Жинхэнэ ЭРЧVVДИЙН балет

Уншигч та бvхэнд сонгодог урлагийн нэгэн ер бусын тєрєл болох «Les Ballets Trockadero de Monte Carlo» буюу «The Trocks» (Трокс) хэмээх зєвхєн эрчvvдийн балетыг танилцуулж байна. Трокс нь сонгодог блетыг элэглэсэн тєрєл юм. Тэдний бvтээдэг бvжгэн жvжгvvдийг бvтээдэг бvжигчид нь уян налархай хєдєлгєєн, биеийн сонгодог хєгжил, хєдєлгєєний эвсэл гээд жинхэнэ балетчингуудаас дутахааргvй ур чадварыг харуулдаг байна. Тvvнчлэн биеийн хєгжил, тодорхой хэмжээний, тусгай ур чадварыг шаардсан элементvvдийг энэ урлагийн vзvvлбэрээс олж харах болно. Тэр тусмаа, жинхэнэ балетын урлагийг тайзан дээр амилуулах энэ бvлэг бvжигчин дотор нэг ч эмэгтэй хvн байхгvй гээд бодохоор, мэргэжлийн бvжигчдээс хол илvv ур чадварыг эдгээр залуус шавхдаг гэсэн vг юм.
Жинхэнэ ЭРЧVVДИЙН балет
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Ийм тєрлийн балет нь анх 1974 онд vvсчээ. Тэр vед л танд танилцуулж буй энэ хамтлаг бvрэлдсэн юм байна. Гэвч тухайн vед эдгээр залуус зєвхєн хамаатан садан, найз нєхєд гэсэн явцуу хvрээний хvмvvст л vзvvлбэрээ толилуулдаг байжээ. Мэдээж дан эрчvvдээс бvрдсэн балетын хамтлаг гэдэг бол урлагт аймшигтай том хувьсгал болох нь тодорхой тул гэнэт олон цугласан тайзан дээр гараад ирвэл бєєн сенсаци болох байсан биз ээ. Зурагт Трокс буюу эрчvvдийн балетын хамтлаг «Majisima» бvжиглэж байна.



1975-1976 онуудад АНУ болон Канадад хийсэн Троксын аялан тоглолт нь маш амжилттай болж, олон хvний сонирхлыг татсан юм. Троксийн талаар ам дамжин яригдаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болжээ. Мєн тэднийг энд тэнд урилгаар оролцуулах болж, бvжгийн урлагийн нэгэн тєрєл хэмээн хvлээн зєвшєєрсєн байна. Зурагт: Хунт нуур бvжгийн жvжгийн цагаан хун.



Трокс нь нэг ч ширхэг эмэгтэй хvнгvй хэдий ч гайхалтай амжилт олж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрvvлж чаддагаараа онцлог юм. Бvжигчид нь эмэгтэй хvний хийх хєдєлгєєнvvдийг хамгийн хэцvv элемент хvртэл нь тєгс гvйцэтгэж чаддаг ажээ. Зурагт: Vзэсгэлэнт Одетта хун болон хувирч байна.



Балетаар илэрхийлэгддэг бvх алдартай бvтээлvvдийн хамгийн хvнд дvрvvдийг ч Трокс vзvvлж чаддаг. Vvнд: Мариус Петипийн тавьсан “Дон Кихот”-ын Дульсинейчvvдийн гараа, “Цємєєхэй” бvжгийн жvжгийн хэцvv элементvvд болон Чайковскийн “Хунт Нуур”-ын Одетта гэх мэт. Зурагт: Троксын нэгэн жvжигчин нь vхэж буй хунгийн дvрийг тайзан дээр бvтээж байна.



Бvх дvрvvдийг эрчvvд бvтээдэг тул Троксын бvжигчид тайз дvvрэн харагдана. Зурагт: Театрын тайзан дээрхи нэгэн бvжигчин эр.



Трокс хамтлагийн бvжигчин бvр нь мэргэжлийн єндєр тєвшний бэлтгэлтэй болохыг дурьдах нь зvйтэй байх. Зурагт: Троксын нэгэн бvжигчин тун чадамгай эргэлдэж байна.



