Cонирхолтой баримтууд №6

Бидний бэлтгэсэн энэ удаагийн нийтлэлээс та бvхэн дэлхийн хамгийн хэцvv vг юу вэ, хамгийн олон хvvхдийн амийг аварсан ачтан гэдгээс авахуулаад маш олон тооны сонирхолтой баримтуудын талаарх мэдээллийг нэг дороос олж авах болно. Аливаа мэдээллийг мэдлэг болгож чадах эсэх нь л таныг зvгээр нэг компютер шиг мэдээллийн цуглуулга байх уу, эсвэл хэрэгтэй vедээ, зєв зvйлдээ тvvнийгээ ашиглаж чаддаг оюун ухаант хvн байх уу гэдгийг шийднэ. Ингээд бvгдээрээ юм юмны талаарх энгийн юм шиг хирнээ, хэн болгоны мэддэггvй сонирхолтой баримтуудын цуглуулгыг хvлээн авцгаая.
Cонирхолтой баримтууд №6
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
Интересные факты обо всем (35 фото)

Хvн цэцэгт байцаанаас хэдий хэмжээний калори хvртдэг вэ?
Vнэн хэрэг дээрээ хvн цэцэгт байцаа идэх vедээ калори авахаасаа илvv, алддаг байна.



Интересные факты обо всем (35 фото)

2008 онд Лондонгийн шинээр мэндэлсэн хєвгvvдийн дунд Мухаммед хэмээх англи биш нэр нь хамгийн тvгээмэл нэр болж байжээ. Тvvнчлэн Мухаммед нь одоо дэлхийд хамгийн их тvгсэн нэр юм байна.


Интересные факты обо всем (35 фото)

Аварга том хуурамч супермаркет, мянга мянган хvмvvсийн урам хугаралт.
2003 онд “Чехийн мєрєєдєл” хэмээх Дэлхийн хаана ч байхгvй хямд vнэтэй супермаркетыг Праг хотноо нээх талаар зарлал гарчээ. Дэлгvvрийн нээлтэн дээр 3000 хvн цугласан байв. Ёслолын туузыг хайчилж, хvмvvс дэлгvvрлvv нэвтрэхэд, тэднийг хов хоосон байшин доторхи аварга том ханын цаас угтжээ. Энэ бvхнийг найруулагчийн факультетын хоёр оюутан залуу сэдсэн бєгєєд бvхий л процессийг хальсанд буулган кино хийсэн юм байна.


Интересные факты обо всем (35 фото)

Эмэгтэйчvvдийн нийгэмлэг нохойны оронд хэнийг сансарт хєєргєж, туршилт хийхийг санал болгосон бэ?
Зєвлєлтийн сансар судлалынхан Лайка хэмээх нохойг vхнэ гэдгийг нь мэдсээр байж сансарт нисгэсэн нь тухайн vедээ зарим хvний дургvйцлийг нилээн хvргэсэн vйл явдал болж л дээ. Тухайлбал АНУ-ын Миссисипи мужийн хэсэг бvлэг эмэгтэйчvvд сансар судлалын тєврvv бичсэн захиандаа ЗХУ-ын мэргэжилтнvvдийн харгис vйлдлийг буруушааж, заавал амьд амьтнаас туршилт хийх ёстой юм бол хєєрхий нохдын оронд тэндэхийн хар арьстангуудыг сансарт хєєргєж туршихыг санал болгож байжээ.


Интересные факты обо всем (35 фото)

Хоёр сая хvvхдийн амийг аварсан Жеймс Харрисон гэж хэн бэ?
Єдгєє 74 настай Жеймс Харрисон нь амьдралынхаа туршид 1000 удаа цусаа єгсєн юм байна. Тvvний тун ховор бvлгийн цусан дахь сєрєг биетvvд нь дутуу болон хvндрэлтэй тєрсєн мянга мянган хvvхдvvдийн амийг аварч, хvн болгоход тусалжээ. Ингээд статистик тооцооноос vзэхэд Харрисоны ачаар 2 сая гаран хvvхэд vхлийн савраас мултарч, эсэн мэнд єсч торнисон байна.


