Бяцхан хvмvvсийн ертєнц

Хятадын Юньнань мужийн нутаг дэвсгэр дэхь Куньмины эрвээхийн цэцэрлэгт болдог “Одойчуудын хаант улс” хэмээх шоунд 100 мянган гаруй одой хvмvvс оролцдог байна. Одой хvмvvсийн ажиллаж амьдрах орчин болсон тухайн цэцэрлэгт хvрээлэнд очсон жирийн хvн бол єєрийгєє жинхэнэ бяцхан хvмvvсийн ертєнцєд очсон аварга биет мэтээр тєсєєлєхєєр байдаг ажээ. “Одочуудын хаант улс” шоунд оролцогчдод зєвхєн 18-40 настай байх, 130 см-ээс доош єндєртэй байх гэсэн хоёр шалгуураас єєр онцын авъяас, чадвар шаардлага тавьдаггvй ажээ. Куньмины эрвээхийн цэцэрлэгт хvрээлэнгийн тайзан дээр одойчууд єдєрт хоёр удаа дуулж, бvжиглэх, хошин шогийн vзvvлбэр тавих зэргээр тэнд цугласан хvмvvсийг зугаацуулдаг байна. Онцгой гадаад тєрх, биеийн дутуу хєгжлєє давуу тал болгон, олонд танигдаж, хоолоо олж идэх боломжийг олгосон дажгvй арга хэмжээ боломжийн амьдрах орчин санагдлаа. Ингээд бvгдээрээ бяцхан хvмvvсийн ертєнцєєр аялцгаая.
Бяцхан хvмvvсийн ертєнц
Илүү дататай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа


Тэд энэхvv цэцэрлэгт хvрээлэнд тоглолт vзvvлэхээс гадна аж тєрдєг юм байна. Хэдийгээр ийм хvмvvсийг тусад нь амьдруулах нь ялгаварлан гадуурхаж буй мэт санагдаж болох ч одой хvмvvсийн хувьд энэ нь илvv амар, таатай байдаг ажээ.



Зурагт: “Одойчуудын хаанчлал” шоунд vзvvлбэр гvйцэтгээд гол талбайруу буцаж яваа Тинь Тянийг та харж байна.



Хятадын хамгийн намхан хvмvvс энд л бусдын доог тохуу, vл тоомсорлолыг амсалгvйгээр, єєрсдийн чадвараараа мєнгє олон амьдарч чаддаг байна. Хоёр найзтайгаа хамт “Одойчуудын хаант улс” шоуны дараачийн vзvvлбэртээ бэлдэж буй Ай Луныг зурагт харуулжээ.



Ажилгvйдлийн тєвшин єндєртэй Хятад мэтийн оронд одой хvмvvс нь орлогоо олоод байж чаддаг нь бас давуу тал шvv. Зурагт: “Одойчуудын хаант улс”-ын тайзнаа vзvvлбэр тоглож буй Тин Тянь



Энэ газар нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг бєгєєд Юньнан –ийг алдаршуулдаг хvчин зvйлvvдийнх нь нэг ажээ. Зурагт: шоуны завсарлагаар амарч буй Ши Нин-ийг дvрсэлжээ.



Мєєгний хэлбэртэй ер бусын байшингууд болон тєрєл бvрийн євєрмєц ємсгєлтэй одой хvмvvс нь таныг яг л бяцхан хvмvvсийн амьдардаг vлгэрийн ертєнцєд очсон мэт санагдуулна. Зурагт: “Одойчуудын хаант улс”- шоуны ээлжит тоглолтондоо бэлдэж буй одой хvмvvс.



Энэхvv хvрээлэнгийн хамгийн сайхан зvйл нь юу вэ гэхлээр, тэндэхийн бяцхан оршин суугчид нь єєрсдийн дур зоргоороо амьдарч, єєрсдийнхєє тєлєє мєнгє олж чаддагт байгаа юм. Зурагт: У Чжи Мин хэмээх одой нь жуулчдыг зєєвєрлєж явдаг тэрэгнээсээ бууж байна.



Одойчуудын ертєнцийг байгуулах тєслийг Хятадын бизнесмэн Чень Минцзин санаачилжээ. Тэрээр нэгэн удаа аялалаар явж байхдаа одой хvмvvс хичнээн аймшигтай нєхцєлд амьдардагийг олж мэдээд энэхvv санаагаа хэрэгжvvлсэн байна. Зурагт: И Чи Ша нь vзvvлбэрийнхээ дараа хувцасаа солихоор гэрлvvгээ алхаж явна.



Паркын оршин суугчид цалин авч, vнэгvй англи хэлний сургалтад суудаг юм байна. Чжи Ми нь шоуныхаа завсарлагаанаар найзуудтайгаа цагийг зугаатай єнгєрvvлэх ажээ.



Эндэхийн ихэнхи одой нар нь ємнє нь олны ємнє гарч байсан туршлагатай аж. Тэдний ихэнхи нь ємнє нь томоохон зоогийн газруудад янз бvрийн vзvvлбэр vзvvлж, хvмvvсийг инээлгэснийхээ тєлєє бага зэргийн цалин хєлс, гарын бэлэг авч голоо зогоодог байжээ. Зурагт: Чжи Ми нь “Одойчуудын хаант улс” – шоуны завсарлагаар найзуудтайгаа хууч хєєрч байна.



Паркийн оршин суугчид нь покер болон бадминтон тоглож чєлєєт цагаа єнгєрvvлдэг. Мєн ихэнхи нь гэрийн тэжээмэл амьтантай юм байна. Зурагт: Нохойгоо салхилуулж буй Аи Вэнийг дvрсэлжээ.



Энд бяцхан хvмvvст зориулсан амьдар орчныг гайхалтай бvрдvvлжээ. Сангийн хоолойноос авахуулаад гэрийн тавилга нь хvртэл жижигхэн юм байна. Зурагт: 33 настай Лу Пин нь ажлынхаа завсарлагаар сандал дээр тухлан, гар утсандаа ирсэн мессежийг уншиж байна.



Одойчуудын ертєнцєд очсон жуулчид, сонирхогчид тэдний бяцхан гэрт нь зочилж, цай, гурилтай шєл зэргээр дайлуулж болдог аж. Цайны газрын гадаа найзуудтайгаа тухлан сууж, элдвийг ярилцаж байгаа Гун Хай Юань Юань.



Бэлэг дурсгалын зvйлсийн дэлгvvрээс одойчуудын єєрсдийн гараар хийсэн зvйлс болон шоуны дараа тайзруу шидэх хиймэл цэцгийг худалдан авч болдог. Зурагт: Бэлэг дурсгалын дэлгvvрийн урд суух Гуэн Ши Нин (Guan Shi Nin).



Одойчууд тоглолтынхоо vеэр ажил хэрэгч, далавчтай сахиусан тэнгэрийн, холливуудын одуудынх шиг, грекийн бурхад шиг, Буддын лам нарынх шиг гээд тєрєл бvрийн хувцас ємсгєлєєр гоёж, жуулчдыг хєгжєєхийн тулд чадах бvхнээ хийдэг ажээ. Зурагт: Тоглолтынхоо дараа тєв талбайруу алхаж яваа И Цзе Тунь – ыг та харж байна.


4
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()