Хачин жигтэй хvvхдvvдийг яалтай билээ

"Сэтгэцийн хувьд эмгэгтэй, худалч, тэгээд бас овжин тооцоотой хvvхэд арай шулмас биш" хэмээн "39 дэх хэрэг" (Case 39) хэмээх аймшигийн кинонд vзvvлдэг. Тийм гэж vv? Эдгээр хvvхдvvд болон тэд нарыг ийм болгосон зvйлтэй хэрхэн харьцах талаар тэмцэж буй тухай уг кинонд гардаг.Энэ аймшигийн кинонд Рене Зельвеггер нэгэн охиныг vрчлэн авадаг байна. Учир нь тэр охиныг тєрvvлсэн эцэг эх нь амийг нь хороох гэж оролддог. Энэ бас тодорхой шалтгааны улмаас болсон хэрэг. Гэхдээ л хvvхдийг хvч хэрэглэн алж болохгvй, тэднийг амьд эсэн мэнд vлдээх ёстой гэсэн байр сууринаас тэдэнтэй хэрхэн харьцах дvрмийн системийг боловсруулахыг эл кинонд vзvvлдэг. Тэгвэл одоо та бvхэндээ хэрвээ таны ойр дотны хэн нэгэн хvvхэд ямар нэгэн гаж сонин байдалтай болсон vед авах арга хэмжээний талаар танилцуулъя.
Хачин жигтэй хvvхдvvдийг яалтай билээ
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа
Христэд тэрсvv хvvхдvvд

www.caak.mn (10 фото)

"Розмари хэмээх хvvхэд"
Асуудал: Нэгэн удаа таны зvvдэнд Чєтгєр ирнэ. Хоёр долоо хоногийн дараа эмч таныг жирэмсэн болжээ хэмээн онош тавина. Жирэмслэлт их хvнд явагдана, та турна, хvчтэй євчин зовиур таныг зовооно. Vе vе тvvхий мах идмээр санагдана. Гайтай юм шиг таны хєршvvд сатанистууд (чєтгєрийг тахин шvтэгчид) байна.
Тайлал: Таны хєршvvд сатанистууд гэдгийг та єєрєє баттай ойлгоно. Тэдний гєлийсєн гэмээр харц, деф-металлыг (орчин vеийн хєгжмийн нэг урсгал) сонсож байгаа нь тэднийг хараахан сатанистууд гэдгийг нотлохгvй. Хэрэв цахилгаан шатан дотор ямааг дvvжилж, золигт гаргах зэрэг нь таныг эргэлзээнээс гаргана. Танд баяр хvргэхээс єєр аргагvй. Та ягаад гутарсан харцтай Христэд тэрслvv хvvхдийг тєрvvлэх гэж байна. Гол нь хvvхэд тєрмєгц ертєнц сєнєж устахад та єєрийгєє буруутгах хэрэггvй. Та юунд ч буруугvй! Тэр хvvхэд єєрєє л танд дээр ирсэн.

Шийдэл: Тэр хvvхдийн живхийг та солих нь мэдээж. Таныг живх сольж байхад ертєнц тєгсгєл болж байгааг Та анзаарахгvй.


www.caak.mn (10 фото)

"Омен"
Асуудал: Таны хvv тєрєх vедээ нас барна. Та тvvнийг хэний ч юм бvv мэд, гарал  vvсэл нь тодорхойгvй хvvхдээр солихоор шийднэ. Хvvхэд єсч том болоход тvvний эргэн тойронд байгаа хvмvvс vхэж эхлэнэ.
Тайлал: Та тvvний ар дагзан дээр 666 хэлбэртэй тєрєлхийн толбо байгааг анзаарна. Сэтгэл санаагаар унаад хэрэггvй. Та тvvнийг толгойг нь уруу харуулаагvй байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Энэ чинь 666 шvv дээ? Тэр vхэх ёстой гэсэн бодолтой Та эвлэрэхээс єєр аргагvй. Энэ хvvхэдтэй Та зовно. Гэхдээ Та орон нутгийг судлах музейд гэрээслэлээ vлдээж амжина шvv. Бяцхан чєтгєрт юу ч євлvvлж болохгvй!

Шийдэл: Хэрэв та америкийн консулын албанд ажиллаж, Цагаан ордонд орж гардаг бол сэтгэл зовних хэрэгтэй болно. Хотын захын жирийн хєдєлмєрч гэр бvлийнхэнд христэд тэрслэгчид сонин биш.


www.caak.mn (10 фото)

"Хараалд єртсєн хvмvvсийн тосгон"
Асуудал: Та цагаан алтан vстэй хvvхэд тєрvvлжээ. Танай хєрш эмэгтэй ч мєн адил ийм vстэй хvvхэд тєрvvлжээ. Мєн эсрэг талын байшин дахь онгон бvсгvйгээс бас ийм хvvхэд тєржээ.
Тайлал: Хэрэв Та норвегийн тэнгисийн хадат хошуунуудын дундах жижигхэн тосгонд амьдарч, танай хамаатнууд туйлын шувуу шиг цав цагаан байвал би таны оронд байсан бол нэг их сэтгэл зовохгvй. Танай гэрийн эсрэг талын байшингийн "Онгон бvсгvй" цийлэлзэхгvй байх. Харин та АНУ-ын тєв мужуудын аль нэг хотод амьдардаг бvртгэлтэй бол, дєрєв дэх тєрлийн хvмvvстэй холбоотой байна гэсэн vг.