Интересные факты обо всем (35 фото)

Дэлхийн хоёрдугааар дайны vеэр объектуудыг мийнгvйжvvлэх vйлсэд нохой нар их хувь нэмэр оруулдаг байжээ. Тэдгээр нохдын нэг болох Жульбарс нь дайны сvvлийн жилд 7468 ширхэг тэсрэх бємбєг, 150 гаруй пуужинг мийнжvvлсэн талбайгаас (Европ) илрvvлсэн байна. Москва дахь ялалтын жагсаалаас ємнєхєн буюу 6 сарын 24-нд Жульбарс нь хvнд гэмтэл авч, байлдааны нохдын эгнээнд сvр жавхлантайгаар алхаж чадахаа байсан аж. Тиймээс тvvний эзэн нь нохойгоо шинель дээрээ єргєн, жагсаалд оролцох тушаалыг нєхєр Сталинаас авчээ.


Интересные факты обо всем (35 фото)

“Яган” хэлний “mamihlapinatapai” гэдэг vг нь хамгийн урт бєгєєд хэлэхэд хэцvv vг юм байна. Vvний утга нь гэвэл: “Хийхээр зориглохгvй байгаа тэр зvйлээ хэн хэнийгээ тvрvvлж vйлдээсэй гэж хvссэн хоёр хvн бие биенрvvгээ найдвар дvvрэн харцаар харах”- гэсэн vг юм ажээ. Хамгийн сонирхолтой нь урьд цагт “Яган” хэлийг идэвхитэй хэрэглэдэг байсан Чили улсад єдгєє энэ хэлээр ярьдаг хvн ганцхан ширхэг vлдсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

1980 оны 11 сарын 20-ны єдєр Америкийн Пенёр хэмээх нууранд нефтийн хайгуул хийж байсан хvмvvс давсны нэгэн цооногийг нь санамсаргvйгээр цоолчихжээ. Тэгтэл нуурын ёроолд хоромхон зуурт 35 см-ийн нvх vvсч, дээрээс нь Мексикийн цутгалангаас ус нэмэгдсэн байна. Ингээд хэсэг хугацааны дараагаа цэнгэг гэгддэг байсан Пенёр нуур давст нуур болон хувирч, гvн нь 100 дахин нэмэгдсэн тєдийгvй орчин тойрных нь эко систем тэр чигтээ єєрчлєгджээ.


Интересные факты обо всем (35 фото)

Дельфин хэмээх ухаалаг, єхєєрдєм амьтан нь єєрийн гэсэн хэлээр хоорондоо ойлголцдог болохыг бид сайн мэднэ.  Тэдний хэлэнд ойролцоогоор 180 орчим харилцааны тэмдэг (шvгэлдэх, орилох, шивнэх, исгэрэх зэргээс бvрдсэн) байдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Дельфин бvр нь єєр єєрсдийн нэртэй байдаг бєгєєд, тєрєл нэгтнvvд нь нэрээр нь дуудахад эргэж харах юмуу ямар нэгэн байдлаар анхаарал хандуулдаг ажээ. Одоогийн байдлаар Дельфины хэлийг бvрэн тайлж дуусаагvй байгаа юм. Гэвч тун удахгvй бид тэдэнтэй бvрэн ойлголцдог болно гэдэгт итгэлтэй байна.


Интересные факты обо всем (35 фото)

Польшийн тамирчин Станислава Валасевич нь 1932 оны зуун метрын гvйлтийн тэмцээнд тvрvvлж байжээ. Зvгээр ч нэг тvрvvлэх биш, бvvр дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан байна. Гэтэл 1980 онд, тvvнийг таалал тєгссєнийх нь дараа л хос бэлэг эрхтэнтэй, манин хvн байсныг нь олж мэджээ.


Интересные факты обо всем (35 фото)

Испаний хоёрдугаар лигийн нэгэн тоглолтын финалын шvгэл дугарахаас гуравхан хормын ємнє хоёр багийн тоглолгчид шvvгчийг тойрон хvрээлж, буруу vнэлгээнд нь гомдол гаргаж эхэлжээ. Тэгэхдээ тоглогчид янз бvрийн хараалын vг хэрэглэн, дургvйцлээ илэрхийлсэн vйл хєдлєл хийж, шvvгчээ бараг л барьж авч зодох дєхсєн байна. Энэ vед нь шvvгч тайван байдлаа гайхалтай сайн хадгалж, халааснаасаа улаан карт гаргаж ирээд, тухайн тоглолтод оролцож байсан 22 тоглогчдод бvгдэнд нь нэг дор (улаан картаа) єгчээ.


