Сансрын фото яруу найрагч Уилок

Сансрын фото яруу найрагч, НАСА-гийн сансрын нисэгч Дуглас Уилок сансрын жинхэнэ зураглаач. Тvvний фото зургууд олон хvний сэтгэл зvрхийг гоёмсог байдал, сvрлэг дvрслэлээрээ эзэмддэг. Та бvхэн 2010 оны зургадугаар сарын 15-нд олон улсын сансрын станцд оросын «Союз ТМА-19»  хєлєг ирснээс эхлээд тус станц дээр Дуглас Уилок арван сарын 8-ныг дуустал ажилласан vеийн олон фото зургийг харах болно. Дуглас Уилокийн интернэт дэх твиттер дээрээ тавьсан бvтээлээс одоо хvргэе. Тэрбээр станц дээр ирж ажиллах болсон vеийн бvх фото зургуудаа тайлбарласан байгаа. Эдгээр зургууд сvрлэг байхын хамт хvний анхаарлыг vнэхээр татдаг. Зургуудын бvх тайлбарыг Дуглас Уилок єєрєє хийжээ.
Сансрын фото яруу найрагч Уилок
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Энх тайван, эрх чєлєєг эрхэмлэгч миний хайрт Дорис Стоун болон бvх хvмvvст… хамгийн сайн сайхан бvхнийг хvсэн ерєєж Тусгаар тогтнолын єдрєєр олон улсын сансрын станц дахь америкийн «Гармония» модуль хэсгээс Сони Стоунын медалийн хамт мэндчилж байна. 2010 оны дєрєвдvгээр сарын 7. (credit: NASA)




2. «Надад дээр зєвхєн тэнгэр байна гэж битгий хэлээрэй. Саран дээр хонхорхой мєр байна шvv…». Манай цэнхэр гаригаас гадна сарны гоё сайхан дvр тєрх байна. Бид тvvн дээр хэзээ нэг цагт эргэж очих л болно. (credit: Douglas Wheelock and NASA)




3. Олон улсын сансрын станцын бvхээгт гайхмаар сайхан vvр цайж байна. Фото зургийг оросын «МРМ1»модулиас авсан. Єдєр бvр бурхан бидэнд 16 удаа vvр цайхыг харах боломж олгодог! (credit: Douglas Wheelock and NASA)




4. Дэлхийн хойд туйл дээрх сэтгэл сэргээм сайхан байгалийн vзэгдэл. Хойд туйлын туяа хэн нэгэн зураачийн тvрхсэн зургийн будаг мэт… (credit: Douglas Wheelock and NASA)




5. Vржил шимт гол мєрєн амьдралгvй элсэн цєлтэй нийлэх тэр газар … одоо цаг эртний цаг vетэй нийлэх мэт: Египетийн Гизе дэх Сфинкс. (credit: Douglas Wheelock and NASA)




6. «Прогресс-38» хєлєгтэй залгагдсаны дараа Тусгаар тогтнолын єдрийг тэмдэглэв. Энэ зураг дээр бид газрын дундад тэнгис дээгvvр нисч явахдаа цэнэглэгч хєлєгтэй ойртож байна. Яг бидний доор Сицили арал байна. (credit: Douglas Wheelock and NASA)




7. Надад Нью-Йорк дахь тєрсєн гэрийнхээ тухай єчнєєн дурсамж бий. Хvvхэд залуу насны минь єчнєєн дурсамжтай энэ газрын зургийг авахгvй єнгєрч чадсангvй. Ниагара мєрєн дээрх  Канад, америкийн хvрхрээ бас харагдаж байна. (credit: Douglas Wheelock and NASA)




8. Италийн баруун эрэг дээх Везувий галт уул Неаполь, эртний хот Помпейн хажууд сvртэй нь аргагvй дvнхийж байна. (credit: Douglas Wheelock and NASA)




9. Нью-Йорк, эрх чєлєєний хєшєєний хамт Нью-Иоркийн усан буудал. (credit: Douglas Wheelock and NASA)




10. Квебек дэх гайхамшигт Маникуаган нуур. Цэв цэвэрхэн устай нуурууд, битvv ой, ургамалтай байгалийн нvд булаам гоо vзэсгэлэн гэж энэ байх. (credit: Douglas Wheelock and NASA)




11. Грекийн нийслэл Афинаас баруун тийшээх Ном Коринфия. Эртний энэ нутагт саяхан барьсан хиймэл суваг. Энэхvv суваг Коринфийн буланг Эгийн тэнгистэй холбодог.(credit: Douglas Wheelock and NASA)




12. Хавайн Оахуарал. Ховорхон гардаг vvлийн цаана нийслэл Гонолулу, ДаймондХэд галт уул, Перл-Харбор харагдаж байна. Энэ байгалийн гоо vзэсгэлэнг камераар авна гэдэг тийм ч хялбар биш. Миний нvдний дээд зовхи фото зургийн аппарат болчих шиг боллоо. Гайхамшигтай гоо vзэсгэлэн. (credit: Douglas Wheelock and NASA)




