Дэлхийг тойрон аялаж цагаан хоолны 80 жор цуглуулсан нь

Калифорн мужийн нэг гэр болох Питер Мезель,  Фейт Д’Алюизио нар єєрсдийн бичиж буй номондоо баримт материал цуглуулахын тулд нэг сая доллар, гурван жил зарцуулжээ. Тэд дэлхийг тойрон аялаж 80 гаруй орон, улс vндэстний тєлєєлєлтэй уулзаж єдєрт ямар цагаан хоолоор хоололдогийг судлажээ. Аялалын vр дvнд олон vндэстний цагаан хоол, тэжээллэг чанарыг хооронд нь харьцуулсан сонирхолтой номыг бvтээжээ. Хэрэв таны єдєрт идэж буй цагаан хоол Массаи омогийн дайчныхаас юугаар ялгаатайг мэдэхийг хvсвэл энэ номноос хариултаа олж авч болно.
Дэлхийг тойрон аялаж цагаан хоолны 80 жор цуглуулсан нь
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Чикагогийн монтажчин Жефф Девайн єдрийн цагаан хоолоо барьж буй 50 давхар барилгынхаа ажлын байран дээр иддэг. Жефф Девайны ажил хvнд хvчир олон цагаар гадаа ажилладаг. Иймд тэрбээр сайн идэх ёстой. Тvvний хоногийн хоолны калорилог чанар нь 6600 ккал-д хvрдэг. Жеффийн биеийн єндєр 185 см, жин нь 106 кг, нас 39. Ингэхлээр тэрээр бие галбирын хувьд чамлахааргvй сайхан. Жефф Девайн єєрийн эрvvл мэнддээ их анхаарч тvргэн хоолны газарт хоол иддэггvй, харин гэртээ бэлдэж авчирсан vдийн хоолыг иддэг нэгэн.




2. Энэ бол Кенийн Нарок хотоос холгvй орших тосгонд єнєр гэр бvлээрээ амьдардаг Масаи омгийн дєрвєн эхнэртэй удирдагчийн гуравдугаар эхнэр Нулькисаруни Таракуайгийн єдєр бvр иддэг хоол. Зэрлэг зааны унагасан модон дээр эгнvvлэн тавьсан саванд тvvний иддэг хоол байна. Одоо Нулькисаруни Таракуай 38 настай. Биеийн єндєр нь 165,1 сантиметр, жин нь 47 кг. Тэрээр єдєрт 800 ккал хэрэглэдэг. Нулькисаруни Таракуайханыхан єтєг бууцыг шороотой хольж барьсан сууцанд амьдардаг. Масаичуудын vндсэн эрхлэдэг ажил нь мал аж ахуй. Омог хагас нvvдлийн маягаар амьдардаг. Эрдэнэ шишний кааш, сvvгээр ихэвчлэн хооллодог. Омгийн баяр ёслолын vеэр vхрийн цус уух удаа бий.




3. Сяо Ся-ли бол мэргэжлийн акробатчин хятад эмэгтэй. Тэрбээр Шанхай хотын “Циркийн ертєнц”-ийн тайзан дээр тоглодог. Бусад акробатчдын нэгэн адил жингээ хадгалан барих ёстой байдаг. Сяо Ся-ли 16 настай, биеийн єндєр нь 157 см, жин нь 44,8 кг. Єдєрт 1700 ккал хэрэглэдэг. Сандал дээр тvvний єдєр бvр иддэг хоол байна. Сяо Ся-ли бvvр бага байхдаа циркэд тоглож эхлэсэн байна. Эдvгээ Сяо Ся-ли сургуулилтаа хамтлагийнхаа нєхдvvдтэй vргэлжvvлж байна. Тэрээр єдєрт 5-аас доошгvй цаг дасгал хийх ёстой. Єдєр бvр тайзан дээр гарч vзvvлбэр vзvvлдэг. Vзэгчид тvvнийг баяртай хvлээж авахад Сяо Ся-ли дуртай.




4. Египетийн Каир хотын захад орших тэмээ зардаг Биркаш зах. Тэмээний наймаачин Салех Абдул Фадлалла єдрийнхєє хоолыг бидэнд толилуулж байна. Тэрээр 40 настай. Биеийнх нь єндєр 172 см, жин нь 74,7 кг. Єдєрт дунджаар 3200 ккал хэрэглэдэг.




5. Латвийн Рига хотын залуучуудын цєєхvvл дуучдын хамтлагийн хєгжмийн зохиолч Анси Саука удирддаг. Тєгєлдєр хуурын таган дээр тvvний єдєрт иддэг хоолны зургийг авах саналыг зєвшєєрчээ. Анси Саука 36 настай, биеийн єндєр нь 182,8 см, жин нь 82,8 кг. Єдєрт дунджаар 3200 ккал хэрэглэдэг. Тєгєлдєр хуурчийн мэргэжил нэлээд их энерги зарцуулдаг хєдєлмєр. Анси Саука тєгєлдєр хуурынхаа ард 1 цаг сууж тоглоход ойролцоогоор 110 ккал зарцуулдаг.




6. Тєвдийн Платогийн сvмийн тэргvvн ламын єдєрт иддэг хоол ширээн дээр байна. Тэрбээр 45 настай. Тvvний биеийн єндєр нь 165,1 см, жин нь 71 кг, 4900 ккал хэрэглэдэг.




7. Иракийн дайнд оролцож явсан 30 настай дайчин Фелипе Адамс єєрийн єдрийн хоолыг танилцуулж байна. Одоо Фелипе Адамс хамаатнуудынхаа хамт Калифорнийн Инглвудэд амьдарч байна. Тvvний биеийн єндєр нь 177 см, жин нь 61 кг. Єдєрт 2100 ккал хэрэглэдэг. Фелипе Адамс хєгжлийн бэрхшээлтэй тул тэргэнцэр ашигладаг. Багдадад алба хааж байхдаа мэргэн буудагчийн суманд єртєж хєл нь хєдєлгєєнгvй болсон. Тvvнийг одоо болтол vе мєчнийх нь євчин шаналгаж байдаг.




8. Питер Мезель,  Фейт Д’Алюизио нарын бичсэн «Миний идэх ёстой хоол: дэлхийн цагаан холны 80 жор» хэмээх номын хавтасны зураг.

Дээрх мэдээлэл таалагдсан бол одоогоос 4 жилийн ємнє гарч байсан улс орнуудын хоолс хvсэндээ хэдэн тєгрєг зарцуулдаг талаар сонирхолтой судалгааны фото мэдээллийг доорх линкээс vзээрэй.

~ Орон орны хvмvvсийн хоол ундны онцлог ~


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()