Интересные факты обо всем (35 фото)

1944 онд Японы армийн тэслэгч Онода Хиро нь Филлипины Лубанг арал дээрхи партизан хєдєлгєєнийг удирдах тушаал авчээ. Онода нь даалгавраа гvйцэтгэх vедээ цэргийн хvчээ алдаж дуусаад, єєрєє ширэнгэн ойд нуугдаж дєнгєсєн байна. Харин 1974 онд Онода Хиро нь Лубанг арлаас олдохдоо дайн аль хэдийн дууссан гэдэгт огт итгэхгvй байснаар vл барам, партизаны vйл ажиллагааг єєрийнхєє хэмжээнд vргэлжлvvлсээр байв. Тэрээр зэвсгээ хаяхаас татгалзсаар байсан тул тvvний удирдагчаар ажиллаж байсан тэтгэврийн насны нэгэн ахмад дайчинг арал дээр ирvvлэн, тушаал єгvvлжээ. Ингэсний эцэст Онода нь зэвсгээ сая нэг юм хаяж, Япон улсынхаа ялагдалд эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Квентин Тарантино нь маш олон бvтээл дээрээ Роберт Родригесртэй хамтран ажилласан байдаг. Тэрээр “Биллийг усга” киноныхоо хєгжмийг бичvvлэхийн тулд Роберт Родригест найзын журмаар ердєє л 1 долларын хєлс єгсєн юм байна. Харин цаадах нь мєн Тарантиног “Нvглийн хот” киноныхоо найруулагчаар урьж ажиллуулахдаа 1 доллараар цалинжуулжээ. Гэхдээ киноныхоо хоёрдугаар ангийг хийлгэхдээ илvv чухал хандаж, найздаа 2 долларын хєлс єгєхєє мэдэгдсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Францын шог зохиолч Альфонс Алле нь Казимир Малевичаас 25 жилийн ємнє “Тvнэр харанхуй дунд туладах хар арьстангууд” нэртэй зургийг зурсан нь vнэн хэрэг дээрээ анхны “хар дєрвєлжин” байжээ.  Мєн тэрэээр “Аугаа дvлийгийн оршуулганд зориулсан эмгэнэлийн марш” хэмээх “бvтээлээрээ” Жон Кейжийн “4’33’” хэмээх юу ч дугардаггvй хєгжмийн зохиолоос 70 жилээр урьтаж сэтгэсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Австралийн иргэн Адам Райнер гэгч нь амьдралынхаа туршид аварга биет, бяцхан одой хоёрын аль аль нь байж vзсэн жинхэнэ амьдрал дээрхи цорын ганц Гуливер ажээ. 21 насандаа 118 см єндєртэй байсан тэрээр гэнэт огцом єсч эхэлсэн бєгєєд 32 насандаа 218 см нуруутай болжээ. Энэхvv ердын бус хєгжлєєсєє болоод тэрээр ихэнхи цагаа хэвтрийн байдалтай єнгєрєєсєн бєгєєд 1950 онд, 51 насандаа, 234 см єндєртэй байхдаа таалал тєгсчээ.


Интересные факты обо всем (35 фото)

Зєвлєлтийн vеийн аймшигтай хатуу цензуртай vед нилээн эротик, хэд хэдэн хориотой кадруудыг гаргаж чадсан ганц хоёроор тоологдох бvтээлvvдийн нэг нь “Бриллиантан гэр” хэмээх инээдмийн кино билээ. Энэ кинон дээр шаргал vст бvсгvйн хєхний даруулга тасарч, хоёр биеэ vнэлэгчийн дvр гарч, гол дvрийн баатар согтуу харагдах гэх мэтчилэн маш олон тооны, тэр vеийнхээр бол “байж боломгvй” агшнууд дvрслэгдсэн байдаг. Тэгвэл тийм хатуу цаг vед найруулагч нь яаж энэ бvхнийг ямар ч цензургvйгээр vзэгчдийн хvртээл болгож чадсан юм бол? Хариулт нь маш амархан бєгєєд зальтай ажээ. Учир нь уг бvтээлийн найруулагч Гайдай нь киноныхоо тєгсгєлд цємийн дэлбэрэлэлтийг харуулсан бєгєєд Госкиногийн комисст тэрхvv дэлбэрэлттэй хэсгээс бусдыг, бvгдийг нь хасч болно гэж хэлжээ. Гэтэл Коммиссийнхон тvvний хvсэлтийн яг эсрэг санал тавьж, цємийн дэлбэрэлтийн хэсгийг хасаад, бусдыг нь vлдээхээр болсон байна. Ингээд л Гайдай санасандаа хvрч, хатуу дэглэмтэй нийгмийн vзэгчдийг хориотой гэсэн болгоноор баясгаж чаджээ.