13. Ариун газрын дєлгєєн тєрх байдалд хязгаар vгvй. Израиль – Иордани – Ливан – Сири – Палестин… энэ бvхэн боомт хот Хайфа, Тивериад нуурын зvvн хэсэг, Иордан голтой хамт нэг зурган дээр. Зургийн тєвд Назарет хот. (credit: Douglas Wheelock and NASA)




14. «…Тvнэр харанхуй шєнє… хичнээн сайхан ертєнц хэмээн … надад бодогдов…» (credit: Douglas Wheelock and NASA)




15. Мєсєн гол… Дэлхий дээр Ертєнцийг бvтээгч одоо хир нь бидний эргэн тойронд бvтээсээр байна гэдгийг батлах олон газар байдаг. Британий Колумбийн эрэг хавийн уулсын гайхамшигтай  зураг. Silverthrone мєсєн зоорь. (credit: Douglas Wheelock and NASA)




16. «Толгодын дээрх сvvдэр… модод, багваахай цэцгийг зураадахаарай… Салхи, євлийн хvйтнийг эзэмдээдэхээрэй… Цасаар хучигдсан дэлхий дээрх цэцэгсийн дунд». (credit: Douglas Wheelock andNASA)




17. «Одоо би чиний юу хэлэх гээд байсныг ойлголоо … Хvний ухаанаас чи хэлмэгдэж байж… Эрх чєлєєтэй болохын тєлєє тэмцэж байж… Тэд чамайг сонсоогvй… Тэд чамайг ойлгоогvй… Тэд одоо нэг сонсох ч юм билvv». (credit: Douglas Wheelock and NASA)




18. «Зуны  сайхан єдєртэй чамайг зvйрлэх vv? Мексикийн Акапулько дахь тунгалаг сайхан єдєр. Одоо сансрын станцад урьдын адил бvх юм нь ажиллаад эхлэхэд би цонхоор зуныг харж чадах боллоо. Мєрєєдмєєргvй байна. Гэхдээ миний дуртай жилийн дєрвєн улиралын нэг намрын єнгийг тэсч ядан хvлээнэ». (credit: DouglasWheelock and NASA)




19. Би ємнєд америкийн байгалийг шимтэн харж байна. Энэ тивийн байгалийн гоо vзэсгэлэнг дvрслэх vг олдохгvй байна. Энэ бол Перу, Болив, тивийн дагууд нь vргэлжилсэн Андын нуруутай Чилийн зураг. Перу, Боливийн хилийн зааг дээрх Титикака нуур. (credit: Douglas Wheelock and NASA)




20. Хvмvvс бид vнэлж баршгvй ховор бvтээлvvдийг харгалзагчид. Дэлхийн эргэлдэн бvжиглэх гоёмсог хєдєлгєєнийг vгээр илэрхийлэх аргагvй. «Оддын шєнє… галт цэцэгс, хурц гал дєл… Нил ягаанаар гялалзах ороомоглосон vvл… Эдгээр нь нvдэнд хурц хєх єнгєєр тусдаг… Єнгє гэрэл солигдсоор…  шvр хуван хэсгvvдийн талбар… євдєж хавдсан нvvр царай… зураачийн уран бийрээр тайвширна». (credit: Douglas Wheelock and NASA)




21. Энэ зургаа бvх найз нєхєд хамтран зvтгэгчиддээ зориулж байна. Кейп Канаверал, Флорид дахь сайхан єдєр. Энэ vнэхээр шидэт газар. … сэтгэл єєдрєг болгосон байгаль болон технологийн бvрэн зохицолтой харилцаа. Сансрын хєлєг хєєргєдєг 39 дvгээр талбай содон харагдана. Энд эрдэмтэд, инженерvvд, судлаачид, мєрєєдєгчдийн олон vе хєгжин гарч ирсэн євєрмєц газар орон. Энэ газар нутаг гандаж гундах ёсгvй. (credit: Douglas Wheelock and NASA)




22. Даниель хар шуурга. Би хар шуургын мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ Даниель бvрэн боловсорч гvйцсэн хар шуурга. Энэ утгаар хар шуурга тайван юм шиг мєртлєє тvvний дор ямар хvчтэй шуурч байгаа бол гэж итгэхэд хэцvv. Тvvний замд тааралдсан бvхнийг бурхан ивээгээсэй хэмээн зальбирч байна. (credit: Douglas Wheelock and NASA)




23. Хэзээ ч унтдаггvй хот… зуны саруул шєнийн Нью-Йорк хот. (credit: Douglas Wheelock and NASA)