Шийдэл: Харь гаригийнхнаас олдсон хvvхдvvд илvv их ухаантай, ургуулан бодох єндєр чадвартай. Гэхдээ тэднийг гацааж болно. Жишээ нь, тоосгон хана гэж юу болох, "тусгаар тогтносон ардчилал" гээд асуух гэх мэт. Гэхдээ тэд их шамдангуй бодож эхлэнэ шvv.


www.caak.mn (10 фото)

"Харри Поттер ба хагас эрлийз хан хvv"
Асуудал: Хэрэв та єєрийн хувийн сургуульдаа суралцуулахаар авч буй єнчин хvvхэд танд могойтой ярьж чаддаг гэвэл та яах вэ?
Тайлал: Тэр хvvхдийн уйтгартай дvнсгэр харцнаас эмээлгvйгээр тvvний урдуураа унжуулсан vсний дор сорви байгааг шалгаад vзээрэй. Хэрэв сорви байвал бvх юм ёсоороо байна гэсэн vг: Танай сургуулийн сурагчдын тоо нэгэн ухаантай хvvхдээр нэмэгдэж байна. Хэрэв дух нь хавтгай бол та зэргэлдээх єрєєнvvдэд, эсхvл хvvхэд асрах газруудад суралцах хvсэлтэй ч азгvй хvvхдvvд олон байгааг олж харна. Энэ муу санаатай ухаантай хvvхэд таны оролцоогvйгээр бvтээсэн ертєнцийг чинь нурааж орхино.

Шийдэл: Хэрэв та дээрх хvvхдийг сургуульд авмаар байвал ядахдаа Агния Бартогийн номыг єгч заавал уншуулдаг юм шvv. Боломж нэг их биш ч гэсэн бvтэх ч юм бил vv...


Ердєє л хэцvv хvvхдvvд

www.caak.mn (10 фото)

"Чєтгєрийг зайлуулдаг хvvхэд"
Асуудал: Хэрэв танай охин гэнэт сонин євчнєєр євдлєє гэж бодъё: Охины чинь царай єєрчлєгдєж, ухаан бодол нь агаарт хий хєвєрч, зохисгvй vг яриа гаргах гэх мэт. Эмч нарт vзvvлээд ч тэд тодорхой юм хэлж чадахгvй.
Тайлал: охины дотор шvглэсэн чєтгєр рентген аппаратаар ч харагдахгvй. Чєтгєрийг хєєж мэргэшсэн хvмvvсийг дуудахаас ємнє охиныхоо ширээг шалгаж, уншдаг номынх нь дотор Эдуард Лимоновын бvтээлvvд байгаа эсэхийг мэдэхэд илvvдэхгvй. Байхгvй бол тэр л биз. За яахав, тэгээд ламаа дуудах хэрэгтэй.

Шийдэл: Экзорцизм (чєтгєрийн сvнсийг зайлуулах ёслол) хийхийн тулд лам дуудах нь илvv зохимжтой. Ялангуяа сайхан сэтгэл санааны хувьд тавгvйтсэн, аль эсвэл нvгэлээ наминчлахаар яарч буй лам байвал бvр сайн. Учир нь тэдэнд бусдын тєлєє єєрийгєє золиослох илvv хялбар байдаг. Чєтгєрийг зайлуулахын тулд тэднийг цонх руу аваачих шаардлагагvй. Хэрэв жаахан цаг хожих гэж та хvсч байвал охиныхоо унтлагын єрєєний цонхны шилийг авах хэрэгтэй.


www.caak.mn (10 фото)

"Муу цус"
Асуудал: Танай эелдэг, бардам, цэмцгэр охин сургуулийнхаа каллиграфийн тэмцээнд ороод ангийнхаа нэг сурагчид хожигдож vvнээсээ болж нуурын усанд унаж амиа хорлоно.
Тайлал: Хэрэв охин чинь христийн тэрслvv биш бол (дээр хэлсэнчлэн) єрсєлдєгчєє чєтгєрийн хvчээр нам цохисонгvй. Тэрбээр аллагын зэвсэг хэрэглэхээс зайлсхийсэн байна. Жишээ нь, охин чинь металл єсгийтэй шинэ туфлиэ хог шатаадаг зууханд хийхэд л хангалттай байсан. Хэрэв ингэсэн бол та охиноо ойлгох байсан.

