“9 Цаг” хэмээх буудал

2010-12-28, 07:24
29,132
"Японы vvрэн буудал (япон хэлээр カプセルホテル - капусэру хотэру) нь япон буудлуудын нэг хувилбар бєгєєд бие биен дээрээ давхарлан байрласан багахан хэмжээтэй унтлагын vvрэн тасалгаануудаас бvрддэг. Энэ тєрлийн буудал ихэвчлэн томоохон вокзал, эсвэл зугаа цэнгэлийн газруудыг бараадан байрладаг ажээ".Энэ буудлын байнгын vйлчлvvлэгчид нь ажил ихтэй, эсвэл уушийн газар сатаарснаасаа болж сvvлчийн цахилгаан галт тэргэнд амжаагvй бизнесменvvд голдуу байх жишээтэй. Токиод таксигаар гэртээ харина гэвэл маш vнэтэй (зарим vед хэн нэг хvн хажуугийн дvvрэг рvv гэртээ харихад ч гэсэн), харин vvний оронд хотод буудалд хоносон нь хямд тусдаг байна. Ингээд нэгэн сэтгvvлчийн Киотогийн "9 цаг" буудалд хонохдоо хийсэн фото сурвалжилгыг толилуулъя.
“9 Цаг” хэмээх буудал
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

Энэ буудалд жуулчид хоноглож байх нь таарлддаг. Тэдний хувьд буудал сонин мэдрэмж тєрvvлнэ. Гэтэл зарим нэг хvн буудалд хонож хэмнэх гээд байдаг. Ялгаа нь гэвэл жирийн бусад буудлаас vнэ жаахан илvv.

Надад японы аятайхан буудлуудын нэг болох Киотогийн "9 цаг" vvрэн буудалд хонож vзэх завшаан тохиолдож билээ. Энэ талаар та бvхэнтэй сэтгэгдлээ хуваалцъя хэмээн бодсон юм. Буудлын байрлал их аятайхан. Тємєр замын буудлаас ердєє хэдхэн буудлын зайтай. Киото руу Синкансэнэгээр (хурдан галт тэрэг) маш хурдан хvрч болно. Явганаар гол гол дурсгалт газруудаар аялаж болно. Ингээд эхлэе.



Буудал руу орохдоо гуталаа тусгайлан бэлдсэн шvvгээнд хийгээд reception буюу буудлын хvлээн авагч vйлчлэгч дээр очино. 



Бvртгэлээ хийлгvvлсний дараа хvн бvрт углааш, Фужи уулын жижиг савтай ус єгнє. Дараа нь хувийн юмсаа хадгалах савны тvлхvvрийг авна. Буудлын vйлчлэгчийн vvдний зааланд нийтийн амрах газар wi-fi байна (бас эмэгтэйчvvдэд зориулсан заал ч байдаг). Энд ганцаараа аялаж явж байгаа бол єєртэйгээ адилхан нєгєє хvйсийн хvнтэйгээ тааралдаж танилцаж болно.







Буудлын бусад бvх зvйл тус тусынх. Тvvгээрч vл барам лифт болон давхарууд (ихэнх буудлууд эрэгтэйчvvдэд зориулсан байдаг):













Локерууд их жижигхэн (хувийн эд зvйлс хийдэг сав). Хэрэв та овор томтой ачаатай явж байгаа бол reception дээр vлдээх хэрэгтэй. Халуун усны газар нь ая тухтай, саруулхан. Бас жижиг бассейн хvртэл байна. Унтахдаа хувцасаа солиод гол газар болох унтлагын тасалгаа руугаа орно. Яг л нийтийн унтлагын галт тэрэгнийн хоёрдугаар тавцан дээр байгаа мэт. Цахилгаан сэрvvлэгтэй цаг, дэртэй тансаг цагаан хэрэглэл. Нэг л таагvй зvйл бий. Эргэн тойрны юу ч сонсогдохгvй нь нэг тиймэрхvv!



Буудлын vнэ хэдэн цаг байхаас шалтгаална. Ихэнхдээ бvртгvvлснээс хойш 17 цаг орчим болдог. Буудлын vйлчилгээний гол зорилго: Vйлчлvvлэгчийг буудалд байх хугацаанд нь «зайлшгvй болон хангалттай vйлчилгээг vзvvлэх»: усанд ороход нэг цаг, долоон цагийн нойр, єглєєний хоол идэхэд нэг цаг. Vvнээс vvдэн буудлын нэр vvсчээ.







Бvх юм дун цагаан, гоё. Энэ буудалд зайлшгvй чухал зvйлсийг авч хэрэглэж болохоос гадна тусгай хувцас ємсч болно.










































Тvлхvvрээ хvлээн аваад хувийн эд зvйлс хийдэг сав болон халуун усны шvршvvртэй унтах давхар руугаа мацна.












Видео.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()