SMS амьдралд яаж нєлєєлдєг вэ?

2010-12-20, 22:25
37,390
SMS болон хvн хоёрын хоорондын харилцааны талаар бvгдээрээ авч vзэгцгээе. Одоо та бидний єдєр тутмын хэрэглээ болсон “мессеж” хэмээх зvйл нь амьдралд маань яаж нєлєєлдгийг, нєлєєлж болохыг хэдэн хvний жишээгээр дамжуулан мэдэж авах юм. Энд мэдээж мессежтэй холбоотой цєєн тохиолдол байгаа ч бидний амьдрах хэв маягыг техник технологийн vсрэнгvй хєгжил хэрхэн єєрчилж байгааг харуулж байна. 
SMS амьдралд яаж нєлєєлдєг вэ?
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (4 фото)

SMS –ийг гэрлийн хурдаар бичигч
Английн иргэн болох 27 настай Мелисса Томсон нь “the razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human” хэмээх 26 vгтэй мессежийг 26 хvрэхгvй секундын дотор бичжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр нэгэн супермаркетад санамсаргvйгээр, худалдан авалт хийж яваад Samsung-ийн энэхvv тэмцээнтэй таарч, ємнєх рекордыг нь 10 секундаар эвдэж чадсан байна. Сонирхуулж хэлэхэд энэхvv тэмцээнд оролцохыг хvсэгчид зєвхєн Samsung брэндийн SWYPE технологийн мэдрэгчтэй гар утсаар л оролцох боломжтой ажээ.


www.caak.mn (4 фото)

SMS бичиж, сатаарч яваад траншейны нvрхvv унаж бэртсэн охин
Энэ их инээдтэй сонсогдож байж мэдэх юм. Гэхдээ “хохирогч” охины хувьд инээд хvрмээр зvйл огт байхгvй. 15 настай Алекса Лонгуера хэмээх энэхvv охин нь sms бичиж, орчноо анхаарах сєхєєгvй алхаж яваад гэнэт хєл доор нь хоосон орон зай байгааг мэдрэн, доош унасан байна. Тэрээр онгорхой траншейны нvхрvv унасан нь тэр юм байжээ. Vvний vр дvнд тэрээр хэд хэдэн газраа шалбарч, хєх няц болсон байна. Таг нь онгорхой байсан траншейны нvхний хажууд ямар ч анхааруулах тэмдэг байгаагvй аж. Ямартай ч хот тохижилтын ажилтнууд охины унасан нvхний тагийг хэдхэн секундын ємнє, тvр хугацаатайгаар аваад байснаа хожим нь мэдэгдсэн байна.  Ямартай ч иргэншсэн нийгэмд болсон гэхэд мэргэжилтнvvдийн зvгээс дэндvv хайнга, хайхрамжгvй явдал болсон гэдэг дvгнэлтэд хvрсэн байна. Ямар ч газар, наад зах нь таг нь онгорхой нvхний дэргэд босоо мєчрєєр ч хамаагvй таних тэмдэг тавьдаг заншилтай ажээ.


www.caak.mn (4 фото)

217 мянган мессеж илгээгээд, 26 мянган доллар ав!
Филадельфийн хоёр эр єєрсдийн хэрэглэдэг T-Mobile хэмээх vvрэн телефоны оператороосоо 26 мянган долларын мєнгєн шагнал аваад асар их гайхширчээ. Тэд яасан гэж, яагаад ийм их хэмжээний мєнгєн шагнал хvртэх болсноо ойлгохгvй байв. Ямартай ч мань хоёр залуу хоорондоо танил бєгєєд хамгийн олон мессежийг богино хугацаанд бичсэн рекордыг нийлж байгаад эвдэж vзэхийн тулд нь єдєрт 7000 -ыг бие биенрvvгээ явуулдаг байжээ. Мессежний хоёр “гаж донтон” нєхрvvдтэйгээ эхнэрvvд нь хvртэл холбоо барих боломжгvйгээр бvтэн нэг сарын хугацааг єнгєрсєн байна. Ингээд нэг сарын дараа хоёр залуугийн хvлээн авсан болон илгээсэн мессежний тоо нь 217 000-д хvрч, хамгийн сонирхолтой нь Ник болон Дуг хэмээх дээрх хоёр залуугийн тасралтгvй хоорондоо мессежилсээр байсан нэг сарын хугацаанд тэдний дансны тооцоо 27 мянган доллар болсон гэсэн нотолгоо бvхий мессеж ирсэн байна. Эрчvvд хамгийн гол нь хоорондоо vнэгvй мессежээр харилцах эрх бvхий багцад хамрагдсан байсан тул T-Mobile-ээс ирсэн энэхvv мессеж хvчингvйд тооцогдсон байна. Ямартай нь T-mobile-ийнхан болон Гиннесийн амжилтын номныхон хоёр эрийн энэ явдлыг нарийн судалж байгаа ажээ.


www.caak.mn (4 фото)

Чєлєєт уналтын vед мессеж хурдан бичих уралдаан
Шvхрээр буух сдортоор хичээллэдэг хэсэг бvлэг хvмvvс нийлэн, чєлєєт уналтын vед хэн хамгийн хурдан мессеж бичих вэ гэдгээ шалгаруулахаар шийджээ. Энэхvv vйл ажиллагаа нь Samsung Mobile XTREME TEXTING – vйл ажиллагааны хvрээнд, Лос Анжелес хотоос холгvйхэн болсон байна. 3655 метрийн єндрєєс унаж байгаа хэдэн арван оролцогчид ийм маягийн арга хэмжээний хувьд стандарт текстэд тооцогддог: “The razor-toothed piranhas of the genera Serrasalmus and Pygocentrus are the most ferocious freshwater fish in the world. In reality they seldom attack a human” хэмээх эхийг бичих vvргийг хvлээсэн байна. Энэхvv даалгавар нь ямар ч мэргэжилтнийн хувьд нилээн хvнд туссан аж. Ихэнх оролцогчид vсрээд ганц хоёр vг цуглуулж амжсан бол, тэмцээний ялагч нь “The razor-toothed piranha of m”- гэж бичиж амжжээ.


2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()