Эрик Мусамбани-Олимпын тvvхэн дэх хамгийн хайнга тамирчин

Олимпын тvvхэнд 100 метрын зайг хамгийн удаан хугацаанд туулсан усан спортын тамирчинг танд танилцуулж байна. Тvvний хугацаа 1 мин. 52:72 сек. байсан нь Сиднейн олимпын нэг гол баатар, ярианы сэдэв болоход нь хvргэсэн байна. Тvvний хайнга, сул байдал нь олныг гайхшруулж, тэмцээний vеэр бvvр аврагчдыг усруу vрсэн ороход хvргэж байжээ. Тєрєлх эх орон болох Гвиней улсдаа тэрээр нэгэн зочид буудлын усан санд хэд хэдэн удаа яваад, нэр нь vл мэдэгдэх нэгэн дасгалжуулагчийн ачаар муугvй сэлж сурсан бєгєєд шууд л олимпын тэмцээнд оролцохоор шийдсэн юм байна. Хамгийн сонирхолтой нь, Эрик Мусамбани нь 100 метрын зайд дэндvv удаан сэлсэн дээрх уралдаандаа ялж чаджээ. Учир нь тvvний хоёр єрсєлдєгч нь 2-уулаа тvрvvлж vсэрснээс болж тэмцээнээс хасагдсан юм байна. Жинхэнэ сохор аз л гэж vvнийг хэлэх байх даа. Гэхдээ л сэлж чаддаггvй хvний дэргэд бол чадвартай л юм. Ингээд бvгдээрээ дээхэн vеийн олимпын нэгэн дуулиантай залуугийн талаарх хєгжилтэй мэдээлэлтэй танилцацгаая.
Эрик Мусамбани-Олимпын тvvхэн дэх хамгийн хайнга тамирчин



2001 онд Эрик нь усан цэнхэр замыг ахин “хашраахаар” шийдэж, Фукуок дахь дэлхийн аваргын тэмцээнд оролохдоо 50 метрын зайг 31:88 сек-ын хугацаанд туулсан байна. Харин тvvний єрсєлдєгч болох Антигуа-гийн тамирчин  Глин Тонг (37:75 сек) болон Маршалын арлуудаас оролцсон Карлос Нотарьянин болон бие даасан тамирчин Жошуа Роберт Марфлит нар нь тvvнээс удаан байж, ахиад л Эрикийг тэр дундаа дээгvvрт оруулжээ. Бас болоогvй Эрик Мусанбани маань энэхvv сэлэлтийнхээ дараа єєртєє их л сэтгэл дундуур байгаагаа илэрхийж, “Би уг нь 30 секундын дотор барианд орох ёстой байсан юм. Барселонд бэлтгэл хийж байхдаа би энэ зайг 29 секундэд туулдаг байсан. Гэтэл одоо хаа байсан 32 секундэд 50 метр сэллээ.”- хэмээн ундуйцаж байжээ. Тvvнчлэн мань эр 2004 оны Афины олимпод оролцох тєлєвлєгєєтэй байсан боловч визний асуудлаас болоод чадаагvй юм байна. Ямартай ч одоо манай хvн 100 метрийн зайг 57 секундэд туулдаг болжээ. Сонирхогч гэхэд давгvй шvv. Яван чангарна аа гэж...





Видео.




Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()