Интересные факты обо всем (35 фото)

Шарьл Перо болон Ах Дvv Гримм гэхчлэн дундад зууны vед гарч ирсэн зохиолчдын бичсэн vлгэрvvдийн яг эх хувилбар нь маш харгис хатуу байдал, энгийн амьдралтай салшгvй холбоотой єрнєлєєрєє ялгардаг байна. Жишээлбэл яг эх зохиолууд дээрээ: харийн хунтайж нойрсож буй гvнжийг сэрээхдээ уруул дээр нь vнсэх биш, хvчирхийлдэг бол улаан малгайтын чоно нь эмэг эхээс нь гадна тосгоны бvх хvмvvсийг идэж, харин улаан малгайт дараа нь тvvнийг халуун лаавтай нvхрvv унагааж алдаг гэх мэтчилэн... Мєн vнсгэлжингийн vлгэр дээр хорон санаат хоёр эгчийх нь нэг нь хуруугаа тайрч, нєгєєх нь хєлийнхєє улыг зvсэн нимгэлж байгаад болор шаахайг нь тааруулж, хааны итгэлийг олж авч, Vнсгэлжин дараа нь уран тансаг хоолойгоороо ханхvvгийн анхаарлыг татаж, зэрэмдэг болсон хоёр эгчийгээ золионд гаргадаг байна.


Интересные факты обо всем (35 фото)

1994 оны Shell Caribbean Cup хєл бємбєгийн тоглолтын vеэр Барбадос болон Гренадын багууд оноол таарчээ. Барбадосчууд дараагийн раундад шалгарахын тулд 2 бємбєгний зєрvvтэйгээр єрсєлдєгчєє ялах ёстой байжээ. Тоглолтын хугацаа дуусахад 5 минут дутуу байхад тооны харьцаа 2:1 байсан тул Барбадосчууд албаар єєрсдийн хаалгандаа бємбєг оруулсан байна. Учир нь тоглолтын хугацаа дуусахад тооны харьцаа тэнцсэн тохиолдолд цагийг ахиж сунгаж, харин эхний гоолыг оруулсан багт нь шууд 2 оноо єгдєг юм ажээ. Ингээд сунгасан хугацааны туршид Барбадосчууд єєрсдийнхєє хаалгыг ч тэр, єрсєлдєгч багийнхаа хаалгыг ч тэр хамгаалан тоглосон байна. Учир нь эсрэг багаа ч гэсэн мєн адил єєрсдийнхєє хаалгаруу бємбєг хийчихвий хэмээн сэрэмжилжээ. Ингээд эцэс нь Барбадосчууд санасандаа хvрч чадсан байна.


Интересные факты обо всем (35 фото)

Ватиканчууд 1992 онд сая нэг юм Дэлхийг хєдєлгєєнгvй гариг биш гэдгийг, бас нарыг тойрч эргэдэг болохыг нь албан ёсоор хvлээн зєвшєєрчээ.


Интересные факты обо всем (35 фото)

Боловсорч гvйцсэн далайн хєєсийг торлог бvрхvvл дээр нь дарахад бvх эдvvд нь хоорондоо салдаг байна. Харин дараа нь бvгдийг нь салангид маягаар ахиад усанд хийхэд хэсэг хугацааны дараа эдvvд нь бие биенрvvгээ татагдаж, яг ємнєхтэйгєє адилхан хэлбэр хэмжээтэй болж нэгддэг ажээ.


