Хvvхэд бидний ирээдvй

Амьдрал хэцvv байгаа, бvгд л мэднэ. Бvгд л зовж, єлсєж, хэцvv vеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмvvлж байна. Тэглээ гээд энхрий бяцхан vрсээ хайхрахгvй хаяж болно гэж vv. Амьдралын зовлон бэрхшээл бидний хvнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм vv. Хvvхдvvдийнхээ мєрєєдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хvслийг нь сонсч суух завыг энэ нийгэм булаагаад авчихсан юмуу. Хvvхдийн цагаахан мєрєєдєл, итгэл найдвар, гэрэл гэгээг хэн нэгэн этгээд уландаа гишгэж болно гэж vv. Бидний хэдэн найзууд болон гэр бvлийн хvмvvс маань нийгмийн эмзэг бvлгийн хvvхдvvдэд зориулж багахан бэлэг бэлдсэн юм. Одоо та бvхэнд энэхvv арга хэмжээтэй холбоотой хэдэн фото зургуудыг толилуулъя.
Хvvхэд бидний ирээдvй


Бид энэ удаад нийгмийн эмзэг бvлгийн 480 хvvхдэд єчvvхэн сэтгэлийн бэлэг гардуулж єгсєн. Энэхvv бидний зохион байгуулсан арга хэмжээ нь ямар нэгэн улс тєр, шашин харгалзаагvй, зєвхєн чин сэтгэлээсээ зохион байгуулагдсан болно. Хvvхэд болсон л хойноо шинэ жил болж байхад чихэр жимсэнд баярлах болов уу гэж бодсон юм. 




















































 Бидний бас нэгэн айлчлал бол “Манай гэр бvл” хvvхдийн асрамжийн газар байсан.
Тэд эцэг эхийн хайрыг амсаагvй єссєн ч хvvхэд л юм болохоор адилхан мєрєєддєг, адилхан аз жаргалтай амьдрана даа гэсэн хvсэл тэмvvлэлтэй. Тэдний эцгийн оронд эцэг нь байж, эхийн оронд эх нь байж, хайр энэрэлийг дутаахгvй гэж єсгєн хvмvvжvvлж буй тэдний сурган хvмvvжvvлэгчдийг нь бас бахадмаар.















































































Энэ хvv манай арга хэмжээний гол баатар болсон. Биднийг очихоос ємнє Баянзvрх дvvргийн 18 дугаар хороо болон яармагын нутаг дэвсгэр дээр амьдарч буй эмзэг бvлгийн хvvхдийн бvртгэлийг хорооныхон авсан юм. Энэхvv бvртгэлийн дагуу хvvхдvvдийн нэрийг дуудаж бэлгийг єгсєн. Тэгтэл энэ хvv бvртгэлд орж амжаагvй, нэр нь бvртгэгдээгvй байсан юм билээ. Биднийг очсон цагаас эхлэн “Ахаа, эгчээ би нэрээ єгєєгvй, надад бэлэг єгєх vv, надад бэлэг єгєх болов уу” гээд байн байн суусан сандалаасаа сандарч босч ирээд байсан. Энэ мэтчилэн бvртгэлд ороогvй хvvхдvvд зєндєє байсан ч тэнд ирсэн бvх хvvхдvvдэд бэлэг хангалттай хvрэлцсэн.


















































































































































Бидний энэхvv арга хэмжээг зохион байгуулахад хамтран оролцсон нийт хvмvvстээ талархал илэрхийлье. 



Мэдээллийг бэлтгэж илгээсэн. Цолмон


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()