Жакарта дахь сэтгэцийн эмнэлэг

Индонезийн нийслэл Жакартад 9 сая хvн амьдардаг. Vнэндээ Жакарт дангаараа хот биш, улсын нийслэлийн статустай бvхэл бvтэн муж. Энд олон чухал газрууд байна. Тэдгээрийн тоонд 65 эмнэлэг бий. Фото зурагчин Рони Закария нь Жакарта дахь сэтгэцийн эмнэлэгийн ажлын нэгэн єдрийг бидэнд толилуулж байна. Энэ бол Канданг мужид байрладаг “Panti Laras Cipayung” эмнэлэг. Энэхvv эмнэлэг улсын ивээл доор ажилладаг. 600 орчим євчтєнтэй. Тасагт бvрт 10 євчтєн хэвтэн эмчлvvлж байгаа нь эрvvл ахуйн шаардлагыг хангаж чаддаггvй. Сэтгэц судлалын эмнэлэгийн євчтєнvvд vе vе тvрэмгий авир гаргадаг тул тогтмол тайвшруулагч эм хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэхдээ энд хэрэглээний хугацаа дууссан эм бэлдмэл ашиглах нь олонтаа тул євчнийг тэр болгон зогсоож чаддаггvй. Ийм учраас эмнэлэгт vе vе аймаар зодоон гардаг. Энэ эмнэлэгт Жакартагын хvн амын ядуу хэсгээс ирж эмчлvvлдэг євчтєнvvд олон бий.
Жакарта дахь сэтгэцийн эмнэлэг
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа


1. Эмнэлэгийн ажилтнуудаас хэн нэг нь Амандаг тамхиар дайлав. Тэрбээр фото зурагчинд эмнэлэгийн уйтай тvvхийг ярьж єгєв.




2. "Panti Laras Cipayung" сэтгэцийн эмнэлэгийн нэг євчтєн. Энэ эмнэлэг тєрийн ємчийн бєгєєд дийлэнх євчтєн нь хамгийн ядуу давхрагаас гаралтай, зарим нь гэр оронгvй. Эмнэлэгийн нєхцєл маш муу. 2009 онд хагас жилд 238 євчтєн нас баржээ. Vхлийн шалтгаан янз бvр. Зарим нь бvр єлсєнєєс болж vхжээ.




3. Эмнэлэгийн євчтєнvvд єдєр бvр салхилах журамтай. Нарны гэрэл арьс єнгє, авитаминозоос сэргийлдэг хэмээн эмч нар ярьж байна. Олон євчтєн эцэж турж, янз бvрийн архаг євчнєєс зовж шаналж байна. Халдварт євчин дэгдэж тасгуудад халдварлах явдал олон гардаг. Эмнэлэгт эмчлvvлэх євчтєний тоо нормоос 2 дахин давжээ.




4. Олон євчтєн уушигны сvрьеэгээр євдсєн. Vvнд эмнэлэгийн бохир нєхцєл их нєлєєлдєг.




5. Євчтєнvvд хоолоо идэхээр хvлээж сууна. Энэ тєрийн ємчит эмнэлэгийн тєсєв хязгаарлагдмал бага. Нэг євчтєнд хоногт 1,5 долларын єртєгтэй хоолны нормтой. 230 сая хvнтэй Индонезид 48 сэтгэцийн эмнэлэг байдаг тул хvн амын 4,6% нь сэтгэцийн эмнэлэгээр vйлчлvvлэх шаардлагатай байдаг.




6. Євчтєнvvд эмнэлэгийн доторх хашаанд салхилж байна. Зурган дээр євчтєнvvд арьс єнгєний євчнєєр євдсєн нь харагдаж байна. Халуун орны цаг агаар, эмнэлэгийн бохир нєхцєл нийлээд євчний халдвар дэгдэх ноцтой шалтгаан болдог.




7. Эмнэлэгийн євчтєнvvдийн фото зургууд. Хэрээс тэмдэгээр нас барсан хvмvvсийг тэмдэглэжээ.




8. Деви гэдэг євчтєн vе vе галзуурдаг євчтэй. Энэ vед хажууд нь байвал осолтой. Тvvнийг тусгай камерт хийдэг. Ийм євчтєн олон бий. Чанартай тайвшруулах эмийн хангамж заримдаа тасалдах нь бvр ч хэцvv.




9. Євчтєнvvд тасагтаа байна. Олонхи нь нvцгэн. Гурван хvн байх ёстой тасагт 10-аас дээш хvн байдаг.




10. Энэ євчтєн бусдыг нь салхилуулахаар гаргасны дараа ганцаараа тасагтаа сууж байна. Ихэнх євчтєнvvдийг тусгай эм бэлдмэлээр байнга эмчлэх шаардлагатай. Гэвч эм хуваарилалт цагтаа графикийн дагуу тэр бvр олгогддоггvй. Хугацаа нь дууссан эм ихээр орж ирдэг.




11. Євчтєн эмнэлэгийн тусгаарлах єрєєнд байгаа нь. Тасгийн хvний тоог хэтрvvлсэн нь зарим євчтєний сэтгэцийн євчнийг сэдрээдэг. Эмнэлэгийн ажилтнуудын тоо нь ийм олон тооны євчтэй хvмvvсийг асарч сувилахад хvрэлцдэггvй.




12. Индонезийн Жакартын Канданг район дахь хаягдмал нэргvй булш. Энэ оршуулгын газар сэтгэцийн эмнэлэгт нас барсан хvмvvсийг оршуулдаг. Мєн энд автын осол, гэмт хэргийн золиос бологсдыг оршуулдаг. Сэтгэцийн эмнэлэгт хvн олноор євдєж байгаагийн гол шалтгаан нь эмчилгээг урсгалаар нь тавьснаас болдог. Мєн зарим нарийн эмчилгээний чиглэлээр дагнасан эмнэлэгvvд сэтгэцийн эмнэлэгийн євчтєнийг хvлээн авахаас татгалздаг.


0
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()