Интересные факты обо всем (35 фото)

Аймшигтай гутранги бvтээлvvдээрээ алдартай Кубын яруу найрагч Хулиан дель Касаль нь инээдээ барьж дийлээгvйгээсээ болж нас барсан гэвэл та итгэх vv? Тэрээр найзуудтайгаа хоол идэж байхад нэг нь онигоо ярьж єгчээ. Тэгтэл манай хvн инээдээ барьж дийлэлгvй удаан хугацаагаар, зогсолтгvй хєхєрч, тэр нь сvvлдээ дотуур цус алдатад хvргээд хэдхэн хормын дотор таалал тєгссєн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Маяковский нь єєрийн алдартай бичлэгийн хэлбэр болон “лесенка” буюу шаталсан хэлбэрээр шvлгvvдээ бичиж эхлэхэд нь бусад зохиолчид туйлын дургvйцэж байжээ. Учир нь тэр vед яруу найрагчид шvлэгнийхээ мєрний тоогоор цалинждаг байсан тул арга ч vгvй биз. Тиймээс Маяковский тэр vедээ энгийн шvлэгнийхээ тєлєє бусдаас 2-3 дахин илvv орлого олдог байжээ. (Шат мєр нь хамаагvй олон учраас)


Интересные факты обо всем (35 фото)

Английн иргэн Гораций де Вир Коул нь гайхалтай алиа зантайгаараа алдартай байжээ. Тэрээр нэгэн удаа театрын vзvvлбэрийн vеэр халзан толгойтой эрчvvдэд суудлын хуваарилалтайгаар тасалбар тараасан нь хоёр давхрын тагтнаас нь халзан толгойнуудаас бvрдсэн vг, vсэг болон харагдаж байжээ.


Интересные факты обо всем (35 фото)


Компакт дискний зайг анх яаж тогтоосон бэ?
Японы мэргэжилтнvvд анх компакт дискний багтаамжийг Сони компаний дэд ерєнхийлєгчийн дуртай ая болох Бетховены есдvгээр симфони бvтнээрээ багтахаар хийхээр тєлєвлєж байжээ. Гэсэн хэдий ч хожим нь тєрєл бvрийн техникийн нэмэлтvvд, хязгаарлалтуудыг багтаагаад, энгийн CD нь 74 минутын багтаамжтай болсон нь Бетховены 9-р симфониос хагас минут бага болжээ.


Интересные факты обо всем (35 фото)

Шерлок Холмсын дандаа хэлдэг гэгддэг: “Энгийн шvv дээ, Ватсон минь” хэмээх хэлц нь Конан Дойлын “Шерлок Холмс” номон дээр лав ганц ч удаа гардаггvй ажээ.


Интересные факты обо всем (35 фото)

Хэлээ оролцуулдаг франц маягийн vнсэлт нь дээхэн vеийн Орост Татар vнсэлт гэгддэг байжээ. Тэр vеийн шашны шvvх ингэж vнсэлцэхийг буруушааж, эсрэг хvйстнийхээ бэлэг эрхтнийг таалахтай ижилхэн зан vйл гэж vздэг байж.


Интересные факты обо всем (35 фото)

Оросын “Победа” суудлын тэргийг анх vйлдвэрлэхдээ “Родина” буюу эх орон гэж нэрлэх гэж байжээ. Гэтэл нєхєр Сталин машины vйлдвэрлэгчдэд хандаж: “За тэгээд Эх орон маань хэдэн тєгрєгний vнэтэй байх юм дээ?” хэмээн гашуухан хошигносон нь уг машиныг нэрийг єєрчлєхєд хvргэсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Хрущевын НVБ-ийн хурлын vеэр хэлсэн “Я вам покажу Кузьмину мать ” (Би та нарт Кузьмагийн ээжийг vзvvлээд єгнє єє) гэсэн сvрдvvлгийг шууд: “Kuzma’s mother” гэж орчуулсан байдаг. Тухайн vед энэхvv сvрдvvлгийн утга нь огт ойлгомжгvй байсан боловч хожим нь маш хорон агуулгатай болж хувирсан юм. Тухайлбал сvvлд “Кузькины ээж” гэдэг vгийг цємийн бємбєг гэдэг vгний илэрхийлэл ч гэж хэрэглэх болсон байна.


Интересные факты обо всем (35 фото)

Чарли Чаплин нь алдрын оргилд хvрсэн байх vедээ Америк орон даяар “Чаплиныг хэн сайн дуурайх вэ” гэсэн тэмцээнийг зохиодог байжээ. Тэрээр нэг удаа Сан-Франциско хотод болсон єєрийнхєє энэ тэмцээнд оролцсон боловч, тvрvvлж чадаагvй юм байна.


