртєг ойролцоогоор 1,5 тербум доллар. Тєслийг иймэрхvv цамхаг барих ажилд туршлагатай америкийн уран барилгач Эдриан Смит зохиожээ. Бурж Халифа — Дубайн ажил хэргийн тєвийн нэгэн шинэ тvлхvvр объект юм. Цамхагийн дотор буудал, орон сууц, офисууд, худалдааны тєвvvд байгаа ажээ. Тєсєл ёсоор доод 37 давхарт буудал, харин 48-108 дугаар давхарт 700 тансаг сууц байхаар тєлєвлєгджээ. Ихэнх талбайг офисын зориулалтаар хийсэн аж.



«Бурж Халифа»-д тусгайлан зориулж +50°C-ийг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетоны цутгалтыг зєвхєн шєнє хийдэг, дээр нь мєс нэмдэг гэх мэт.



Байшинг барих ажил 2004 онд эхлэсэн бєгєєд долоо хоногт 1—2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Бетон хийцийн ажил 160 давхарыг барьсны дараа дуусч, дараа нь 180 метр урт металл хийцийг угсрах ажил залгажээ. Байшингийн галын аюулгvйн систем 32 минутын дотор оршин суугчдыг нvvлгэн шилжvvлэх боломжтой.



Цамхаг єєрийгєє эрчим хvчээр хангадаг. Vvний тулд салхины хvчээр ажилладаг 61 метр турбинтэй, бас байшингийн 15000 хавтгай дєрвєлжин метр талбайтай хананд байрлуулсан олон нарны батарейтай. Vvнээс гадна цамхаг нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай хаалттайн дээр энэ нь єрєє тасалгаануудыг халаадаггvй тул сэрvvцvvлэх шаардлагагvй.



2006 оны гурван сард харгалзагчдын хатуу ширvvн байдал Бурж Дубайн барилгын єргєн талбай дээр эвдлэн сvйтгэх vйл явц гарахад хvргэжээ. 2500 гаруй ядарч цєхєрсєн ажилчдыг ажлын ээлжийн дараа автобусанд нь суух гэхэд хоргоосны тєлєє ажилчид харгалзагчдыг зодож барилгын штабыг эвдлэн сvйтгэж, машинуудыг шатааж, контор болон аппаратурыг эвдлэж, сейфийг ухжээ.



Маргааш єглєє нь ажилчид ажил олгогч «Al Naboodah Laing O’Rourke» компани цалин, ажлын нєхцєл сайжруулах хvртэл ажилд гарахаас татгалзжээ. Ажил хаялтанд онгоцны буудлын шинэ єргєтгєлийн барилгачид хvртэл нэгдэн нийлжээ.



Барилгын єндєрийг (828м, 160 давхар) нээх єдрийг хvртэл нууцлаж байв. Инженерvvдийн ярьснаар: барилгыг барих явцад хэд хэдэн удаа тєлєвлєснєєс илvv єндєр хийж болох тухай яригдаж байжээ. Байшинг єндєр барихад техникийн биш, харин эдийн засгийн хvчин зvйл саад болж байв. Учир нь «Бурж Халифа»-ийн хувьд ихэнх єрєє тасалгаанууд нь сууцны зориулалттай. (барилгын нийт талбай— 557.500 хавтгай дєрвєлжин метр). Ийм учраас барилгын дотоод ашигтай орон зайг багасгаснаар барилга єндєр хийцтэй болжээ.



Орон нутгийн хэвлэлд тэнгэр баганадсан байшинг «Бахархалын цамхаг» хэмээн нэрлэдэг. Эдийн засгийн хямрал ид явагдаж байхад цамхагийн «Бурж Дубай» гэсэн нэрийг єєрчилж, Дубайд 10 тэрбум доллар зээлсэн Арабын нэгдсэн Эмиратуудын ерєнхийлєгч, хєрш Абу-Дабигийн эмир Шейх Халиф бен Зайед эль-Нахйаны нэрээр "Бурж-Халифа" хэмээн нэрлэжээ.










Цамхагийн жуулчдад зориулсан хэсгийн интерьер хийцvvд vнэхээр гоё.