Бvжигчид нь биеэ гайхалтай авч явж, ер бусын хєдєлгєєнvvдээрээ сонгодог урлагийг мэдрvvлэхээсээ гадна харьцуулшгvй жvжиглэх авъяастай ажээ. Гэхдээ энэхvv хамтлагийн vзvvлбэрийн vеэр албаар алиалах гэсэн мааз тєрх, бvдvvлэг, чаваргvй байдлыг тайзан дээрээс хэзээ ч олж харахгvй ээ. Учир нь Трокс нь балетын урлагийг зvрх сэтгэлээсээ хvндлэн, єндєр тєвшинд илэрхийлдэг ажээ. Зурагт: Жюль Масснын “Сид” дуурийн хоёрдугаар хэсэгт гардаг Majisima тавилтыг гvйцэтгэж буй Трокс бvжигчнийг харуулжээ.



Трокс-ын бvтэн нэрний бvрэлдэхvvнд Монте-Карло-гийн нэрийг дурьдсан нь санамсаргvй хэрэг биш. Энэ нь Сергей Павлович Дягилевын байгуулсан “Дягилевын орос балет” хамтлагийг тарсны дараагаар ахин бvрэлдсэн “Монте-Карлогийн орос балет” хэмээх єнгєрсєн зууны эхэн vед алдаршсан хамтлагийн дурсгалд зориулж ингэж нэрлэсэн учиртай юм байна. Зурагт: Рафаэль Морын дэглэлтийг нэмсэн Majisima тавилтыг гvйцэтгэж буй Родриго болон Химен нар.



Троксын зорилго нь жинхэнэ сонгодог балетын бvжигчдын муу гvйцэтгэлийг элэглэн шvvмжилж, зарим балетчингуудын тэнэглэл болон биеэ тоосон байдлыг буруушааж, сонгодог урлагийн зарим орхигдсон орон зайг нєхєхийг зорьдог юм байна. Зурагт: Шпагат суунгаа бусад бvжигчдийнхээ vзvvлбэрийг ажиглаж буй бvжигчин.



Бvжигчин бvр нь алдартай балетчингуудын нэрийг зээлдсэн, єєр єєрийн хочтой ажээ (Жишээлбэл: Светлана Лофаткина, Марго Мандейн Михаил Майпенсеров, Лариска Думбченко гэх мэт.) Зурагт: Троксын бvжигчдийн хамтын vсрэлт.



Троксын vзvvлбэрийн vеэр vзэгчид балетын урлагийн жинхэнэ таашаалыг амсахаас гадна урт vстэй, аварга биетэй, эр хvйстэй боловч эмэгтэй ємсгєлєєр гоёсон мэргэжлийн бvжигчдийг хэрхэн партнёртоо “эрхлэн” vсэрч харайж байгааг хараад vнэн сэтгэлээсээ инээж болох юм. Зурагт: Троксынхон vзvvлбэрийнхээ тєгсгєлд ёслохоор гарч иржээ.



Бvжигчид нь тайзан дээр эмэгтэй хvний зан характерыг яг таг дуурайн vзvvлдэг байна. Эрчvvд тайзан дээр эмэгтэй балетчин болж гарахаасаа ємнє маш сайн бэлтгэл хийдэг ажээ. Зурагт: Троксын бvжигчин эр тоглолтынхоо ємнє нvvрээ будаж байна.



Тод нvvрний будалт болон инээд хvрмээр тєрх, хєгжилтэй байдлыг vл харгалзан, энэхvv хамтлагийн бvжигчид нь аль ч хvйст хувирч чадах бvрэн чадвартай. Зурагт: Парик зvvж байгаа бvжигчин.



Троксын бvжигчид нь тухайн тоглолтоо сонгодог хэлбэрийн жинхэнэ балетаас огт дутахааргvй хийж чаддаг. Бvvр зарим vсрэлт, эргэлт болон тєрєл бvрийн хэцvv хєдєлгєєнvvдийг алдартай балетчин эмэгтэйчvvдээс илvv хийдэг байна. Зурагт: Хувцас солих єрєєний хаалган дээр бvжигчдийн танилцуулга байгааг та харж байна.



Эрчvvд балетын хэцvv хєдєлгєєнvvдийг тун хєнгєн шингэн бєгєєд хялбархан гvйцэтгэж буй нь vзэгчдийн сэтгэл санааг хоромхон зуурт єргєж чаддаг ажээ. Зурагт: Єєрийнхєє нvvрийг будаж байгаа бvжигчин эр. Тэр тун удахгvй тайзан дээр гарна.



Троксын vзvvлбэрийг сонирхож байхдаа инээдээ барьж чадалгvй сандалнаасаа унахгvй байхыг л хичээх хэрэгтэй. Гэхдээ чин сэтгэлийн, элэг татаам инээд шvv... Зурагт: Троксын хувьд тийм ч ховор тохиолдол биш болох 47 размерын чийшэгээ ємсєж байгаа эр.



Видео.








0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()