Интересные факты обо всем (35 фото)

15-18-р зууны vеийн Англи болон бусад Европын орнуудад ордны хунтайжтай хамт хэд хэдэн хєвгvvдийг єсгєдєг байжээ. Тэдгээр жаалууд нь ханхvvгийн буруу vйлдлийн ємнєєс биеийн шийтгэл амсдаг байж. Энэхvv арга барил ханхvvгийн хvмvvжилд маш хvчтэй нєлєєлдєг байсан гэнэ. Учир нь хунтайж нь багаасаа хамт єссєн жаалуудаасаа єєр хvvхдvvдтэй тоглодоггvй бєгєєд, сэтгэлзvйн хувьд бусдыг єєрийнхєє ємнєєс шийтгvvлэх нь тун эвгvй тул єєрийн гэмээ дор бvр нь залруулж, хурдан ухааждаг байна.


Интересные факты обо всем (35 фото)

Кломипрамин хэмээх тайвшруулах эм нь маш тааламжтай нэгэн дагавар нєлєєтэй юм байна. Тvvнийг хэрэглэдэг хvмvvсийн 5 хувь нь эвшээж байхдаа дур тавьдаг ажээ.


Интересные факты обо всем (35 фото)

1976 оны 4-р сарын 1-ний єдєр английн одон орон судлаач Патрик Мур нь BBC-гийн эфирээр: “9 цаг 47 минутад одон орны тун ховор vзэгдэл болно. Энэ vеэр Плутон гариг Юпитерийн цаагуур орж, хоорондоо таталцсанаар Дэлхийн татах хvч сулрана. Тиймээс та бvхэн яг 9 цаг 47 минутад vсэрч харайвал сонин мэдрэмжийг хvртэх болно.” Гэж мэдэгджээ. Мэдээж тэрээр зvгээр л дєрвєн сарын нэгнийг тохиолдуулж тоглоом хийсэн юм байна. Харин гэтэл тухайн єдрийн 9 цаг 47 минутаас хойш BBC-ийн эфирлvv зуу зуун vзэгчид залгаж, vнэхээр содон мэдрэмж, явдалтай учирснаа хvvрнэж гарчээ. Нэг эмэгтэй бvvр найзуудтайгаа хамт сандалнаас хєндийрч, єрєєн дундуур ниссэн гэдгээ хэлсэн байна.


Интересные факты обо всем (35 фото)

Ус тєрєгчийн эс нь дэлхий дээрх цор ганц vхэшгvй мєнхийн биет юм байна. Тvvнийг хоёр хуваахад хэдхэн хормын дотор нас бие гvйцсэн гидро болон єсч, амьдарч чаддаг байна. Онолын хувьд гидро нь vхэшгvй мєнх болох нь тогтоогдоод байна.


Интересные факты обо всем (35 фото)

Дэлхийн Нэгдvгээр Дайн эд язганаж байх vед буюу 1915 оны 4 сарын 1-ний єдєр германы цэргийн лагерын дээгvvр Францын байлдааны онгоц єнгєрч явахдаа аварга том бємбєг хаяжээ. Сандарсан цэргvvд ийш тийш таран зугтаж, нуувчиндаа орсон байна. Гэвч бємбєг огт дэлбэрээгvй байна. Харин бємбєгийг очиж vзтэл: “Дєрвєн сарын нэгний мэнд!” гэсэн бичигтэй зvгээр л нэг том бємбєг байжээ.


Интересные факты обо всем (35 фото)

Абхазид хар арьстай хvмvvс амьдран суудаг хэд хэдэн тосгон бий. Хар арьстнууд тухайн нутагт 17-р зууны vеэс суурьшсан юм байна. Тэднийг яаж, хэзээдээ тэнд очоод нутагшчихсныг одоо болтол хэн ч мэддэггvй ажээ. Тэд єєрсдєє Абхаз хэлээр ярьж, тус нутгийн уугуул иргэд гэж єєрсдийгєє тооцдог байна.


Хэрвээ танд энэ мэдээлэл таалагдсан бол бусад дугааруудыг доорх линкээр орж vзээрэй.

~ Cонирхолтой баримтууд №1 ~

~ Сонирхолтой баримтууд №2 ~

~ Сонирхолтой баримтууд №3 ~

~ Сонирхолтой баримтууд №4 ~

~ Сонирхолтой баримтууд №5 ~


5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()