123, 124 дvгээр давхарт уужим заал, хот харах тайлбай байрладаг. Хот харах талбайн єндєр 505 метр.





Хот харах талбайн ихэнх нь битvv шил. Хvмvvст зориулж электрон телескоп зоож єгсєн байдаг. Жинхэнэ зургийн зэрэгцээ хотын шєнийн болон єдрийн дуу чимээ, тvvхийн бичлэгvvдийг vзэж болно.



Зарим балконы шилэн хаалтны дунд хот харах завсар байдаг. Амиа егvvтгэгчдээс хамгаалж шилний завсар бага зайтай хийгдсэн гэдэг.







Хот харах талбай дээрээс хотыг хичнээн ч удаан харж болно. Харин тасалбараа эртхэн худалдаж авах хэрэгтэй. Тасалбар хэдэн єдрєєр зарагдаж дууссан ч байх явдал гардаг.







Тэнгэр баганадсан Бурж-Халифын хот харах талбайгаас хотын байдал ийм харагдана. 500 метр



Єндєр байшингийн хот харах талбайгаас дубайн хуучин хэсэг, усан буудал, Дубай-Крик, онгоцны буудал, Шаржийг харж болно.



Зургийн нvvрэн талд худалдаачдын усан онгоцууд, ар талд — Шаржа. Шаржа болон Дубай хотуудын хоорондын хил хязгаар бол замуудын тєгсгєл (зурган дээр харагдахгvй байна) юм. Хэрэв энэ зам авто осол гарах юм бол хоёр эмиратын цагдаа нар аль аль нь ирдэг.



Дубайн Дайнтаун дvvрэг.





Арабын уран барилгууд, баригдаж буй цамхагууд гоёмсог єнгє байдлаараа...





Шейх Заедын замын «анхны тєгсгєл» дээрх дутуу баригдсан уулзварууд.



Дvvжин зам дээрх таван чиргvvлтэй галт тэрэг.



Эмиратад авто замын хучилтын чанар ярих юмгvй сайн. Асфальт зам энэ бєгчим халуунд давхиад л бай гэсэн мэт.



Авто замын уулзварын тэмдэглэгээнvvдийг ер бусын гоёоор буддсан нь дээрээс харахад vнэхээр сайхан. Гэрлийн шонгууд нь шvдний чигчлvvр мэт.



Дээвэр нь янз бvрийн єнгєтэй автомашинууд бvгд Тойота Камри загварын таксинууд...



Араб хийцийн шинэ байшингууд.







500 метрийн чєлєєт уналт... Дубайн хєгжимт усан оргилуурын цогцолборыг харахад ийм байна.



«Адресс» буудал.



Эргэн тойрны бvх євс ногоо, пальм мод  — «жинхэнэ биш»... Жинхэнэ ургамал байхгvй. Гэхдээ байнгын хиймэл усалгаагvй бол ургамал амархан хатна. Мод бут бvрийг цэнгэгжvvлсэн усаар усална. Арабын нэгдсэн Эмиратуудад ургамал ургахад тийм ч амар биш.



Усан онгоцны буудал.







Дубайн метрополитены Бурж єртєє.











Усан оргилуурын ємнєх талбай.



Мейдан морин тойруулгын хамгаалагчид биднийг зєвхєн шейхvvд морьтой явдаг гvvрэн байгууламж дээр явлаа хэмээн тэндээс хєєлєє.



Айхыг мэддэггvй шил арчигчид...



Хана болон тэнгэр баганадсан байшингууд ба метроны станц.



Баригдаж буй виллvvд (тохилог сууцууд).



Таван одтой «Аль Муруж Ротана» зочид буудал.



Дахиад л нэг онгоц...













Тэнгэр баганадсан барилга...



Тохилог сууцууд (Виллы)...



Навсгар байшингууд...



Хотыг хардаг талбайн тавцангийн хагас нь битvv шил толь болсноос болж зураг авахад бололцоогvй байв.



Абу Дабигийн дvр тєрх.





Байшингийн давхарт камертай компьютер хэд хэдийг тавьснаар хуучин Дубайг єдєр ч, шєнє ч харж болно.






Видео.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()