Шийдэл: Хэрэв хvvхдvvд шийтгvvлэн хана руу харж зогсохдоо бvх буруугаа хvлээсэн бол санаа зоволтгvй. Эсвл дээрх амиа хорлох гэсэн vйлдэл нь юуг харуулж байна гэвэл охины чинь тєрєлд ємнє нь цуврал алуурчид байсан гэдэг нь генетикийн хувьд, аль эсвэл охин чинь єглєєний зоогондоо хуучин йогурт идсэн байна гэсэн vг. Vнэтэй гуталдаа хайр гамгvй хандсан гэдгээр охиноо жаахан залхаахад илvvдэхгvй.


www.caak.mn (10 фото)

"Адамсын гэр бvлийн vнэт зvйлс"
Асуудал: охин чинь vргэлж хар хувцас ємсєж, огт инээхгvй, тэгээд нум сум сонирхож, аалз хайрлаж, Марии Антуанеттагийн толгойгvй хvvхэлдэйгээр тоглож, таны дєнгєж тєрсєн хvvхдийг алах гээд байвал та яасан бол...
Тайлал: Хэрэв та шилтгээнд амьдарч, ордны хаалгачаар франкештейнтэй тєстэй босоо ороолонгоор хийлгэж, гэртээ тайруулсан гарын шууг амьтан болгож тэжээгээд байвал энэ бvхэн хэвийн гэсэн vг. Охин чинь сар бvтэн хиртэлтийн vед оршуулгын газар руу явж, цvнхэндээ очаковын жин-тоник хийсэн байна гэж худал яриад байвал тvvний биед гот (залуучуудын хєгжмийн стиль) шvглэсэн байна. Ийм vед готыг хєєхийн тулд охиндоо хvчээр ч хамаагvй "Халуун элгэн нутаг" дууг сонсгоорой.

Шийдэл: Тэгээд vл барам охиноо зун лагерт явуулсан ч болно. Хэтэрхий хатуудлаа гэх юм байхгvй. Хvvхдvvд амьдрах чадвар илvvтэй.

Юунд ч буруугvй хvvхдvvд

www.caak.mn (10 фото)

"Єєр хvvхдvvд"
Асуудал: Хэрэв хvvхэд чинь гэрэл vзэж чадахгvй, хий юм хараад байвал яах вэ?
Тайлал: Супрастинаар бємбєгдєхийн ємнє хий харагдаад байгаа зvйлийнх нь талаар сайн бодох хэрэгтэй. Та єєртєє болон хvvхэддээ муу юм хийж vv гэдгээ эхлээд сайн сана. Онц юм санагдахгvй бол заавал санах гээд хэрэггvй. Vхсэн бяцхан Линор охины тухай хvvхэлдэн кино танд таалагдаж байна уу? Таалагдаж байвал тvvнд чинь л гол учир байна.

Шийдэл: Гэрлийг хий юм хардаг хvмvvс тєдийгvй Вампирууд ч харах дургvй. Ер нь энийг шийдэхэд их ажиллах хэрэгтэй.


www.caak.mn (10 фото)

"Зургаа дахь мэдрэхvй"
Асуудал: Асуудал улам нарийсч байна. Танай хvvхэд талийгаач болсон хvмvvсийг хараад байвал яах вэ?
Тайлал: Муу хvмvvсийн эргэн тойронд хvмvvс их vхдэг, харин сайн хvvхдvvд муу хvvхдvvдээсээ болж vхсэн хvмvvсийг илvv хардаг. Гал тогооныхоо єрєєнд бvх шvvгээгээ онгойлгон онгичсон бяцхан хvvгээ хараад тvvнд эхлэж лекц уншихыг бvv яар. Харин ч тvvнд хvvхдийн сэтгэл зvйч хєлслєн авч єгєх тухай л бод.

Шийдэл: Шууд хэлэхэд саяхан таалал тєгссєн сэтгэл зvйч байвал бvр сайн. Нэгдvгээрт, асуудлын гол зvйлийг сайн мэдэх хvн хvvхэдтэй чинь ажиллаж байвал зєв байхсан. Хоёрдугаарт, тэр сэтгэл зvйч танд хямдхан тусна.


www.caak.mn (10 фото)

"Гэгээ"
Асуудал: Танай бага насны хvv vе vе трансд орж єєрийнхєє хуруутай, бас хєрш амьдардаг ихэр охидуудыг мєчлvvлж байна гэж яриад байвал яах вэ?
Тайлал: Тааварлах гээд vзье. Сэтгэл зvйч рvv хvvхдээ аваачсан ч олигтой ахиц гараагvйгээр vл барам хvvхэд чинь долоовор хуруутайгаа зєвлєлдье гэж хэлсэн бол яах вэ? Тайвшрах эрт байна. Асуудлын гол эх сурвалж нь хvvхдэд биш, эцэгт нь байгаа юм. Тэр уудаг уу? Єєрийгєє ухаантай гэж манардаг уу? Єєрийгєє хэнд ч дийлдэшгvй гэж ярьдаг уу? Тvvнтэй анх суухад ээж чинь юу гэж хэлсэн бэ? Энэ бvхний эцэст телевизор муу гардаг, хvvхдvvд нь vхдэлvvдтэй ярьдаг гэсэн ярианд ороод л...

Шийдэл: Эцсийн эцэст та гартаа бейсболын цохиур барь. Нєхєртєє загасны уурга худалдаж авч єг. Загасанд яваад, архи уухгvй, гартаа сvх барьж хэзээ ч гvйхгvй амар болно шvv дээ.


4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()