24. Туйлын туяа. Бид туйлын туяаг хэдэн долоо хоног харж сэтгэл баясав. Одоо нарны идэвхижил ихсэж буй vед зун намраар солигдож туйлын туяа тэнгэрт бvжиж эхлэв. Дэлхий биднийг гайхашруулсаар байна. (credit: Douglas Wheelock and NASA)




25. Эрл хар шуурга хvчээ авч байна. Энэхvv хар шуурга байгалийн vзэгдэл боловч нэг єдєрт хичнээн хvчийг єєртєє нєєдєг нь гайхмаар. Эрл хар шуурга Даниэлээс ч долоон дор хєнєєлтэй. (credit: Douglas Wheelock and NASA)




26. Шинэ зеланд дахь vзэсгэлэнт Крайстчерчь хоттой Бэнкс хойг. (credit: Douglas Wheelock and NASA)




27. Хар тэнгис, Каспийн тэнгисийн хооронд буй Кавказын ууланд сvндэрлэх гоёмсог Эльбрус уул. Эльбрус Европын хамгийн єндєр уул. Альпын нуруун дахь Монбланаас 20 метр єндєр. (credit: Douglas Wheelock and NASA)




28. Аймшигт хар шуурга Игорь. Энэ зургийг 14:00 цагт хийв. Хар шуурганы «нvдээр» дамжуулж цэнхэр далайг харахад гайхмаар. Энэ бол сюрреалист зураг л гэсэн vг. (credit: Douglas Wheelock and NASA)




29. Vзэсгэлэнт Бразили орон. Бразилийн уулархаг єндєрлєгт євєрмєцєєр тєлєвлєгдєн баригдсан, соёлоор баялаг хот. (credit: Douglas Wheelock and NASA)




30. Италид 79 онд Помпей хотыг vгvй хийсэн Везувий галт уул. Энэхvv унтаж буй аварга галт уул хамгийн сvvлд 1944 оны гуравдугаар сард оргилж байв. (credit: Douglas Wheelock and NASA)




31. Аляск дахь МакКинли буюу Денали уулс. 6193 метр єндєр учраас хойт америкийн хамгийн єндєр уулд тооцогддог. Хойт єргєрєгийн 63 градуст байрлах энэ уулын зургийг 1200 мм-ийн объективээр авлаа. (credit: Russian cosmonaut Fyodor Yurchikhin and NASA)




32. Энэтхэгийн далай дээгvvр нисч явахдаа сарны гэрэлд гийсэн Антарктикийн туйлын туяаг олж харлаа. Хараач! Ємнєдийн туйлын туяа… сарны гэрэлд шєнє бvжиглэж буй мэт. (credit: Douglas Wheelock and NASA)




33. Чикаго хот. (credit: Douglas Wheelock and NASA)




34. «Энэ гайхалтай цаг мєчийг юу ч бидэнд эргvvлж авчрахгvй… Гэхдээ бид энэ цагаа vгvйлэх л болно… бvх юм ард хоцорсонд сэтгэлийн тэнхээ гаргах нь дээр». Саша, Миша, Трейси нар дэлхий рvv «Союз 22С» хєлгєєр буцаж байна. Баяртай, нєхєд минь… Дараа уулзацгаая. (credit: Douglas Wheelock and NASA)




35. Шєнийн дэлхий бол тэр чигээрээ гэрэл, хєдєлгєєний гайхамшиг. Ємнєдийн туйлын туяа сарны гэрэлд бvжиж байна… Алсад vvр дахин цайж эхлэв. Энэ зурган дээрх жижиг цэгvvд сансрын радиацаас vvссэн камер дахь пикселvvд. Эдгээр нь манай эндэхийн ажлын гол аюултай саад. (credit: Douglas Wheelock and NASA)




36. Гэрлийн хот Парис… Сайн харвал нэлээд хэдэн дурсгалт газрыг олж болно. Хэн нэгэн Парисын тухай хэлэхдээ: «Парис vнэн бодитой хэт гоё… мартахын аргагvй. Парис бидэнд нээгдэж, биднийг нээж байдаг» зvйрэлсэн нь vнэний ортой. (credit: Douglas Wheelock and NASA)




37. Эдгээр жижиг арлууд… дэлхийн тавцан дээр vvсээд удаагvй. Энэ бол Фолклендийн арлууд… хил хязгааргvй… хvчирхийлэлгvй… хvн амьдардаггvй. Зєвхєн байгалиараа байгаа гоо vзэсгэлэнт газар. (credit: Douglas Wheelock and NASA)




38. Сент-Хеленс галт уул. Энэ уул «Номхон далайн галан цагираг», байгалийн сайхан Каскадын уулын нэг хэсэг. 1980 оны тавдугаар сарын 18-нд сэрж єєрийнхєє хvчийг анх мэдрvvлсэн. (credit: Douglas Wheelock and NASA)

Миний бяцхан бvтээлийг сонирхсон та нартаа баярлалаа, Дуглас Уилок...


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()